Анхдагч дисменорреа буюу Сарын тэмдэг өвдөлттэй ирэх : Эмнэлзүй ба Оношилгоо

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Дисменорреа буюу биений юм өвдөлттэй ирэх гэдэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог асуудал юм. Хүнд үед өдөр бүр хийдэг зүйлээ тухайлбал сургуульдаа, ажилдаа, болон бусад  үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг.

Анхдагчаар ба Хоёрдогчоор биений юм өвдөлттэй ирэхийн (дисменорреа) тодорхойлолт

Эмнэлзүйн зорилгод нийцүүлэн дисменорреаг анхдагч ба хоёрдогч гэсэн 2 өргөн хүрээнд багтаан ангилдаг.

  • Анхдагч дисменорреа гэж ямар нэг өвчин оношлогдохгүй ч биений юм ирэх үед дахилтат, булчингийн чангаралтай хэвлийн доод хэсгийн өвдөлт илрэхийг хэлдэг.
  • Хоёрдогч дисменорреа гэдэг нь умайн хоргүй хавдар, аденомиоз зэрэг эмгэгтэй эмэгтэйчүүдэд эмнэлзүйн илрэл байдлаар тохиолддог. Өөрөөр хэлбэл ямар нэг эмгэгийн улмаас биений юм өвдөлттэй ирэх юм.

Анхдагчаар биеийн юм өвдөлттэй ирэх

Тахвар зүй

Биений юм өвдөлттэй ирэх нь дэлхийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд элбэг буюу 50-90%-д нь тохиолддог [1-10]. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь залуу байдаг бөгөөд анхдагчаар биений юм нь өвдөлттэй ирдэг [11].

Эрсдэлт хүчин зүйл

Андаг дисменорреатай эмэгтэйчүүдийн ихэнх нь эмгэг ямар нэг эрсдэлт хүчин зүйлгүй байдаг ажээ. Дисменорреан эрсдэлт хүчин зүйлсийг олон талт демографи, орчин, эмэгтэйчүүд судлал, болон сэтгэц судлалын эрсдэлт хүчин зүйлсүүдийг хамруулж үнэлсэн системчилсэн нийтлэлүүдээс харахад: нас <30 байх, биеийн жингийн индекс <20 кг/м2, тамхи татдаг, 12 наснаас өмнө биеийн юм ирж эхэлсэн, биеийн юмний мөчлөг/ирэх хугацаа урт, жигд биш, их хэмжээгээр ирдэг болон бэлгийн дарамтын өгүүлэмж нь хамааралтай байдаг [12]. Харин анхны төрөлтийн нас бага байх болон төрөлтийн тоо олон байх нь эрсдэл бага байгаатай хамааралтай байжээ. Мөн анхдагч дисменорреад удамшлын өртөмтгий байдал байх хандлага ажиглагддаг [13].

Эмгэг жам

Эндометрээс ялгардаг простагландинууд нь умайн агшилтыг өдөөснөөр биений юм ирэлтийн гуужилтыг эхлүүлэхэд гол үүрэгтэй оролцдог [14]. Энэхүү агшилт нь жигд бус буюу координацийн алдагдалтай, өндөр давтамжтай (10 минутанд 4 эсвэл 5 түүнээс олон) үүсдэг, ихэнхдээ суурь тонус өндрөөр эхэлдэг (10 мм.муб түүнээс өндөр), мөн умайн дотоод даралт өндөр болдог (ихэвчлэн 150-180 мм.муб, заримдаа 400 мм.муб –аас их) байна [15]. Умайн даралт артерийг дарахад умайн ишеми үүсч, анаэроб бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж С төрлийн өвдөлтийн нейроныг цочроосноор дисменорреаг бий болгодог.

Энэхүү онол нь нотолгооны олон замуудаар дэмжигдсэн юм:

  • Анхдагч дисменорреагийн үед Простагландин Е2 болон Простагландин F2 альфа –ийн хэмжээ эндометрит нэмэгдсэн байдаг бөгөөд өвдөлтийн хүндийн зэрэгтэй шууд хамааралтай байдаг [16]
  • Простагландиныг гаднаас өгөхөд анхдагч дисменорреатай хамааралтай эмнэлзүй дахин илэрдэг (дотор муухайрах, бөөлжих, умайн агших, суулгах, толгой өвдөх, нуруу өвдөх)
  • Допплер судалгаагаар анхдагч дименорреатай эмэгтэйчүүдэд умайн артерийн Допплер индекс (ж нь: умайн артерийн цусны урсгалын эсэргүүцэл өндөр) дисменорреагүй эмэгтэйтэй харьцуулахад дисменорреатай эмэгтэйд сарын тэмдгийн үед нэмэгдсэн байдаг [17,18]
  • Анхдагч дисменорреатай эмэгтэйчүүдийг стреройд бус үрэвслийн эсрэг эмээр эмчлэхэд умайн даралт/агшилт (зураг 1) болон сарын тэмдгийн шингэн дэх простагландины хэмжээ буурч, параллелаар эмнэлзүй сайжирдаг [16,19]
Зураг №1

