Гахай хавдар

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Гахай хавдар нь вирусээр үүсгэгддэг, цочмог эхлэлтэй, өөрөө аяндаа эдгэрдэг, вирусын хам шинж юм. Гахай хавдрын үр дүнтэй вакцин өргөн дэлгэр хэрэглэж эхлэхээс өмнө  гахай хавдар эн тэргүүнд бага ангийн хүүхдэдийг хамарч вирусын гаралтай менингит үүсгэдэг, мөн хүүхдэд олдмол мэдрэхүйн мэдрэлийн гаралтай нэг талын дүлийрэлт хамгийн нийтлэг үүсгэдэг байсан. (Дүлийрлэт буюу сонсгол алдагдлыг дэлгэрэнгүй унших: Дүлийрэлт буюу сонсгол алдагдал).

Оношилгооны чиглэл

  • Шүлсний булчирхайн үрэвсэл (Парротит, шүлсний булчирхайн хавагналт): Нэг талдаа эсвэл 2 талдаа
  • Халууралт
  • Толгой өвдөлт
  • Бие сульдалт
  • Миалги
  • Анорекси
  • Сийвэнгийн амилаз ихсэлт

Эмчилгээний чиглэл

  • Дэмжих эмчилгээ
  • Халуун эсвэл хүйтэн жин шүлсний булчирхай дээр тавих
  • Өвдөлт намдаах болон/эсвэл халууралтын эсрэг эмчилгээ (ацитаминофен, ибупрофен)
  • Панкреатит, менингит, хүнд орхит (төмсөгний үрэвсэл) үүссэн тохиолдолд венийн судсаар шингэн сэлбэж, эмнэлэгт шаардлагатай нэмэлт эмчилгээг хийнэ.

Вирус судлал

Гахай хавдрын вирус нь Парамиксовирус төрлийн, параинфлюнза вируст багтдаг дан утаслаг РНХ агуулсан вирус юм. Байгальд зөвхөн хүнд өвчин үүсгэдэг.

Гахай хавдрын вирион нь гадна гликопротейн бүрхүүлээр хүрээлэгдсэн хеликал төвдөө геномийн нуклеокапсид хэсгээ агуулдаг. Гадаргуун үндсэн гликопротейнууд үйл ажиллагаагаараа: хемагглютинаци-невроминидаз идэвхи, эсэд нэвтрэх идэвхтэй гэж 2 ангилагддаг. Гахай хавдрын зөвхөн нэг серотип тодорхойлогдсон байдаг. Вирусын өсгөврийг бэлтгэхэд эсийн олон төрлийг ашигладаг үүнд: сармагчингиййн бөөрний эсийн эгнээ багтдаг. Гахай хавдрын вирусыг шүлс, тархи нугасны шингэн, шээснээс өсгөвөрлөх боломжтой.

Веро эсийн өсгөвөрт ургуулсан гахайн хавдрын вирус, электрон микрографи

1977 он Веро эсийн өсгөвөрт ургуулсан гахайн хавдрын вирус, электрон микрографи

Гахайн хавдрын вирусын ультра-бүтэц электрон микрографи

1973 он Гахайн хавдрын вирусын ультра-бүтэц электрон микрографи

Тархвар судлал

Гахай хавдар нь маш их халдвартай, өөрөө аяндаа эдгэрдэг, 1967 онд вакцин нэвтрэх хүртэл өвчний тохиолдол 99% байсан. Харин вакцин нэвтэрснээр жилийн өвчлөл 1%-с бага болсон. Нэгдсэн Улс болон Финланд-д гахай хавдар бараг устсан өвчин мюм. Дэлхий дахинд вакцинжуулалт зөвхөн 61%-тай байгаа улмаас эндеми хэлбэрээр тохиолдсоор байна.

