Архины ашиг тус ба хор хөнөөл /боловсрол олгох/

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Архи бидний эрүүл мэндэд ашигтай юу?

Хэд хэдэн шалтгааны улмаас энэ асуултанд хариулахад төвөг учирах юм. Хүн төрөлхтөн архийг хэдэн мянган жилийн турш аюулгүйгээр, сэтгэл таашаан хэрэглэсээр ирсэн бөгөөд одоог хүртэл шашны зан үйл, үндэсний баяр цэнгэлд чухал байр суурь эзэлдэг бүтээгдэхүүн хэвээр л байна. Түүгээр ч зогсохгүй, архийг тохируулан хэрэглэх нь зүрхний титэм судасны өвчлөл үүсэхээс тодорхой хэмжээгээг сэргийлэх нөлөөтэй болох нь ажиглагддаг.

Гэвч, архины хэрэглээ нь үргэлж ноцтой эрсдлүүдийг дагуулсаар ирсэн юм. Архийг зохисгүй хэрэглэсэнээр аваар осол, элэгний өвчлөл, цус харвалт, цусны даралт ихсэлт, янз бүрийн хорт хавдар, төрөлхийн гаж хөгжлүүд гэх мэт олон өвчлөл үүсэх эрсдэл болх юм. Тийм учраас, архины ашигтай тал, сөрөг эрсдлүүдийг зөвөөр ойлгох нь архины хэрэглээнд тодорхой нөлөө үзүүлэх билээ.

Нэг удаад хэр зэрэг архи хэрэглэх вэ?

Архи нь олон янзын хэлбэртэй байхын зэрэгцээ найрлагандаа агуулж буй цэвэр этанолын агууламжаараа ялгаатай байдаг. Америкийн стандартаар нэг лонх архины төрлийн ундаанд 10 – 15 грамм этанол агуулагддаг. Үүнийг илэрхийлэхэд:

  • 330 мл хэмжээтэй шар айраг
  • 150 мл вино
  • 150 мл айраг
  • 30 мл спирт нь нэг удаагийн уух стандарт хэмжээ болдог.
Standard-Drink

Зураг 1. Этанол агуулсан ундааны стандарт уулт

Ерөнхийдөө, архины эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь хувь хүний хэрэглэх зан үйлтэй (жнь: хэтрүүлэх, тохируулах, бага зэрэг хүртэх гэх мэт) шууд холбоотой. Тохируулан хэрэглэх гэдэг бол 7 хоногт 3 – 7 стандарт этанол агуулан ундаа уухыг хэлэх юм.

Эрүүл мэнд ба архи

Зүрх судасны өвчлөл  — Америкийн Нэгдсэн Улсад зүрх, цусны судас, цусны эргэлт гэх мэт зүрх судасны өвчлөлтэй холбоотой эмгэгүүд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Гэвч, архийг тохируулан хэрэглэх нь зүрхний титэм судасны өвчин, тархинд цус хомсролын инсульт үүсэхээс 25 – 40% сэргийлэх нөлөөтэй нь судалгаагаар батлагджээ.

Цусны даралт ихсэлт  — Өдөрт 2 стандарт уултаас илүү хэмжээний архины төрлийн ундаа хэрэглэхэд цусны даралт ихсэлт архи хэрэглэдэггүй хүнээс 2 дахин илүүтэй тохиолддог байна. Гэвч, архийг өдөрт 2 стандарт уултаас ихгүй хэрэглэж буй үед цусны даралтанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Зүрхний шигдээс  — архийг тохируулан хэрэглэх нь зүрхний шигдээс үүсэх эрсдлийг бууруулдаг болох нь судалгаагаар батлагдсан зүйл юм.

Захын судасны өвчин  — Захын судасны эмгэг ихэвчлэн хөлөнд тохиолдоно. Алхах үед хөлийн эрээн булчингаар өвдөнө. Суурь өвчингүй эрүүл эрэгтэйчүүд архийг тохируулан хэрэглэснээр захын артерийн судасны эмгэг үүсэх эрсдэл буурдаг.