Зураг №1

Эмнэлзүйн илрэл

Анхдагч дисменорреа ихэнхдээ анхны өндгөн эс боловсорч биений юм ирсний дараа өсвөр насанд эхэлдэг. Гипоталамус-өнчин тархи-бэлгийн булчирхайн тэнхлэг бүрэн боловсорч овуляцийг өдөөдөг ч өөр хугацаанд үүсдэг: өсвөр насныхны ойролцоогоор 18-45%-д сарын тэмдгийн дараа 2 жил овуляцийн мөчлөг байдаг, 45-70% нь 2-4 жилээр, 80% нь 4-5 жилээр байдаг [20].

Сарын тэмдгийн цус гоожилт эхлэхэд эсвэл эхлэхийн 1-2 өдрийн өмнөөс өвдөлт эхэлж, сарын тэмдэг дуусснаас хойш 12-72 цагт намждаг. Энэ нь сарын тэмдэг бүрт биш ч ихэнхэд нь дахин илэрдэг. Өвдөлт нь  үргэлж булчин чангарч (crampy), завсарлагатай хүчтэй байдаг боловч битүү үргэлжилсэн өвдөлтөөр илрэх боломжтой. Өвдөлт үргэлж хэвлийн доод хэсгээр, умдагны дээд талаар, биеийн гол шугамд байрлалтай, маш хүчтэй байдлаар илэрдэг бол зарим эмэгтэйд мөн нуруу болон/эсвэл гуяны хүнд зэргийн өвдөлтөөр илэрдэг. Өвдөлт голын шугамаар бус ялангуяа нэг талд байвал аномали эсвэл өөр оношийг сэжиглэх хэрэгтэй [21,22].

Өвдөлтийн хүндийн зэрэг нь хөнгөнөөс хүнд байна (хүснэгт 1) [6].

Хүснэгт 1: Дисменорреаг үнэлэх аман олон талт үнэлгээний систем
 


 

Зэрэг Ажиллах чадамж Системийн эмнэлзүй Өвчин намдаагч
 


 

Зэрэг 0: Сарын тэмдэг өвдөлтгүй_ өдөр тутмын ажилд нөлөөлдөггүй Нөлөөлөхгүй Үгүй Шаардлагагүй

 

Зэрэг 1: Сарын тэмдэг өвдөлттэй, биеийн идэвхи хааяа дарангуйлагддаг, өвчин намдагч хааяа шаардлагатай болдог, хөнгөн өвдөлт Маш ховор нөлөөлдөг Үгүй Маш ховор тохиолдолд шаардлагатай

 

Зэрэг 2: Өдөр тутмын идэвхид нөлөөлдөг, өвчин намдаагч хангалттай ууж хэрэглэж намждаг, хааяа сургууль буюу ажлаа тасалдаг, дунд зэргийн өвдөлт Дунд зэргийн нөлөөлнө Цөөн Шаардлагатай

 

Зэрэг 3: Биеийн идэвхи тодорхой дарангуйлагддаг, өвчин намдаагч үр дүн муу, ургал мэдрэлийн эмнэлзүй (толгой өвдөх, ядрах, бөөлжих, болон суулгах) илэрдэг Тодорхой дарангуйлагддаг Илэрхий Үр дүн муу

 

Adapted from Andersch, B, Milsom, I, Am J Obstet Gynecol 1982; 144:655.

Канадын судлаачид 18 буюу түүнээс дээш насны анхдагч дисминорреатай 934 эмэгтэйтэй  санамсаргүй энгийн ярилцлага хийхэд 60%-д нь дундаас хүнд зэргийн өвдөлт илэрдэг байсан, харин 50% -д нь идэвхтэй байдал нь хязгаарлагддаг бол 17%-д нь биений юмны өвдөлтийн улмаас ажил эсвэл сургуулиа тасалдгийг тодорхойлжээ [5].

Өвдөлттэй хамт ихэнхдээ ерөнхий бие сулрах, толгой өвдөх, суулгах, дотор муухайрах шинжүүд илэрдэг байна.

Бодит үзлэгт – Бодит үзлэгт анхдагч дисминерреатай холбоотой шинж байдаггүй.

Лаборатор болон Дүрс оношилгоо – Анхдаг дисминорреатай холбоотой лабораторын ямар нэг өөрчлөлт эсвэл дүрс оношилгоонд өөрчлөлт байдаггүй.

Тусгай асуумж – Анхдагч дименорреан байдал төрсний дараа ихэнхдээ сайжирдаг, мөн нас нэмэгдэхийн хамт сайжрах хандлагатай байдаг [23].

