Цээжээр өвдөлтийг үүсгэгч эмгэгүүд, тэдгээрийн ялган оношлогооны сэжүүр
Цээжээр нь өвдөлт илэрч буй өвчтнүүдэд хийх ялган оношилгоо хөнгөн зэргийн араг ясны булчингийн өвдөлтөөс амь насанд аюултай зүрхний өвчинг хүртэл хамрах өргөн хүрээг хамардаг. Энэ сэдэвт анхан шатны эмнэлэгт тулгардаг харьцангуй нийтлэг тохиолддог цээжний өвдөлтийн ялган оношилгоог багтаасан. Зүрхний гаралтай цээжний өвдөлтийг тусад нь сэдэв болгон оруулсан ( “Зүрх судасны шалтгаант цээжний өвдөлтийн ялган оношлогоо“ сэдвээс уншина уу).
Амь насанд маш хурдан аюул учруулдаг эмгэгүүдийг үүнд 6 хэсэг: титэм судасны цочмог хам шинж, аортын цууралт, улаан хоолойн урагдал завдалт, ходоодны шархны цооролт, уушгины эмболи, болон даралтат пневмотораксыг дэд сэдэв тус бүрт цохон бичсэн. Эрүүл мэндийн анхан шатанд тулгардаг цээжний өвдөлтийн этиологи дарааллаараа: араг ясны булчин (36-49%)% зүрхний (15-18%), ходоод гэдэс (8-19%), уушги (5-10%), мөн сэтгэц (8-11%) [1-4].
Цээжний ханын өвдөлт
Цээжний ханын гаралтай өвдөлт нь анхан шатны эмчид ханддаг цээжний өвдөлтийн маш нийтлэг этиологи бөгөөд нэг мэдээллээр тохиолдлын 36%-ийг эзэлдэг гэжээ [1-4]. Араг ясны булчингийн гаралтай цээжний өвдөлт үргэлж амь насанд аюулгүй байдаг. Гэхдээ зүрхний булчингийн ишемитэй хамт цээжний ханаар хөндүүрлэх нь бий тул асуумж буюу хамааралтай зовиур, насны эрсдлийг бодолцох нь чухал [1]. Жинхэнэ цээжний ханын гаралтай өвдөлт нь мэдрэхгүйн мэдрэлий, арьсны эсвэл араг ясны булчингийн гаралтай байх боломжтой.
Араг ясны булчингийн өвдөлт – Демографийн илрэл, цээжний өвдөлтийн онцлог, болон хамааралтай зовиур нь цээжний зовиурын бусад шалтгаан эсвэл араг ясны булчингийн гаралтай цээжний өвдөлтийг оношлоход тус болно. Үзлэгт, араг ясны булчингийн өвдөлтийн этиологитой тохирохуйц, цээж эсвэл гарны дээд хэсгийг хамарсан олон давтамжтай эсвэл дасаагүй хөдөлгөөн хийсэн өгүүлэмж өгч болно. Цээжний өвдөлт эсвэл хамааралтай зовиурын үндсэн онцлог тухайлбал диспноэ илрэх нь араг ясны булчинд гаралтай бус гэдгийг сануулна.
Араг ясны булчингийн өвдөлт ихэнхдээ хэдэн цагаас долоо хоногоор байнгын болоод өвөрмөц бус байдаг. Энэ нь цочмог давтамжтай, өвөрмөц талбайд байрладаг (аюулхайд, хавирагын нумаар, эсвэл голт) боловч байрлал нь тодорхойгүй, тархмал байх боломжтой. Өвдөлт нь байрлалаас эсвэл гүн амьсгалснаас, эргэх эсвэл гараа хөдөлгөснөөс ихсэж болно, байрлал буюу плеврийн бүрэлдэхүүн нь бас весциралыг ялангуяа плевр болон перкардийг хамарсан янз бүрийн процессын үед тэмдэглэгддэг.
Эмнэлзүйн нөхцөлд цээжний араг ясны булчингийн гаралтай өвдөлт цээжний өвдөлттэй өвчтнүүдийн дунд эзлэх хувь нь янз бүр байна. Араг ясны булчингийн өвдөлтийн улмаас үзүүлж буй өвчтнүүд яаралтай тусламжийг тасгаар үзүүлэхээс илүүтэй анхан шатны эмчид амбулатороор маш нийтлэг үзүүлдэг [5]. Бас эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог[6].