Дархлаажуулалтын практик – Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 1998 онд шинэчилсэн гахай ахвдрын вакцины товлолыг 82 орон хэрэгжүүлж байна үүнд: Хөгжингүй 25 орны 23 орон, Эдийн засгийн шилжилттэй 22 орны 19 орон, хөгжиж буй 168 орны 20 оронд хэрэгжиж байна.

Халдвар дамжилт

Гахай хавдар өндөр халдвартай, маш хурдан тархдаг өвчин юм. Гахай хавдрын вирус агаар дуслаар, шууд хүрэлцлээр, эсвэл бохирлогдсон зүйлээр дамжиж халдварладаг. Нэгээс насны хүүхдэд эхийн эсрэгбие байдаг тул гахай хавдар олдмолоор тусах нь ховор.

Халдвар авснаас зовиур илрэх хүртэлх нууц хугацаа 14-18 хоног байдаг. Вирус өвчний зовиур илрэхээс өмнө амьсгалын замын шүүрлээр зайлуулагддаг тул шүлсний булчирхайн үрэвсэл үүсэхээс өмнөхөн буюу ойролцоогоор 3 хоногийн өмнө хамгийн их халдвартай үе нь болдог.

Эмнэлзүйн илрэл

Гахай хавдрын халдвар нь бага зэргийн халдвар, толгой өвдөлт, миалги, анорекси бүхий өвөрмөц эмнэлзүйн бүрдлээр эхэлдэг. Эдгээр зовиур илэрснээс хойш 48 цагийн дотор гахай хавдрын эмнэлзүйн онцлог болох шүлсний булчирхайн үрэвсэл буюу чихний арын шүлсний булчирхай үрэвсснээр хонхор болон эрүүний өнцгийн арын хонхор хэсэг хавддаг. Энэ нь гахай хавдрын сонгомол шинж юм. Эмнэлзүй бүхий гахай хавдар насанд хүрэгчдэд хүүхдээс илүү хүнд зэргээр тохиолддог.

Шүлсний булчирхайн үрэвсэл (паротит) – Шинж тэмдэг бүхий гахай хавдрын тохиолдлын 96%-д нь шүлсний булчирхайн хавагналт илэрдэг (зураг 1).

Шүлсний булчирхайн хавагналт 10 хүртэл өдөр байх боломжтой. Сийвэнгийн амилаз-н төвшин нэмэгдсэн байх нь эмнэлзүйн оношийг дэмждэг.

Шүлсний булчирхай хавагнахын өмнө шүлсний булчирхайн хэсэгт хөндүүртэй, хааяа чихээр өвдөх нь бий. Өвчтнүүдийн 90%-д шүлсний булчирхай контралатерал хэлбэрээр томорч, нилээд хэдэн өдөр удаан байх боломжтой. Бодит үзлэгээр шүлсний булчирхайн хавагналт эрүүний өнцөгт илэрч, чихний омогний урд, эрүүний арын хонхор, хавдрын төвд дарахад өвдөлттэй (Филатовын шинж) мөн аман дотор завьжинд Стенсений цоргоны сүв томорч, улайсан нь (Мурсугийн шинж) ажиглагдах боломжтой.

Сонгодог эмнэлзүйгүй халдвар –Шинж тэмдэггүй тохиолдол нийт тохиолдлын 15-20% -д явагддаг. Сонгодог эмнэлзүйтэй тохиолдлоос ялгаатай нь зөвхөн өвөрмөц бус зовиурууд эсвэл амьсгалын дээд замын зовиурууд давамгай  илэрдэг нь нийт шинж тэмдэггүй тохиолдлын 50 хүртэл хувьд харагддаг бөгөөд бүх шинж тэмдэггүй тохиолдлыг оношилж чаддагүй. Сонгодог эмнэлзүйгүй эсвэл субклиникал халдвар насанд хүрэгчдэд илүүтэй тохиолддог бол хүүхдэд гахайн хавдар 2-9 насны хүүхдэд хамгийн нийтлэг тохиолддог.