Тархины цус хомсдлын дайрлага  — Архины хэрэглээ нь хэрэглэж буй зан үйл болон тархины цус хомсдлын дайрлагын хэлбэрт эерэг ба сөрөг нөлөө үзүүлнэ. Тархины цус хомсролын дайрлага гэдэг бол тархины эдийг тэжээж буй цусны судас, эсвэл цусны урсгалд гэнэтийн өөрчлөлт, дутал болсоноор хүчилтөрөгчийн хангамж буурч тархины эд үхжилт өөрчлөлтөнд өртдөг эмгэг юм. Тархины цус хомсролын дайрлага нь түүнийг тэжээж буй цусны судас бөглөрөх (цус хомсролын харвалт – ischemic stroke) эсвэл уг судас хагарч гэмтэх (цус алдалтын харвалт – hemorrhagic stroke) гэсэн 2 хэлбэртэй байна.

Архийг хэтрүүлэн хэрэглэх нь дээрх 2 төрлийн харвалтын аль аль нь үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Харин архийг тохируулан хэрэглэхэд цус хомсролын харвалтын эрсдэл цөөрч, өдөрт 1 ба түүнээс бага стандарт хэмжээгээр уудаг хүнд эрсдэл хамгийн бага тохиолдож байв. Харин эсрэгээрээ, цус алдалтын харвалтын эрсдэл нэмэгдэж бүр өчүүхэн хэмжээгээр уусан ч эрсдэл нь улам нэмэгддэг болох нь батлагдсан.

Хөхний хорт хавдар  — Архи огт уудаггүй бүсгүйчүүлтэй харьцуулахад архийг тохируулах буюу хэтрүүлэн хэрэглэдэг (3 эсвэл түүнээс их стандарт уулт/өдөрт) эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх эрсдэл байнгын өндөр байдаг нь батлагджээ. Түүнчлэн, өдөрт 1 ба 2 стандарт хэмжээгээр уухад ч гэсэн хорт хавдар үүсэх эсрдлийг нэмэгдүүлдэг байна.

Фолийн хүчил уух нь хөхний хавдарт нөлөөлөх архины нөлөөг бууруулдаг тул архи хэрэглэдэг эмэгтэйчүүдэд фолийн хүчил агуулсан өдөр тутмын мультивитамин хэрэглэж байхыг зөлөдөг.

Толгой, хүзүү, хоол боловсруулах замын хорт хавдар — Архины хэрэглээ хэдий бага байсан ч толгой, хүзүү, хоол боловсруулах замын зарим төрлийн хорт хавдартай холбоотой болох нь нотлогдсон зүйл. Архи уудаг төдийгүй тамхи хэрэглэдэг хүмүүст дээрх эрсдэл улам нэмэгддэг байна.

Элэгний эсийн хорт хавдар (hepatocellular carcinoma) нь архины хэрэглээтэй шууд хамааралтай. Энэ нь элэгний хатууралтай (цирроз) холбоотой ч байж болзошгүй ба элэгний хатууралт өвчин архины хэрэглээ өндөртэй хүмүүсийн элэгний эсийн хорт хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдог билээ.

Түүнчлэн, вирусын (жнь: гепатит C вирус) шалтгаант элэгний архаг болон цочмог үрэвсэлтэй (гепатит) хүмүүст өчүүхэн төдий архины хэрэглээ нь элэгний эсийн хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймийн тул элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс архийг огт хэрэглэхгүй байх шаардлагатай.

Цирроз  — Архийг бага хэмжээгээр хэрэглэх нь цирроз үүсгэхгүй байж болно. Ихээхэн хэрэглэх нь (өдөрт 5 стандарт уултаас их хэмжээтэй) ерөнхийдөө цирроз үүсгэх эрсдэлтэй болно.

Цөсний чулуу  — Архийг тохируулан хэрэглэхэд цөсний чулуу үүсгэх эрсдлийг бууруулдаг болох нь ажиглагдсан. Гэвч, хэтрүүлэн хэрэглэхэд эсрэг нөлөө үзүүлдэг.

Нойр булчирхайн үрэвсэл  — Архийг хэтрүүлж хэрэглэх нь нойр булчирхайн цочмог ба архаг үрэвслийн аль алиных нь эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болно.

Ясны сийрэгжилт  — Архийг хэтрүүлэх хэрэглэснээр ясны сийрэгжилт их үүсдэг. Түүнчлэн архи уусан хүн өөрийн хяналтгүй болж ойчиж унах нь элбэг байдаг учир ташаа ясны хугаралын тохиолдол мөн нэмэгддэг ажээ.