Араг ясны булчингийн ялган ононшилгоог 3 категорт ангилан авч үзэх боломжтой.
- Бие даасан араг ясны булчингийн гаралтай цээжний өвдөлтийн хам шинж (хавирга-өвчүү, цээжний ар ханын хам шинж)
- Хэрхийн эмгэг
- Хэрхийн бус системийн эмгэг
Бие даасан араг ясны булчингийн гаралтай цээжний өвдөлтийн хам шинж – Үүнд араг ясны булчингийн үрэвсэлтэй хамааралтай цээжний өвдөлттэй цээжний ханын хам шинжийг багтаасан.
- Хавирганы мөгөөрсний үрэвсэл (Costochondritis) нь араг ясны булчингийн гаралтай цээжний өвдөлтийн илүү нийтлэг илрэлийн нэг юм. Энэ нь тархмал талбайд хөндүүртэй, дахин дахин үүсэх өвдөлтөөр илэрдэг тул тархмал өвдөлтийн хам шинжид багтана. Костохондрал буюу хавирга өвчүүний холбоос дах мөгөөрсөн талбайг ихэнхдээ хамарсан байдаг. Хөндүүрлэлтийн талбайд халалт, улайлт, эсвэл байршмал хаван байдаггүй. “Tietze syndrome” нь ижил эмгэг боловч илүү байран үргэлж хавирга-өвчүүний, өвчүү-эгэм, эсвэл 2 болон 3дугаар хавирганы мөгөөрсөн холбоосыг хамардаг. Мөн Tietze хам шинж нь хэсэг газар хавагнадгаар онцлог тул септик артритаас ялган оношлох шаардлага гарна.
- Титэм артерит тойруулан холбох (bypass) мэс заслын дараах цээжний ханын өвдөлт зүслэгийн, хөхний дотор артерийг авч шилжүүлсэн суулгасны эсвэл өвчүүний оёдлын утасны улмаас үүсэх боломжтой [7].
- Хавирга – хурууны нугалмын холбоосны үйл ажиллагааны алдагдлын хам шинж нь цээжний ар хананы гаралтай өвдөлт үүсгэдэг ховор эмгэг ч уушгины эмболитой адилхан тохиолдож болзошгүй.
- Нурууны жийргэвчийн ивэрхий нь цээжний хойно байрлалтай өвдөлтийн өөр нэг ховор шалтгаан юм. Энэ үед ихэнхдээ дерматом ба “эмжээр төст” өвдөлттэй, мөн өвчүүний ард болон ходоодны ар руу (retrogastric) өвдөх нь тодорхойлогддог [7,8].
- Бусад бие даасан цээжний ханын өвдөлтийн хам шинжид: өвчүүний хам шинж (sternalis syndrome), аймхай мөгөөрсний өвдөлт (xiphoidalgia), болон өвчүү-эгэмний үений өөрөө аяндаа мултралт багтана.
Хэрхийн эмгэгүүд – Хэрхийн өвчнүүд нурууны үеийг хамардаг тул араг ясны булчингийн гаралтай цээжний ханын өвдөлттэй хамааралтай байдаг. Ж нь: ревматойд артрит, барьцалдаат спондилит, псориазын артрит болон фибромиалги. Хэрхээр үүсгэгдсэн цээжний өвдөлтийн нийтлэг бус шалтгаанд: улаан чонон яр, SAPHO хам шинж (synovitis, acne, pustulosis, hyperostosis, osteitis) эсвэл релапсинг полихондрит багтана.
Хэрхийн бус системийн эмгэгүүд – Ясыг хамардаг системийн янз бүрийн эмгэгүүд цээжний ханын өвдөлтийг үүсгэдэг. Үүнд: ханиалгалтын стресс хугарал [9], неоплазмын үеийн эмгэг хугарал [10], халдвар тухайлбал септик артрит ба остеомиелит, болон хадуур эст анеми багтана. Цээжний цочмог өвдөлт хадуур эст анемийн үед тохиолдох нь бичил бөглөрөл болон уушгины шигдээс байдаг онцлогтой, мөн ясны шинэхэн шигдээс байж болзошгүйг анхаарах хэрэгтэй [11].
