PTSD-тэй өвчтөнд бензодиазепин өгөхгүй байх нь зүйтэй

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй (post-traumatic stress disorder (PTSD)) өвчтөнд эмнэлзүйн нотолгоо хангалтгүй байгааг үл харгалзан ихэнхдээ бензодиазепин олгодог. Харин 6 –н эмнэлзүйн туршилт болон 6-н кохорт судалгаануудын (n=5,236) мета-анализ болон системчилсэн дахин дүгнэлтээр бензодиазепин нь PTSD-н үед үр дүнгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Journal of Psychiatric Practice (online, 14 July 2015) –д бичсэн судлаачдын хэлснээр нийт хүн ам дах гаж нөлөөнөөс гадна бензопиазепин нь PTSD-ийн үе дэх “өвөрмөц асуудлууд”-тай хамааралтай байжээ тухайлбал  хүндийн зэрэг улам дордсон, гэмтлийн дараахан хэрэглэхэд PTSD үүсэх эрсдэл ач холбогдолтойгоор нэмэгдсэн, сэтгэцийн эмчилгээний үр дүн, түрэмгий байдал, сэтгэл гутрал, эмийн бодисын хэрэглээ улам дордсон байна.

Тиймээс бензодиазепин PTSD-тай буюу саяхан сэтгэцийн гэмтэл авсан өвчтөнд харьцангуй эсрэг заалттай байх хэрэгтэй гэж судлаачид дүгнэжээ.


Эх сурвалж:


Benzodiazepines for PTSD: A Systematic Review and Meta-Analy… : Journal of Psychiatric Practice®