Жирэмслэлт  — Жирэмсэн үедээ архи уух нь ургийн төрөлхийн гажигтай онцгой хамааралтай. Хэтрүүлэн хэрэглэснээр ургийн архины хам шинж (fetal alcohol syndrome) үүсдэг юм. Энэ хам шинжийн улмаас хүүхдийн ердийн өсөлт саармагжиж, оюун ухааны хоцрогдол үүсэх төдийгүй нүүр, гавлын ясанд эмгэг өөрчлөлт илэрнэ.

Архийг тохируулан хэрэглэдэг байлаа ч энэ хам шинж үүсэх эрсдлээс зайлсхийх боломжгүй. Жирэмсэн үедээ архи хэрэглэхэд ямар ач тустай болох талаар мэдэгдсэн баримт одоо хүртэл тодорхойлогдоогүй л байна. тийм учраас, хэрвээ та эмэгтэй, ялангуяа нөхөн үржихүйн насных бол архинаас шууд зайлсхийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эрүүл мэнд, амьдралын чанарт нөлөөлөх — Архийг хэтрүүлэх, дахин дахин хэрэглэх нь нэгэн хувь хүний амьдрал хийгээд тэр хүнийг тойрон хүрээлсэн гэр бүлийнхэнд сөрөг нөлөөлж сургууль соёлоос хоцрогдох, идэвхитэй ажил хийх чадамж буурах улмаар хувь хүний зан төрх өөрчлөгдөн бие махбод сэтгэцийн талаас эмгэг өөрчлөлтөнд ордог юм.

Авто осол, гэмтэл  — Архины хэрэглээ нь авто ослын гэмтлийн эрсдлийг өндөр болгоно.

Архины хэрэглээг тогтоохдоо өдөрт эсвэл долоо хоногт архи уудаг давтамжийг тогтоохоос илүүтэй цусан дахь архины агууламжийг хэмждэг. Америкийн туршлагаас үзвэл, жолоо барих хязгаар нь цусны архины агууламэ 0,08% – аас бага байх бөгөөд энэ нь 4 стандарт уулт 200 паунд жинтэй эрэгтэй, 2,5 стандарт уулт 150 паунд эмэгтэй. Гэвч, цусан дахь архины агууламж ердөө 0,05% байхад авто осол гарах эрсдэл 2 дахин нэмэгддэг бол цусан дахь архины агууламж маш бага буюу 0,02% байхад л жолоо барих чадвар алдагддаг байна.

Архи нь бусад шалтгааны улмаас гэмтэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Нисгэгчийн нислэг үйлдэх чадвар, операторчиний аливаа хөдөлгүүрийг удирдах чадвар өчүүхэн хэмжээний архи хэрэглэсний дараа буурдаг болох нь судлагджээ. Үүнээс гадна, мэргэжлийн шалтгаант гэмтлүүд, живэх, түлэгдэх, осгох гэх мэт осол гэмтлүүд архи хэрэглэсэн хүмүүс ялангуяа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст түгээмэл тохиолддог. Нийт хүчирхийллийн ¼ – өөс илүү нь архины хэрэглээтэй холбоотой. Ноцтой хүн амины хэргийн ½ нь мөн л архины хэрэглээнээс шалтгаалсан байдаг бол үүний ½ – 2/3 нь гомицид буюу гэр  homicides

Амиа хорлох  — Архины зохисгүй хэрэглээ нь амиа егүүтгэх эрсдлийг нэмэгдүүлдэг ч тохируулан хэрэглэхэд амиа хорлох эрсдлийг нэмэгдүүлээгүй байна.

IS ALCOHOL SAFE FOR ME?