Арьс ба мэдрэхүйн мэдрэл – Цээжний өвдөлт херпес зостерын эмнэлзүйн илрэл байх боломжтой; энэ нь тууралт саяхан тууралт гарсан онцлогтой, мөн ховор ч зостер тууралтгүй тохиолдож болно [12]. Зостерийн үеийн дисестези нь үргэлж өртөгдсөн дерматомоор илэрдэг. Херпесийн дараах болон туяаны дараах невралги нь цээжний өвдөлт үүсгэдэг бусад ховор шалтгаанууд юм.
Ходоод гэдэсний шалтгаант цээжний өвдөлт
Улаан хоолой болон зүрхний мэдрэлжүүлэлтийн зарим ерөнхий хэсгүүд нэг ёзоороор гардаг. Тиймээс миокардийн ишемийн үеийн цээжний өвдөлтийг улаан хоолойн гаралтай өвдөлтөөс зөвхөн өгүүлэмжээр ялгахад хэцүү байх нь бий. Улаан хоолойн өвчин нь зүрхний ишемийн сонгомол шинжүүдээр (цээжинд дараад байгаа мэт, дасгалд эсвэл сэтгэл хөдлөлөөр сэдрэх, амралт эсвэл нитратанд түр намдах, мөн аажмаар өвдөлт нэмэгдэх) эмнэлзүй илэрч болдог [35]. Нэгэн судалгаагаар цээжний өвдөлттэй зүрх судасны клиник рүү явуулсан 28 өвчтний 36% -д эцсийн байдлаар улаан хоолойн сөргөөт үрэвсэл оношлогдсон ажээ [36]. Зүрхний болон хоол боловсруулах замын эмгэгт хамааралгүй өгүүлэмж хэлсэн цээжний өвдөлттэй өвчтнүүдийн 40%-д нь миокардийн өвчин, 30%-д нь улаан хоолойн сөргөөт үрэвсэл тус тус оношлогддог ажээ.
Цээжний өвдөлттэй ямар ч өвчтөнд юуны өмнө титэм артерийн өвчний эрдслийг үнэлж миоакрдийн ишемийг үгүйсгэсэн ч бахын байнгын цээжний өвдөлт илэрч байгааа бол хоол боловсруулах замын оношийг тавьж болох юм. Эмнэлзүйн өгүүлэмжгүй эсвэл “хоол боловсруулах замын коктайл (GI cocktail)”-д (ж нь: лидокайн болон антацидын нунжгай) цээжний өвдөлт намжихгүй бол ихэнхдээ хамт байх нь оношлогддог [37]. Гэхдээ улаан хоолойн эмгэгийн сэжүүр болох хэд хэдэн эдиологи этиологи байдаг [35].
Улаан хоолойн гаралтай цээжний өвдөлттэй өвчтөнд илүү давтамжтай ажиглагддаг илрэлүүд |
· Залгихад өвдөлт өдөөгдөнө
· Постурал өөрчлөлтөөр өвдөлт өдөөгдөнө · Антацидаар өвдөлт хөнгөрнө · Биеийн хүчний дасгалтай хамааралгүй · Өвдөлт өвчүүний ард цээжээр боловч дамжилтгүй · Өөрөө аяндаа өвдөлт илэрнэ · Шөнө өвдөнө · Өвдөлт хүнд эхэлж хэдэн цагаар энэ байдлаараа үргэлжилнэ · Амруу хүчлээр гулгилт, цээжээр халуун оргилт нь өвдөлттэй холбоотой |
Хоол боловсруулах замын гаралтай цээжний өвдөлт улаан хооолойн эмгэгийн үед эн тэргүүнд илэрдэг, ба хамгийн нийтлэг ХБЗ-ын гаралтай цээжний өвдөлтийн шалтгаан бол ходоод-улаан хоолойн сөргөө өвчин юм. Гэхдээ ХБЗ-ын бусад эмгэгүүд ч цээжинд байрлалтай өвдөлт үүсгэдэг. Ходоодны хорт шархлаат өвчин (peptic ulcer) цээжний өвдөлт өгдөг; ялангуяа шарх цоорвол амь насанд аюултай байдал бий болгоно. Улаан хоолойн урагдал амь насанд аюултай ХБЗ-ын гаралтай цээжний өвдөлтийн бас нэг шалтгаан юм.
Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин – Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин (ХУСӨ)-ий цээжний өвдөлт нь бахын сэдрэлтэй ижил байдаг ба өвчүүний ард байрлалтай шатаж байгаа мэт, дарж нухаж байгаа мэт болох, мөн хүзүү, нуруу, эрүү, гар руу дамжин хэдэн минутаас хэдэн цаг ч хамаагүй өвдөж, антацид хэрэглэхэд эсвэл өөрөө аяндаа өвдөлт эргэн намжина. Хоол идэсний дараа үүсч болно, унтахад сэдэрч, мөн сэтгэл хөдлөлөөр байдал дордоно. Сөргөөгөөр өдөөгдсөн цээжний өвдөлттэй өвчтнүүдийн ихэнхэд нь сөргөөний хэв шинжит зовиурын өгүүлэмжтэй байдаг (ж нь: диспепси, гулгилт, хүчил аманд амтагдалт). Зүрхний өвчнийг үгүйсгэсний дараа өндөр тунгаар хүчил даранугйлагчаар туршиж УХСӨ-ийн оношийг үнэлж болох юм.
Улаан хоолойн сөргөө өвчнийг тусад нь сэдэв болгон оруулсан (дэлгэрүүлэн унших: “Улаан сөргөөт өвчин (GERD)”)
Эозинофилийн улаан хоолойн үрэвсэл цээжээр хорсох, дисфаги, эсвэл цээжний өвдөлт гэсэн зовиураар УХСӨ-тэй ижил илэрч болно. Гэхдээ эозинофилийн эзофагиттай холбоотой эмнэлзүй антацидтай эмчилгээнд тэсвэртэй байх хандлагатай. Протоны шахуурга дарангуйлах эмчилгээнд байдал сайжрахгүй бол эсвэл улаан хоолойн pH хяналтаар УХСӨ үгүйсгэгдвэл эндоскопийн биопсигоор оношийг батлана [41].
Улаан хоолойн хэт мэдрэгшил – Зарим өвчтнүүдэд хэвийн субьектээс улаан хоолойн өвдөлтийн босго бага байдаг талаар их хэмжээний туршлагын мэдээлэл байдаг. Улаан хоолойн дотор хийт тэлэлт эмчилгээ хийсэн судалгаагаар зарим өвчтнүүдэд хяналтын бүлгээс ба хийн эзэлхүүнээр тэлэхэд тайлбарлагдашгүй өвдөлт илэрсэн ажээ [42, 43].
Хөдөлгөөний эмгэг хэлбэрүүд ба Ахалази – Хөдөлгөөний эмгэг буюу улаан хоолойн спазм харьцангуй ховор оношлогддог ч эрэгцүүлэн ялган оношлох нь зүйтэй. Ахалазийг тусад нь сэдэв болгон оруулсан тул тухайн сэдвээс дэлгэрүүлэн уншина уу ( “Ахалазийн эмнэлзүй, оношилгоо” ба “Ахалазийн эмгэг жам, этиологи” ба “Ахалазийн эмчилгээний тойм” )
Улаан хоолойн урагдал, цооролт, ба гадны биет – Улаан хоолой өөрөө аяндаа цоорох нь татагдах эсвэл бөөлжиснөөр (Boerhaave-ийн хам шинж буюу улаан хоолойн урагдал) цээжний дотор сөрөг даралт үүсгэгдэхийн хамт улаан хоолойн дотоод даралт гэнэт нэмэгдснээс ихэнхдээ үүсдэг [44]. Одинофаги, тахиапноэ, диспноэ, цианоз, халууралт болон шок тэдгээрийн дараа хурдан үүсдэг [15, 44]. Цооролтын бусад шалтгаанд: хий залгилт, үрлэн эмийн эзофагит, Барреттийн улаан хоолой [45], ДОХ-той хүнд шарх халдварлагдах, мөн ятроген гэмтэл (улаан хоолойгоор багаж дамжуулах, нарийслыг тэлэх) багтана. Улаан хоолойд байрласан гадны биеттэй өвчтөнд цээжний өвдөлт илэрч болно. улаан хоолойн гадны биет хүүхдэд хамгийн их тохиолддог, насанд хүрэгчдийн дунд ихэнхдээ хоригдлуудад, шүдгүй эсвэл сэтгэн бодох чадваргүй, сэтгэцийн эмгэгтэй, эсвэл архины хамааралтай хүмүүст тохиолддог [46].
