Заг хүйтэн өвчин (Иргэдэд боловсрол олгох)

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Заг хүйтэн нь бэлгийн замаар дамжих эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль аль нь тусах боломжтой өвчин юм. АНУ-д жилдээ дунджаар 700,000-д хүн шинээр халдварын тохиолдол бүртгэгддэг байна. Заг хүйтний ерөнхий шинж тэмдгүүдэд үтрээгээр тууралт гарах эсвэл цус гарах, үтрээ болон бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах ба эрэгтэй, эмэгтэй хүмүүст бие засах үед өвдөлт илэрдэг. Энэ өвчинг эмчлэхгүй тохиолдолд бодит хор уршиг ихтэй боловч антибиотикоор эмчлэх бүрэн боломжтой юм.

Заг хүйтний шалтгаан

Заг хүйтэн гэх өвчин нь Neisseria Gonorrhoeae гэх бактераар үүсгэгддэг бөгөөд хүнээс хүнд аман болон үтрээ/шодой эсвэл анал бэлгийн хавьтлын үед дамждаг. Эрчүүд халдвар тараахад заавал үрийн шингэнг гадагшлуулах алба байдаггүй мөн суултуур дээр суух зэрэг хүрэлцэх үед заг хүйтэн дамждаггүй.

Заг хүйтний шинж тэмдэг

Тус өвчний шинж тэмдэг нь халдвар хаана байрласан болоод өвчтөн эрэгтэй эсвэл эмэгтэйгээс ихээхэн хамаардаг. Цаашлаад зарим хүмүүст шинж тэмдэг илэрдэггүй. Энэ нь заг хүйтэн оношлогдохоос өмнө өөр хүнд халдвар тараах боломжтой гэсэн үг юм. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүст аль алинд нь шээсний сүв, хоолой болон хошногонд халдвар өсч үржиж болно. Эмэгтэйчүүдэд халдвар умайн хүзүү, үтрээ, өнгөн хоолой болон өндгөвчинд тохиолддог.

Зураг 1

Зураг 1

Зураг 1: Эмэгтэй бэлэг эрхтний бүтэц, онцлог

Эрэгтэйчүүдэд халдвар түрүү булчирхай болон эрэгтэйн үрийн сувгийг хамарч болдог.

Зураг 2

Зураг 2

Зураг 2: Эрэгтэй бэлэг эрхтний бүтэц

 Хоолой эсвэл амний хөндийн халдвар нь ходоодны өвчний шалтгаан болж болох боловч амны заг хүйтэн ихэнхи тохиолдолд шинж тэмдэггүй байдаг.

Эмэгтэйчүүдэд илрэх заг хүйтний шинж тэмдгүүдэд:

  • Үтрээгээр загатнах эсвэл үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
  • Үтрээнээс цус гарах эсвэл тууралт ажиглагдах
  • Шээх явцад хорсох, халуу дүүгэх
  • Хошного загатнах, ялгадас гарах
  • Хэвлийн доод хэсгээр хөдлөх үед өвдөх

Эрэгтэйчүүдэд илрэх заг хүйтний шинж тэмдгүүдэд:

  • Шээх үед өвдөх
  • Шодойноос сүүн өнгөтөй ялгадас гарах
  • Нэг төмсгөөр өвдөх, хавдах

Шулуун гэдэсний халдвар бэлгийн чиг хандлага өөр эрэгтэй хүмүүст үүсдэг. Шинж тэмдэгт нь хошногоноос ялгадас гарах, өтгөн хатах ба өвдөлт багтдаг.

Заг хүйтний оношлогоо

Заг хүйтнийг шинжлэхдээ эмч болон сувилагчийн өрөөнд шээсний шинжилгээ, умайн хүзүүний арчидас ба шээсний сүвээс арчидас бэлтгэн шинжилдэг. Үр дүн нь ихэвчлэн 24 цагийн дотор л гардаг. Мөн таны бэлгийн хамтрагч болон таньд заг хүйтэн төст өөр бэлгийн замын халдвар илэрсэн тохиолдолд та нэмэлтээр ДОХ, Хламид, Гепатит В, Трихомонад ба Тэмбүү зэрэг өвчин эмгэгийг шинжлүүлэх шаардлагатай.