Хүндрэл

Гахай хавдрын илүү ноцтой хүндрэл тухайлбал менингит, энцефалит, орхит нь эмнэлзүйн хам шинжийн оновчтой оношийг тавилгүй хугацаа алдуулах боломжтой шүлсний булчирхайн үрэвсэл илрээгүйгээс тохиолдох боломжтой.

Төмсөгний үрэвсэл (орхит) – Эпидидимоорхит бол гахай хавдрын халдварын хамгийн нийтлэг хүндрэл бөгөөд бэлгийн бойжилтын дараах насны эрэгтэйчүүдэд 38 хүртэлд хувьд үүсэх боломжтой. Энэ үед зовиур нь 39-41 ºC хүртэл халуурч эхлэн цаашид төмсөг ихээхэн өвдөж, хуйхнаг улайж хавагнасан байдаг онцлогтой.

Гахайн хавдрын орхитын улмаас өвчтнүүдийн 30-50%-д нь төмсөгний хатингаршил тэмдэглэгддэг, үүний улмаас үр тогтоох чадамж 13%-аар буурдаг ч үргүйдэлд хүрэх нь ховор байдаг.

Гахай хавдрын орхит, төмсөгний хавдрын үүсэл хоорондох хамаарлын боломжийг хэд хэдэн ретроспектив цуврал тохиолдлоор үнэлж хамааралгүй гэдгийг баталсан.

Оофорит – Бэлгийн бойжилтын дараах насны охидын ойролцоогоор 7%-д оофорит тохиолддог.

Асептик менингит – Асептик менингит бол шүлсний булчирхайн үрэвсэлгүйгээр хамгийн их тохиолддог хүндрэл юм. Эмнэлзүйгүйгээр тархи нугасны шингэний плеоцитоз клиникт гахайн хавдартай өвчтнүүдийн 50%-аас ихэд нь тэмдэглэгддэг бөгөөд 4-6%-д асептик менингит үүсдэг. Гахай хавдрын асептик менингит эмэгтэйчүүдээс илүүтэй эрэгтэйчүүдэд 3 дахин их тохиолддог.

Шүлсний булчирхайн үрэвсэл илэрсэн дараа, үед, өмнө нь менингит илрэх боломжтой, шүлсний булчирхайн үрэвсэлтэй өвчтнүүдийн 1-10%-д тэмдэглэгдсэн байдаг. Олон судалгаагаар шүлсний булчирхайн үрэвсэлгүй тохиолдолд менингит өвчтнүүдийн 50 хүртэл хувьд илэрсэн.

Тархи нугасны шингэнд 10-2000 цусны цагаан эс/микроЛ байх боломжтой. Эсүүдэд лимфоцит давамгай, харин ховор тохиолдолд эрт үедээ полиморфонуклеар давамгай байх боломжтой. Тархи нугасны шингэний нийт уураг хэвийн эсвэл бага зэрэг нэмэгдсэн, харин глюкозын төвшин бага зэрэг буурдаг ч 30-40 мг/дл (1,7-2,2 ммоль/л ) –с бага байдаг.

Гахай хавдрын менингит ерөнхийдөө хөнгөн явагддаж эмгэг үлдэцгүй бүрэн эдгэрдэг.

Мэдрэлийн бусад хүндрэл  – Энцефалит, дүлийрэл, Guillain-Barré хам шинж, трансверс миелит, нүүрний саа нь бага тохиолддог ч гахай хавдрын мэдрэлийн хүндрэл юм.