Бусад шалтгаант эзофагит – Эмийн хэсэг газрын болон системийн аль ч үйлдлээр улаан хоолойн эмгэг үүсгэгдэх боломжтой. Шууд улаан хоолойн гэмтэл үүсгэдэг эмийн хэлбэрүүдийг антибиотик (ихэнхдээ тетрациклин, клиндамицин), үрэвслийн эсрэг эмүүд (ялангуяа аспирин) ба бусад (бифосфанат, калийн хлорид, хинидины бэлдмэлүүд, төмрийн нэгдлүүд, эмепроним, алпренолол, ба пинавериум) гэж ерөнхийдөө ангилдаг. Эмээр өдөөгдсөн эзофагиттай өвчтнүүдэд өмнө нь улаан хоолойн өвчин тусаж байсан өгүүлэмж байдаггүй. Өвчтнүүдэд ихэнхдээ гэнэт одинофаги, цээжний араарх өвдөлт илэрсэн гэх өгүүлэмж байдаг ба өвчтөн шүлсээ залгихад ч хэцүү гэх нь өвчин хүнд байгааг илэрхийлж байх боломжтой [47].
Эзофагит мөн халдварын шалтгаантай байх боломжтой үүнд: мөөгөнцөр, ЦМВ-ын эзофагит, ялангуяа дархлаа дарангуйлагдсан өвчтөнд, үүдэл эс шилжүүлэн суулгасан өвчтөнд. Туяаны гэмтлээр өдөөгдсөн эзофагит бас тохиолдож болно.
ХБЗ-ын дээрхээс бусад гаралтай цээжний өвдөлт – Өрцний ивэрхий нь сөргөөний эмнэлзүйг үүсгэдэг. Ховор тохиолдолд улаан хоолойн ойролцоох өрцний ивэрхий нь аминд аюултай ходоодны цүлхэн (volvulus) –ий үеийн эмнэлзүйг үүсгэдэг.
Холецистит эсвэл цөсний колик (colic) [48], ходоодны хорт шархлаа, панкреатит, бөөрний чулуу, мөн аппендицитын [49] үеийн весцирал өвдөлт цээжний өвдөлтөөр илэрч болзошгүй анхаарах хэрэгтэй.
Уушгины шалтгаант цээжний өвдөлт
Уушгины шалтгаант цээжний өвдөлт уушгины судасны, паренхимийн, амьсгалын замын, эсвэл плеврийн эдийн гаралтай байх боломжтой. Хурдан амь насанд аюул учруулах болзошгүй цээжний өвдөлтөөр илэрдэг 2 эмгэг бол уушгины эмболи болон даралтат пневмоторакс юм.
Уушигны судасны гаралтай цээжний өвдөлт – Уушгины судасны гаралтай цээжний өвдөлт цочмог эмгэгүүд (тухайлбал уушгины эмболи) эсвэл архаг эмгэгүүдийн (тухайлбал уушгины гипертензи) үед илэрч болно.
Уушгины цочмог эмболи – Цочмог уушгины эмболийн оношилгоонд сэжүүрийн өндөр индекс шаардлагатай байдаг ялангуяа анхан шатны нөхцөлд цээжээр өвдөлтийн ховор шалтгаан юм [1,2,50]. ЗЦБ, цээжний рентген, эмнэлзүйн үнэлгээгээр бүрэн тайлбарлагдахгүй диспноэ, плеврит гарцаагүй биш боловч цээжний өвдөлт илэрч буй өвчтөнд уушгины цочмог эмболийг сэжиглэх нь зүйтэй [51-53]. Уушгины эмболитой болон эмболигүй өвчтнүүдэд эмнэлзүйн давтамж бараг ижил байдаг учраас эмнэлзүй, шинж тэмдгээр оношлоход үргэлж хангалтгүй байдаг. Нэгэн судалгаагаар (PIOPED) уушгины эмболийн үед диспноэ (73%), плевритийн цээжний өвдөлт (66%), ханилгалт (37%), мөн гемоптиз (13%) тус тус хамгийн нийтлэг илэрч байжээ [53]. Мөн өвчтнүүдэд: 97%-д плевритийн өвдөлт, пахипноэ эсвэл диспноэ; 90% -д диспноэ, тахипноэ, эсвэл гүний венийн тромбийн шинжүүд; 84%-д цээжний рентгенд эмгэгшил, 50%-д ЗЦБ-т өвөрмөц бус эмгэгшил байдаг. эдгээр шинжүүдийн давтамжийг бусад судалгаанууд ч баталдаг ажээ [55, 56]. Диспноэ үргэлж хурдан үүсдэг, мөн ортопноэ тохиолдож болно.