Заг хүйтний хүндрэлүүд

Эмчилгээ хийгдээгүй заг хүйтэн бүхий өвчтөнд эрэгтэй ба эмэгтэй хүйс харгалзахгүй хүнд хэлбэрийн хүндрэлүүд үүсдэг. Үүнд:

  • Үений халдвар ба артирит
  • Заг хүйтэн нь умайн хүзүүнээс умай болон өнгөн хоолойруу дамжсан тохиолдолд Аарцагны халдварт өвчин (АХӨ) эмэгтэйчүүдэд үүсдэг. АХӨ нь өндгөн хоолойг сорвижуулах бөгөөд хэвийн бус жирэмсний эрсдлийг нэмэгдүүлэх ба үргүйдэлд хүргэдэг гол шалтгаан юм.
  • Заг хүйтэнтэй хүмүүс ХДХВ-р халдварлагдах эрсдэл өндөр байдаг.
  • Заг хүйтнээ эмчлүүлээгүй эрэгтэйчүүдэд үрийн сувгийн халдвар үүсэн үргүйдлийг бий болгодог. Эр бэлгийн эс төмсгөөс гаран үрийн сувгаар дамждаг зураг 2.

Заг хүйтний эмчилгээ

Заг хүйтний эмчилгээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст илжил байх бөгөөд ихэнхи туршлагатай эмч нар нэг удаагийн эмчилгээг тариа ба амаар уухыг илүүд үздэг бөгөөд амаар уух тохиолдолд эмийг жорын хугацаанд таслалгүй уух нь чухал юм.

Хэрэв таньд эмч шинжилгээний дагуу эмчилгээ хийсэн тохиолдолд та антибиотик эмчилгээ дууссаны дараагаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй байдаг ч таньд шинж тэмдэг илэрсэн хэвээр байгаа тохиолдолд эмчид дахин хандах хэрэгтэй. Мөн та заг хүйтний шинжилгээг дахин халдвар авах эрсдэл гаргасан тохиолдолд 3 сарын дараа давтан үзүүлэх хэрэгтэй юм.

Бэлгийн хамтрагчын эмчилгээ

Таньд болон таньтай бэлгийн хавьталд орсон бүх хүнд эмчилгээ шаардлагатай байдаг. Таниас эмч бэлгий хамтрагчдын тань талаар асуун шинжилгээ болон эмчилгээнд орохыг санал болгодог. Эмчилгээг дуустал та бэлгийн хавьтлаас татгалзахыг зөвлөж байна мөн заг хүйтнээр хүн нэгээс олон удаа халдвар аван өвчилж болдог гэдгийг анхаарна уу.

Заг хүйтний урьдчилан сэргийлэлт

Таньд заг хүйтнээс сэргийлэх хэд хэдэн аргыг танилцуулъя:

  • Эрчүүд Латекс бэлгэвчийг бэлгийн хавьтал бүртээ хэрэглэх хэрэгтэй.
  • Таны бэлгийн хамтрагчид хэвийн бус ялгадас гарах, шээс үед хорсох, үтрээгээр тууралт болон хорсох мэдрэмж төрсөн тохиолдолд бэлгийн хавьталд орхоос зайлсхийх хэрэгтэй.
  • Бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээний үр дүнг эмчтэйгээ ярилцах цаашлаад таньд тогтмол нэг хамтрагч байгаа тохиолдолд бэлгийн замын халдварт өвчин тусах магадлал буурдаг юм.
  • Дээрх шинж тэмдгээс аль нэг нь 2-3 хонгоор илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.
  • Нэмэлт мэдээллийг та эмч болон манай цахим хуудаснаас авах, админуудтай холбогдох боломжтой юм.

Эх сурвалж:


  • www.uptodate.com

1 Comment

  • sugar

    emeer uuh emchilgee n ymr em yaj uudg ym bl

    12/02/2017 10:45