Энфефалит – Вакцинжуулалтаас өмнөх үед гахай хавдрын энцефалитын тохиолдол 1960 оны байдлаар ойролцоогоор 6000 –д 1 тоологдсноор Нэгдсэн Улсад вирусын шалтгаант энцефалитын хамгийн их шалтгаан болж байсан. Харин MMR (улаанууд, гахай хавдар, улаан бурхан) вакцинжуулалт бий болсноор энэхүү хүндрэлийн хэмжээг гайхалтай бууруулсан юм. 1981 оны байдлаар Нэгдсэн Улсын вирусын гаралтай энцефалитын тохиолдлын 0,5%-ийг эзэлж байсан. Мөн Финландад ижил үр дүн гарсан. MMR вакциныг өргөн хэрэглэж эхэлснээр 1982 оноос гахай хавдрын энцефалит илрэхээ больсон.

Гахай хавдрын энцефалиттай өвчтөнд халууралт, ухаан санааны өөрчлөлт, таталт, парез, парализ илэрдэг. Эдгээр өвчтнүүдийн 3-ы 1-д шүлсний булчирхайн үрэвсэл илэрдэггүй. Гахай хавдрын энцефалиттай ихэнх өвчтнүүд бүрэн эдгэрдэг. Тархины үрэвсэл, тархины атакси өөрөө аяндаа эдгэрдэг. Гидроцефалус ховор тохиолдолд тэмдэглэгдсэн байдаг.

Дүлийрэлт – Вакцинжуулалтаас өмнөх үед хүүхдийн мэдрэхүйн гаралтай сонсголын алдагдлын давамгай шалтгаан гахай хавдрын халдвар байсан. Байнгын дүлийрэлт мөн тэмдэглэгдсэн байдаг. Гахай хавдрын халдварын улмаас сонсгол алдагдсан зарим өвчтнүүдэд тэнцвэрийн зовиур хамт үүсдэг. Лабринтит болон эндолифати гидропс (Meniere syndrome) цочмог дүлийрэлтэй өвчтнүүдэд үүссэн байх нь мөн бий (Дүлийрэлтийн талаар дэлгэрэнгүй унших: Дүлийрэлт буюу Сонсгол алдагдал).

Ховор тохиолддог хүндрэлүүд

Гахай хавдрын халдвар тиройдит, миокардит, панкреатит, завсрын эдийн нефрит, мөн артрит ховр тохиолдолд үүсдэг.

Артрит – Гахай хавдартай холбоотой артропати харьцангуй ховор хүндрэл боловч эмэгтэйчүүдээс илүүтэй эрэгтэйчүүдэд үүсдэг: том үе (өвдөг, түнх), мөн олон үеийг хамарсан байх нь бий.

Панкреатит – Гахай хавдрын улмаас цочмог панкреатит хүүхэд болон насанд хүрэгчдэд ховор тохиолддог (Панкреатитай холбоотой сэдвүүд унших бол ЭНД дарна уу).

Жирэмсэн эмэгтэйн гахай хавдрын халдвар – Жирэмсэн үед гахай хавдрын халдвар авах нь төрөлхийн малформацитай холбоогүй, харин зулбалтын эрсдлийг нэмэгдүүлж, нэгдүгээр гурван сар дах зулбалтыг ихэсгэдэг.

Ялган оношилгоо

Хоёр талын паротит илэрсэн тохиолдолд танихад хялбар. Гэвч нэг талын эсвэл 2 талын шүлсний булчирхайг үрэвсүүлдэг бусад эмгэгүүдэд бусад вирусын халдваруудад (параинфлюза, коксакивирус, инфлюнза А, Эпштейн-Барр вирус, аденовирус, ДОХ, цитомегавирус) болон бактерийн халдвар, ялангуяа Стафилококк аурус багтдаг. Халдварын бус шалтгаанд шүлсний булчирхайн чулуу, хавдар, саркойд, Шигрен хам шинж, тиазид шээс хөөгч багтана.

Оношилгоо

Оношийг асуумж, зовиур, бодит үзлэгт тулгуурлан тавина. Халдварын идэвхийг IgM-ээр тодорхойлоход хэцүү учир нь үргэлжлэх хугацаа богино, цаг алдах, эсвэл байхгүй байх боломжтой. Эрт үед дээж авч Полимераз гинжин урвалаар илрүүлэх боломжтой.