Оношилгоо

Дахилтат, булчингийн чанаралтай (crampy), биеийн голын шугамаар бага аарцагт байрлалтай өвдөлт сарын тэмдгийн цус гоожилт эхлэхтэй хамт эсвэл 1-2 хоногийн өмнөөс илэрч, сарын тэмдэг дууссаны дараах 12-72 цагт намждаг, өвдөлт үүсгэх ямар нэг эмгэг оношлогдоогүй эмэгтэйд эмнэлзүйгээр Анхдагч дисменорреа оношийг тавина.

Оношийн үнэлгээ – Оношийн шалгуурын гол үзүүлэлт нь:

  • Бусад эмгэг үгүйсгэгдэх тухайлбал аарцгийн үрэвсэлт өвчнүүд нь биений юм өвдөлттэй ирэхэд хүргэдэг тул эдгээр эмгэг байвал хоёрдогч диминорреа гэж оношилно. Хоёрдогч дисминорреа үүсгэдэг эмгэгүүдийг хүснэгтэнд бичсэн (хүснэгт 2).
  • Өвчний хүндийн зэргийг үнэлэх: Өвчтний өдөр тутмын идэвхтэй байдал хэрхэн нөлөөлдөг байдлаар нь тухайлбал сургууль, ажил, дасгал хийх байдал яадаг уу? (үнэлгээ хүснэгт 1)
  • Дээр дурьдсан эмүүдийн талаар мэдээлэл авах хэрэгтэй. Стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд эсвэл жирэмслэлтийн эсрэг дааврын гаралтай эмүүд нь эмнэлзүйг ач холбогдолтойгоор сайжруулдаг нь анхдагч дисминорреаг оношийг дэмжих, мөн цаашдын эмчилгээний төлөвлөгөөнд тустай.

Хоёрдогч дисменорреаг үгүйсгэх – Асуумжийг дэлгэрэнгүй авч, бодит үзлэгт аарцгийн эмгэгүүдийг сэжиглэх эмнэлзүй болон шинжийг үз тухайлбал аарцгийн үрэвсэлт өвчин, эндометриоз, аденомиоз, эсвэл умайн хоргүй хавдар. Лабораторын шинжилгээ, дүрс оношилгоо болон лапароскопи эдгээр эмгэгүүдийг үгүйсгэхэд шаардлагагүй боловч  хэрвээ аарцгийн үрэвсэлт өвчнийг ихээр сэжиглэж байгаа бол заалтаар гүйцэтгэх хэрэгтэй. Анхдагч дисменорреа оношийг тавихын өмнө юун түрүүнд доорх эмгэгүүдийг асуумж болон бодит үзлэг, шаардлагатай бол лабораторын болон дүрс оношилгоог төлөвлөн үгүйсгэх хэрэгтэй.

Хүснэгт 2: Хоёрдогчоор биений юм өвдөлттэй ирэх шалтгаан
Эмэгтэйчүүдийн гаралтай

·         Эндометриоз

·         Аденомиоз

·         Фибройд

·         Өндгөвчний уйланхай

·         Умайн доторх эсвэл аарцгийн наалдац

·         Аарцгийн архаг үрэвсэлт өвчин

·         Эндометрийн обструктив ургацаг

·         Төрөлхийн обструктив Мюллерийн малформаци

·         Умайн хүзүүний нарийсал

·         Умайн дотор байрлуулдаг жирэмслэлтээс хамгаалагчийн хэрэглээ

·         Аарцгийн зогсонгишлын хам шинж

Эмэгтэйчүүдийн бус

·         Гэдэсний үрэвсэлт өвчин

·         Гэдэс цочролын хам шинж

·         Умай-аарцгийн холбоосны бөглөрөл

·         Сэтгэцийн эмгэг

Ялган оношилгоо

Аарцгийн өвдөлт болон умайн цус алдалт хамт илэрдэг онцлогтой эмгэгүүд болох зулбалт болон умайн гаднах жирэмслэлтээс ялган оношилно. Эдгээр эмгэгүүдийг саяхнаас сарын тэмдэг алдагдаж, өвдөлт шинээр эхэлсэн эмэгтэйчүүдэд сэжиглэдэг бөгөөд бэлгийн хавьтлын асуумж болон жирэмсний сорилоор оношийг үгүйсгэнэ эсвэл батлана.

Эдгээр эмгэгүүд нь сарын тэмдэгийг дагалдсан, эсвэл холбоогүй аарцгийн цочмог болон архаг өвдөлтийн ихэнх шалтгаан болдог.


Эх сурвалж


Uptodate: “Primary dysmenorrhea in adult women: Clinical features and diagnosis” Literature review current through: Mar 2013. | This topic last updated: Mar 1, 2012.