Архины ач холбогдол, аливаа эрсдлийг хэмжиж илэрхийлэх нь хялбар асуудал биш юм. Гэвч, зарим нэг чухал дүгнэлтүүдийг хийж болно. Үүнд:

  • Амьдралынхаа туршид архи ууж байгаагүй хүмүүс архи ууж эхлэх нь хувь хүний сонголт боловч архи ууснаар аливаа өвчний эрсдэл багасдаг гэсэн ямар ч нотолгоо байхгүй.
  • Архийг тохируулан хэрэглэх нь өндөр настай, эрэгтэй, титэм судасны өвчинд тохиолдох эрсдэлтэй (жнь: гипертензи, гиперхолестролэми, тамхидалт, чихрийн шижин) хүмүүст зарим өвчнүүдээс (жнь: зүрхний титэм судасны өвчин, тархины цус хомсролын харвалт) сэргийлдэг тал бий. Энэ бүлэгт багтах хүмүүс архийг тохируулан хэрэглэснээр зуурдаар нас барах эрсдлээ бууруулж болно.
  • Бага залуу насны хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд архийг тохируулан хэрэглэсэн байлаа ч хөхний хорт хавдар, гэмтлийн шалтгаантай нас барах эрсдэл туйлбартай нэмэгддэг. Түүнчлэн, 45 – аас бага настай эрчүүд архийг хэрэглэхгүй байх нь зөв. Энэ насанд архи уухад ашигаасаа илүү эрсдэл нь өндөр байдаг юм. Залуучуудын дунд архины тохиромжтой хэрэглээ гэж байдаггүй ба архийг тохируулан хэрэглэлээ ч нас барах эрсдлийг бууруулдаггүй.

Архийг өдөрт 1 стандарт хэмжээнээс багаар хэрэглэх нь аюулгүй (хүнд машин механизм засах, удирдаагүй тохиолдолд) ч ийм хэмжээний архи нь зарим хүмүүст маш их аюул учрулж болно. Үүнийг дараах хэсгээс уншина уу,

Архинаас зайлсхийх шалтгаан  — Хэрвээ танд доорхоос 1 л байгаа бол архи ууж болохгүй гэж зөвлөж байна:

  • Архи хэрэглэх хуулийн насанд хүрээгүй (21 нас хүрээгүй) бол
  • Жирэмсэн бол
  • Архидалтын удамшилын эсвэл хувийн өвчний түүхтэй бол
  • Хөхний хорт хавдрын удамшилтай эсвэл өвчтэй бол
  • Цус алдалтын харвалттай бол
  • Элэг эсвэл нойр булчирхайн өвчтэй бол
  • Хоол боловсруулах замын хавдрын урьдал өвчтэй бол
  • Хүнд машин механизм удирддаг, нийтийн тээврийн жолооч бол
  • Та огт архи хэрэглэж үзээгүй бол

Вино ба бусад архины төрлийн ундаанууд — Зарим судлаачид вино нь зүрх судасны өвчнөөс хүчтэй урьдчилан сэргийлдэг болохыг зөвлөж байна. Учир нь виноны найрлаганд агуулагддаг флавонойдууд (flavonoids) гэх бодис энэ нөлөөг үзүүлдэг байх боломжтой юм. Францууд тамхины өндөр хэрэглээтэй, өөх тостой хоол их иддэг ч зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол маш бага байдаг. Энэ нь тэд “French paradox” гэх улаан виног их хэрэглэдэгтэй холбоотой гэж судлаачид дүгнэдэг.

Архины “тохирсон тун” гэж юу вэ?  — Дээр дурдсанчлан, зарим хүмүүс архийг огт хэрэглэж болохгүй /Архинаас зайлсхийх шалтгаан гэснийг хар/. Гэвч, эдгээр нөхцөл бүрдээгүй бол өдөрт 0,5 – 1 стандарт хэмжээгээр уух нь архиын хамгийн эрүүл хэрэглээ мөн.

alcohol-safe-drinking-levels

Зураг 2. Архины төрлийн ундааг стандартаар тохиуруулж зүй зохистой хүртэх нь

Хүйсийн ялгаатай байдал  — Тухайлсан зөвлөмж боловсруулаагүй байдаг ч архийг тохируулан хэрэглэхэд доорх зарчим баримтална.

  • Эрэгтэйчүүд өдөрт 2 стандартаас ихгүй хэмжээгээр
  • Эмэгтэйчүүд өдөрт 1 стандартаас ихгүй хэмжээгээр тус тус архийг тохируулан, эрүүл мэнддээ ашигтайгаар хэрэглэх нь зохимжтой.

Эх сурвалж: Uptodate.com Patient information: Risks and benefits of alcohol (Beyond the Basics)