Уушгины эмболитой ихэнх өвчтнүүдэд эрсдэлт хүчин зүйлс тодорхойлогддог үүнд: сүүлийн 3 сарын дотор мэс засал, иммобилизаци, харвалт, венийн тромбоэмболизм, эсвэл хорь хавдрын өгүүлэмжтэй байдаг.
Уушгины гипертензи болон уушгин зүрх –Уушгины хоёрдогч гипертензитэй өвчтнүүдэд шалтгаан эмгэгийн (ж нь: уушгины архаг бөглөрөлтөт эмгэг, уушгины эмболийн эмгэг, судасны коллаген эмгэг) эмнэлзүй ихэнхдээ байдаг. Гэсэн ч тэдэнд уушгины хоёрдогч гипертензийг шууд илтгэх эмнэлзүй ч илэрдэг үүнд: ачааллын үеийн диспноэ, ядаргаа, орчиндоо идэвхи бага, цээжний өвдөлт, мөн ачааллын синкопи багтана. Хэвийн титэм артеритай үед митрал нарийсал эсвэл төрөлхийн зүрхний эмгэгтэй болон уушгин зүрхтэй өвчтөнд ачааллын хэв шинжит бах тэмдэглээр байдаг [23]. Энэхүү бах үүсэх механизм тодорхойгүй; уушгины артерийн суналт болон баруун ховдлын ишеми аль аль нь оролцож байна хэмээн үзсэн байдаг.
Шалтгаан тодорхойгүй уушгины артерийн гипертензи нь ховор өвчин юм. Ихэнх өвчтнүүдэд дасгалын үед зүрхний минутын эзэлхүүн нэмэгдэж чаддаггүйн илрэл болж ачааллын үеийн диспноэ үүсдэг. Ачааллын үеийн цээжний өвдөлт, синкопи, мөн хаван нь илүүтэй баруун зүрхний үйл ажиллагаа буурсан болон уушгины хүнд хэблэрийн гипертензийн илрэл юм.
Уушгины паренхими – Уушгины паренхимийн гаралтай цээжний өвдөлтийн шалтгаанд: халдвар, хавдар, архаг өвчтнүүд (саркойдоз) төдийгү бронхиалын замын тухайлбал багтраа, мөн УАБӨ багтдаг.
Уушгины хатгаа – Нийгмийн олдмол хатгаатай өвчтнүүдэд гэнэт хүнд байдлаар эхэлж дараагаар нь идээтэй цэртэй ханиалгах, плевритийн гаралтай цээжээр өвдөхг халуурах зэрэг идээрүүлэгч нянгийн сонгомол илрэлүүд үүсдэг. Нийт тохиолдлын дунд цээжний өвдөлт 30%, хүйтэн салхинд цохиулалт 40-50%, мөн хүнд (rigors) байдал 15% байдаг. Эмнэлзүй хурдан эхэлдэг учраас ихэнх хүмүүс 6 өдрийн дотор эмнэлгийн тусламж авдаг [58].
Хавдар –Уушгины хавдрын харьцангуй цөөн хувьд бие даасан цээжний өвдөлт байдаг [1, 2, 50]. Уушгины хавдартай өвчтнүүдийн 25-50%-д диспноэ, туралт, цустай ханиалгалт эсвэл ханиалгалттай холбоотой цээжний өвдөлт илэрдэг байна.
Саркойдоз – Цээжний өвдөлт нь уушгины саркойдозын нийтлэг илрэл хэдий ч дангаараа тохиолдох нь ховор, харин диспноэ болон ханиалгалттай хамт байх нь маш нийтлэг. Зүрхний ховдлын таславч болон дамжуулах тогтолцоог хамарсан грануломатоз нь зүрхний гэнэтийн үхэл болон янз бүрийн хэм алдагдлыu (үүнд: хориг) үүсгэж болох бөгөөд энэ нь цээжний өвдөлт, бэлбэгнэлт, синкопи, эсвэл толгой эргэх байдлаар илэрч болно.
Багтраа ба УАБӨ – Бронхийн замын эмгэг тухайлбал астма болон УАБӨ нь цээжний өвдөлттэй илэрдэг. Эдгээр эмгэгүүд амьсгалын замын бронхиудын янз бүрийн зэргийн үрэвсэл болон агчлаар онцлогтой.