Эмчилгээ

Гахай хавдрын эмчилгээнд өвдөлтийн эсрэг, халуун бууруулах тухайлбал ацитаминофен хэрэглэх боломжтой. Халуун эсвэл хүйтэн жин шүлсний булчирхай хавдсан хэсэгт тавих боломжтой.

Хэрвээ өвчтөн панкреатит, менингитийн улмаас бөөлжиж байгаа венийн судсаар шингэн сэлбэж шаардлагатай эмчилгээг эмнэлэгт хийнэ.

Орхиттой өвчтөнг хэвтрийн дэглэм сахиулж, стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдийг шинж тэмдгийн эсрэг хэрэглэж, төмсгөнд хуйхны гаднаас хүйтэн жин тавина.

Хяналт

Идэвхтэй гахай хавдартай хүнийг зовиур илэрснээс хойш 5 өдөр ажил эсвэл сургуулиас чөлөөлж тусгаарлах хэрэгтэй. Гэвч вирусын ялгарах хугацаа зовиур эхлэхээс 4 хоногийн өмнө тохиолддог тул энэ аргаар өвчний дэгдэлтийг бууруулахад бэрх юм.

Сэргийлэлт

Халдварлалтаас сэргийлэх арга бол эрт оношлох, халдварлагдсан өвчтөнг тусгаарлах, өртсөн байж болзошгүй өвчтнийг дархлаажуулахаас хамаарна. Вакцинжуулалт эхэлснээс хойш Нэгдсэн Улсад гахайн хавдрын тохиолдлыг 96%-аар бууруулсан.

Нэгдсэн Улсанд хамгийн сүүлийн үед гахай хавдрын вакцин бүхий MMR буюу гахай хавдар, улаан бурхан, улаануудын вакцин багтсан гурвал, MMRV буюу гахай хавдар, улаан бурхан, улаанууд, салхин цэцгийн вакцин багтсан дөрвөл вакцин гэсэн 2 төрлийн вакцин хэрэглэж байна.

Вакцинжуулалтын эсрэг заалт

Жирэмсэн эмэгтэй, дархлаа дарангуйлагдсан өвчтөн, эсвэл гүнзгийрсэн хорт хавдартай өвчтөнд гахай хавдрын вакциныг тарихгүй байх нь зүйтэй.


Эх сурвалж


  1. Uptodate: “Epidemiology, clinical manifestations, diagnosis, and management of mumps” | This topic last updated: Jul 9, 2015
  2. Centers for Disease Control and Prevention “About Mumps”
  3. Kristen Rundell, MS, MD “Mumps” Conn’s Current Therapy 2015
  • American Academy of Pediatrics. Mumps. In:Pickering LK, Baker CJ, Kimberlin DW, Long SS, editors. Red Book: 2009
  • Report of the committee on Infectious Diseases. 28th ed. Elk Gove Village IL: American Academy of Pediatrics; 2009. p. 468–72.
  • Centers for Disease Control and Prevention (CDC). Exposure to mumps during air travel—United States, April 2006. MMWR Morb Mortal Wkly Rep 2006; 55(401).
  • DayanGH, Rubin S.Mumps outbreaks in vaccinated population: are available mumps vaccines effective enough to prevent an outbreak? Clin Infect Dis 2008;47:1458.
  • Kleiman MB. Mumps virus. In: Lenette EH, editor. Laboratory Diagnosis of Viral Infections. 2nd ed. New York: Marcel Dekker; 1992. p. 549.
  • Kutty PK, Barskey AE, Gallagher KM. Mumps. In: Infectious Diseases Related to Travel. CDC Yellowbook; 2012 [chapter 3].
  • Wharton M, Cochi SLK, William S. Measles, mumps and rubella vaccines. Infect Dis Clin North Am 1990;4:47.
  • www.cdc.gov/travel/yellowbook