Стресс танд хэрхэн нөлөөлдөг вэ? Стресстэй тэмцэх энгийн аргууд
Сүүлийн үед хүмүүст тохиолдож байгаа асуудлуудыг нэг бол яахын аргагүй стресс билээ. Стресстэй байгаа гэдгээ та биеийн махбодын зүгээс илрэх дараах хариу урвалуудаар мэдэж болох юм.
Өвдөлт
- Толгой өвдөх
- Нуруу өвдөх
- Хүзүү өвдөх
- Ходоод өвдөх
- Булчин чангарах
- Эрүү зуурах
Энергийн түвшин ба нойр
- Тодорхой шалтгаангүйгээр ядрах
- Нойрны асуудал
Мэдрэмж
- Сэтгэл зовних
- Уур хилэн
- Сэтгэл гутрал
- Хэнд ч хэрэггүй мэт болох
- Зүггүйтэх
- Сэтгэл түгших
Бусад сэтгэл хөдлөлийн шинжүүд
- Юманд амархан уцаарлах
- Тэвчээргүй болох
- Мартамхай болох
Стрессийн зарим шинж тэмдгүүд таны өвчний байдал эсвэл ууж буй эмийн нөлөөний улмаас үүсч болно. Тухайн шинж тэмдгүүд яг юунаас болоод байгаагаа мэдэхгүй байгаа бол стрессийн улмаас эсэхийг эмчээсээ асуугаарай.
Стресстэй байгаа үед та дараах үйлдлүүдийг хийдэг үү?
- Би хоолоо тайван иддэг.
- Би хурдан ярьж, хурдан иддэг.
- Тайвшрахын тулд би архи тамхи хэрэглэдэг.
- Би илүү яардаг боловч хийж бүтээсэн зүйлгүй байдаг.
- Би хэт их ажилладаг.
- Хэрэгтэй үед би хийх ажлаа хойшлуулдаг.
- Би хэтэрхий их эсвэл хэтэрхий бага унтдаг.
- Би удаан болдог.
- Би нэгэн зэрэг хэтэрхий олон зүйл хийхийг оролддог.
Хэрэв эдгээрээс ядаж нэгийг хийдэг бол та стресстэйгээ тэмцэж чадахгүй байна гэсэн үг.
Тиймээс танд дараах стресс менежментийг зөвлөж байна.
Эрүүл дадал, зуршил таныг стрессийн сөрөг нөлөөллөөс хамгаалж чадна.
- Гэр бүл найзуудтайгаа ярилцах
Өдөр бүрийн багахан нөхөрлөл ч гайхалтай эм болдог. Гэр бүл эсвэл найзууд руугаа залгаад эсвэл мессеж бичин өөрт ямар мэдрэмж төрж байгаа, өөрийн итгэл найдвар, баяр баяслынхаа тухай хуваалцаж тэднийг ч бас хуваалцахыг хүсээрэй.
- Өдөр бүр идэвхитэй хөдөлгөөн хийх.
Идэвхитэй хөдөлгөөн тогтмол хийснээр биеийн болоод сэтгэлийн ачаалалт байдлыг тайвшруулдаг. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэг хүн сэтгэл гутрал, оюуны үйл ажиллагааны алдагдалд орох эрсдэл багатай байдаг. Өдөр бүр алхаж, усанд сэлж, дугуй унаж, эсвэл бүжиглэхийг хичээгээрэй.
- Өөрчилж чадах зүйлтэйгээ нүүр тулах.
Хийх дуртай байсан зүйлсээ хийж чадахаа болих үед та өөртөө зорилго тавин шинэ чадвар, ажил сурах эсвэл бусдыг хайрлаж, туслахад хэзээ ч оройтохгүй.
- Инээхээ мартахгүй байх
Инээд баясал бидэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тоглоом наргиа, инээдмийн кино, хөгжилтэй аялалын үед эсвэл ганцаараа байхдаа ч чанга инээхээс битгий эмээгээрэй.
- Муу зуршлаа орхих
Согтууруулах ундаа, тамхи, каффейн зэрэг нь цусны даралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс эдгээр зуршлуудаа аль болох эртхэн зогсоогоорой.
- Хурдаа бууруулах
Уралдахаас илүү тайван байхыг хичээгээрэй. Хамгийн чухал зүйлсийг хийхдээ яаралгүй, хангалттай цаг гарган төлөвлөж хийх хэрэгтэй.
- Хангалттай сайн унтаж амрах
Шөнө бүр 6-8 цаг унтаж амрахыг хичээгээрэй. Хэрэв унтаж чадахгүй байвал стресс, сэтгэл гутралаа багасгах арга хэмжээ аваарай. Биеийн дасгал хөдөлгөөн хийх нь нойрны чанарыг сайжруулна.
- Эмх цэгцтэй байх
Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаснаар хамгийн чухал зүйлдээ илүү төвлөрөх болно. Том ажлыг нэг дор нэгмөсөн хийгээрэй.
- Бусдад өгөх дадал хийх
Сайн дурын ажилд эсвэл бусдад туслахад цаг зарцуулаарай энэ нь эргээд танд туслах болно.
- Санаа зовохгүй байхыг хичээх.
Та гэрээ цэвэрлээгүй байхад эсвэл гал тогоо тань бохир байлаа гээд дэлхий төгсөхгүй. Тэдгээрийг хийх шаардлагатай хэдий ч яг одоо хийх тохиромжтой цаг нь биш байж болох юм.
Эрүүл байх энгийнээс…
Source: American Heart Association