Нэг судалгаагаар ачааллын үеийн астматай өвчтнүүдийн бараг 76%-д цээжний өвдөлт илэрч байжээ [59]. Астматай холбоотой цээжний өвдөлт эсвэл зовиуртай байдал нь амьсгалын зовиуртай хамт байх нь нийтлэг бөгөөд битүү эсвэл хурц өвдөлт, өвчүү, өвчүүний ойролцоо, эсвэл хавирганы доогуурх хэсгээр хатгуулж өвдөх ба өвдөлт ханиалгалахад, гүнзгий амьсгал авахад нэмэгддэг буюу эгц суухад (sitting upright) багасдаг.
Плеври болон плеврийн зай – Плеврийн гаралтай цээжний өвдөлт нь хавирганы плеври дэх мэдрэлийн ширхгийн төгсгөлийн цочролоор үүсдэг. Энэ нь ихэнхдээ амьсгал авах үед улам ихсэн хүчтэй хатгуулжсан өвдөлт өгдөг. Плеврээс тусгагдсан өвдөлт хавирга хоорондын мэдрэлээр арьсны гадаргууг цочроосноор цээжний хананд өвдөлт мэдрэгддэг байх боломжтой [61].
Пневмоторакс –Плеврийн гаралтай цээжний өвдөлт болон амьсгалын дистрессийн зовиур гэнэт эхэлсэн өвчтнүүдэд өөрөө аяндаа үүссэн пневмоторакс (төдийгүй уушгины цочмог эмболи)-ийг сэжиглэх нь зүйтэй. Анхдагч өөрөө аяндаа үүссэн пневмоторакс нь уушгины эмнэлзүйн эмгэгүй өвчтөнд (залуу эрэгтэй тамхичин насанд хүрэгчдэд маш нийтлэг) сэдээгч хүчин зүйл үйлчлээгүй байхад тохоилддог бөгөөд дахих нь нийтлэг [62]. Хоёрдогч өөрөө аяндаа үүссэн пневмоторакс нь уушгины эмгэгүүдийн үед тухайлбал уушгины архаг бөглөрлтөт өвчин, пневмоцист пневмониа-ийн улмаас, эсвэл ятрогений процедурын хүндрэл байдлаар тохиолддог.
Даралтат пневмоторакс ховор тохиолддог боловч яаралтай эмчилгээ шаарддаг аминд аюултай эмгэг юм. Энэ нь гэмтсэн уушгинаас эд үү амьсгал авах үед плеврийн зай руу агаар орж хавхлагын зарчмаар пневмоторакс үүсдэг. Үүний улмаас эрүүл уушги дарагдан амьсгалын дутагдал бий болдог. Бодит үзлэгт гипертимпани бүхий амьсгалын шуугиан нэг талд сонсогдохгүй болсон, гэмтсэн талбайн эсрэг талруу гуурсан хоолой шилжсэн, мөн гүрээний вен тэлэгдсэн байдаг. Өгүүлэмж болон үзлэгийн онцлогт суурьлан оношилж цээжний радиографаас өмнө яаралтай эмчилгээг эхэлсэн байх ёстой. Ээнэгшил алдагдсан бол том голчтой зүүгээр эмгэгтэй талын эгэмний дунд шугамаар плеврийн хөндийд хатгалт хийх нь зүйтэй [63].
Плеврит – Плеврит гэж уушгины сероз болон париетал плеврийн үрэвслийг хэлдэг. Вирусын плевриз нь залуу насанд хүрэгчдэд плеврийн гаралтай цээжний өвдөлтийн нийтлэг шалтгаан болдог.
Плеврийн гаралтай цээжний өвдөлтийн шалтгаан |
· Вирусын плевриз
· Хатгаа · Уушгины цочмог эмболи · Пневмоторакс · Перикардит · Коллагены гаралтай судасны эмгэгүүд үүнд. Системийн лупус эритематоз, ревматойд артрит, олон холбогч эдийн эмгэг · Эмээр өдөөгдсөн лупус · Гэдэсний үрэвсэлт эмгэг · Гэр бүлийн Mediterranean халууралт · Туяаны хатгаа · Уушгины гистоплазмоз, ушгины флюк Парагонимтой халдвар |
Бусад шалтгааанд: аутоиммуний өвчнүүд тухайлбал улаан чонон яр, ревматойд артрит, мөн лупус төст хам шинж үүсгэдэг эмүүд үүнд: прокайнамид, гипралазин, изониазид, мөн бусад.
