Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх аргууд

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Чихрийн шижин өвчнийг олон ангилдаг боловч хамгийн энгийнээр үндсэндээ 1 ба 2 хэлбэр хэмээн 2 ангилдаг. 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчин нь удамшлын гаралтай бөгөөд бага насны хүүхдэд зонхилон илэрдэг бол 2 хэлбэр нь таргалалттай, стресс ихтэй ахимаг насныханд илүү тохиолддог.

Бид яагаад энэ өвчнөөс сэргийлэх хэрэгтэй вэ?

Та дараах олон улсын баримтуудыг уншаад ойлгох болов уу.

  • Дэлхий дээр өнөөдөр 387 сая чихрийн шижин өвчтэй хүн амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2035 он гэхэд 592 сая болтлоо нэмэгдэх төлөвтэй байна.
  • Дэлхийн улс орон бүрт 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо хурдацтай өсөн нэмэгдэж байна.
  • Чихрийн шижин өвчтэй нийт хүмүүсийн 77%нь бага болон дунд орлоготой оронд амьдарч байна.
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн дийлэнх нь 4059 насны хүмүүс байна.
  • Дэлхий дээр 179 сая хүн чихрийн шижин өвчнөө оношлуулалгүй явж байна.
  • 2014 онд чихрийн шижин өвчний улмаас сая хүн нас барсан ба 7 секунд тутам дэлхий дээр 1 хүн энэ өвчний улмаас нас барж байна.
  • 2014 онд зөвхөн чихрийн шижин өвчинд 612 тэрбум долларыг эрүүл мэндийн нийт зардлаас зарцуулсан нь нийт насанд хүрэгчдэд зориулсан зардлын 11%-г эзэлж байна.
  • 2013 онд 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр 79,000 хүүхэд шинээр өвчилсөн байна.

11714260_837103946367790_1706890935_nЧихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлс

Чихрийн шижин өвчнийг олон ангилдаг боловч хамгийн энгийнээр үндсэндээ 1 ба 2 хэлбэр хэмээн 2 ангилдаг. 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчин нь удамшлын гаралтай бөгөөд бага насны хүүхдэд зонхилон илэрдэг бол 2 хэлбэр нь таргалалттай, стресс ихтэй ахимаг насныханд илүү тохиолддог.

Одоогооор 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс сэргийлэх боломжгүй. Хүний нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүдийн гэмтлийг өдөөдөг хүрээлэн буй орчны хүчин зүйлс тодорхойгүй байгаа учир одоог хүртэл судлагдсаар байгаа.

Харин амьдралын хэв маягаа өөрчилснөөр ( зохих жин, дунд эрчтэй дасгал хөдөлгөөн хийснээр)  2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс сэргийлж болох нь олон судалгаагаар нотлогдсон.

Ялангуяа хэвлийн таргалалт 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсэхэд нягт хамааралтай байдаг байна.

2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс сэргийлэх аргууд:

  • Биеийн жингээ бууруулах нь инсулины дөжрөл, артерийн даралт ихдэлтийг бууруулна. Илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүс эрүүл жинд хүрэхийг илүү сайн дэмжих хэрэгтэй.
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөний ачаар биеийн жин болоод артерийн даралт, тайван үеийн судасны цохилтын тоо буурч, эд эсийн инсулинд мэдрэг чанар сайжирснаар биеийн бүтцийн зохих харьцаа, сэтгэлзүйн эрүүл байдлыг хадгалдаг.
  • Тэнцвэртэй, шим тэжээллэг хоолны дэглэм эрүүл байхын үндэс юм. Эрүүл хооллосноор мөн зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж чадна.
  • Тамхидалт нь архаг өвчнүүдийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдог төдийгүй чихрийн шижин өвчин, түүний хүндрэлд хүргэдэг. Бусад эрсдэлт хүчин зүйлсийн адилаар тамхидалтын улмаас хэвлийн өөхний хуримтлал нэмэгдэж, инсулины дөжрөл үүсдэг. Тамхичин хүн бүр тамхинаас гарах хэрэгтэй. Хэдийгээр тамхинаас гарсны дараа таргалах нь элбэг боловч тухайн үед таргалалтаас зайлсхийх арга хэмжээ авна.
  • Стресс ба сэтгэл гутрал: Сэтгэл гутрал нь чихрийн шижин, зүрх судасны өвчинтэй нягт хамааралтай нь нотлогдсон байна.
  • Нойрны хэмнэл: Хэт бага (<6 цаг) эсвэл хэт их (>9 цаг) цаг унтаж нойрсох нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсэх эрсдлийг үүсгэдэг. Нойр хасах нь хоолны хэрэглээ, энергийн зөв харьцааг зохицуулдаг дааврын тэнцвэрийг алдагдуулдаг. Олон цагаар их унтах нойрны эмгэгийн шинж бөгөөд зохих эмчилгээг хийх хэрэгтэй. Түүнчлэн таргалалттай хүмүүст бөглөрөлтөт хэлбэрийн нойрсож буй үед амьсгал тасалдах хамшинж илэрдэг.

 11717197_837102243034627_1165788010_n

Source:  International Diebetes Federation