Плеврийн шингэн – Ач холбогдол бүхий плеврийн шингэнтэй өвчтнүүдэд диспноэ, плеврит гаралтай цээжний өвдөлтөөс ялгаатай нь битүү цээжний зовиур илүүтэй илэрч болдог, мөн плеврит хавсарсан бол бусад шинжүүд илэрнэ.
Голтын гаралтай цээжний өвдөлт – Голтод байрлалтай өвчнүүд анхан шатны эмчид тохиолдох цээжний өвдөлтийн шалтгаан байх нь ховор боловч бусад эмгэгүүдийн үед илрэх боломжтой. Тухайн өвдөлт гол эсвэл эргэн торондох эдийг хамарсан эмгэгийн зовиур болон шинжтэй холбоотой бай болно [64]. Улаан хоолойн урагдалтаас голтын үрэвсэл үүсэх, эсвэл зүрхний хагалгааны дараа хүндрэл байдлаар тохиолдож болзошгүй.
Сэтгэцийн гаралтай/психосоматик шалтгаант цээжний өвдөлт – Паник эмгэг, гутрал, мөн гипохондриазын төдийгүй зүрхний эсвэл хавдрын мөн бусад фобийн илэрч буй зовиур нь цээжний өвдөлт байх боломжтой [66-68].
Яаралтай тусламжийн тасагт цээжний өвдөлтөөр ирж буй өвчтнүүдийн ойролцоогоор 1/3-д нь сэтгэцийн эмгэг байдаг бол зүрхний бус гаралтай цээжний өвдөлттэй өвчтнүүдийн ойролцоогоор хагаст нь ямар нэг сэтгэцийн эмгэг оношлогддог ажээ [69,70]. Титэм артерийн эмгэгийн үеийн цээжний өвдөлттэй өвчтнүүдийн бараг 20-30%-д сэтгэцийн гаралтай эмгэг хамт байдаг. Паник дайралттай холбоотой гипервентиляци нь бахын бус цээжний өвдөлт, мөн ховор тохоилдолд зүрхний цахилгаан бичлэгийн ялангуяа өвөрмөц бус ST болон Т шүдний эмгэгшил үүсгэх боломжтой байдаг [71,72]. Цээжний өвдөлттэй дунд насны залуу өвчтнүүдэд сэтгэцийн хам шинжийн хэмжээ өндөр байх хандлагатай [73].
Паник эмгэг бол ялангуяа цээжний өвдөлтийн нийтлэг шалтгаан юм. Сэтгэцийн эмгэгтэй өвчтнүүдэд органик эгэг үүсэх боломжтой тул сэрэмжтэй хандах шаардлагатай [37,70]. Мөн титэм артерийн эмгэгтэй өвчтөнд паник дайралтын үед ишеми үүсэх боломжтой [77]. Тиймээс органик бус гаралтай цээжний өвдөлтийг авч үзэхийн өмнө органик шалтгаант эмгэгүүдийг авч үзэж үгүйсгэсэн байх ёстой.
Цээжний өвдөлтийн өөр нэг сэтгэцийн суурь бол Мунхаузен хам шинж юм. Энэ үед өвчтөн зориуд хуурамч зовиур болон шинжүүдийг зохиож ноцтой өвчин мэт баашилдаг [78].
Цээжрүү дамжсан өвдөлт – Маш мэдрэг париетал плевр эсвэл перитониумын цочрол нугасны ижил ёзоороор мэдрэлжүүлэгддэг цээжний хананы дерматомын талбайруу өвдөлт дамжиснаар тохиолддог. Ж нь: цөсний хүүдий эсвэл элэгний өвчний үед төв өрцний эсвэл голтын плеврийн цочрол хүзүү болон мөрний өвдөлтийг үүсгэх боломжтой, харин өрцний зах хязгаар цочирвол цээжний доод хэсгийн өвдөлтийг үүсгэх боломжтой [61]. Сээрний нугалмын жийргэвчний ивэрхий цээжний урд хэсгийн өвдөлт үүсгэх хандлагатай байдаг [8].
Эх сурвалж:
Uptodate: “Differential diagnosis of chest pain in adults” Literature review current through: Jan 2015. | This topic last updated: Jan 07, 2013.
tsolmon
sain bnu tseejeer uvduud bga ymaa ymar emchid uzuuldeg yum boloo ar nuruugaar aimshigtai uvduj bna yalanguya zuun gar ergeh bas amisgal avahad
02/02/2016 21:00