Үений уутны бүтэц буюу синовиум

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Үений синовиаль мембраны бүтцийг сайтар мэдэх нь үений үрэвсэлт өвчнүүдийн эмгэг жамыг тайлбарлахад үндсэн чухал ойлголт болно. Синовиаль нь серозон эсвэл салст бүтэц биш бөгөөд үений шингэнг үүсгэдэг, гулгамтгай чанартай, 2 үений холбоос, шөрмөсний бүрхүүл болон бурсагийн доторлогоо юм. Синовиумын өвөрмөц үйл ажиллагаа нь синовиал шингэний үүсэлтийг болон эзэлхүүнийг хянах, хондроцитыг тэжээх болон өөр дээрээ эс холбодоггүй чанар юм. Хучуур эдийн хуьд бусад эдээс ялгаатай нь суурин мембран байдаггүй.

ncprheum0559-f1

Синовиум нь интима (эсийн эгнээ) болон интимагийн доорх буюу субинтима (холбогч эд, эс) гэсэн үндсэн 2 хэсгээс тогтдог.

  1. Интима нь синовиаль эгнээний эсүүдийн (тип А, тип В) эгнээнээс тогтдог.
  2. Субинтима давхарга нь суурин фибробласт эсүүд (коллаген бүхий эс хоорондын матрикс үүсгэнэ) болон цуснаас гадагшлан ирж буй эсүүдээс тогтдог. Мөн цусны болон тунгалгийн судсаар баялаг.

Хэвийн үед интимагийн давхарга 20-40 мкм зузаантай, субинтима давхарга 5 мм зузаантай байдаг бөгөөд энэ хэмжээнүүд оношлогооны ач холбогдолтой.

Бүтэц

Синовиаль мембраны микроскопийн анатоми бүтэц нь сайн судлагдсан. Субинтима давхаргын бүтцийн онцлогоор нь синовиумыг 3 ангилдаг.

  1. Фиброзон
  2. Ареолор
  3. Өөхөн

Мөн субинтимагийн бүтэц периости, перимези, фибромөгөөрсөн хэлбэрүүд байж болох юм гэж үздэг.

а. Ареолор субинтима бүхий синовиум

Өвөрмөц хэлбэр. Эсийн эгнээ нь дунджаар 2-3 давхар зузаантай байдаг. Эдгээр эсүүдийн доорх судаснууд капилляр болон венулийн сүлжээ үүсгэн тарган эстэй (mast cell) холбогддог.

Тунгалгийн судас субинтимагийн гүнд орших бөгөөд Ревматойд артритттай хүмүүст тунгалгийн судас нь өргөсөж, олширсон байдаг. Субинтимагийн эдийг онцлогоор нь 3 давхарга болгон үздэг.

  1. Ширхэглэг матриксын эгнээ: коллаген I төрлийг цөөн агуулдаг.
  2. Физикал мембран: коллаген I төрлөөр баялаг
  3. Чөлөөт давхарга: хамгийн гүнд орших хэсэг нь бөгөөд энэ давхаргын чөлөөт онцлог нь мембраныг чөлөөтэй хөдөлгөөн хийх нөхцлийг бүрдүүлдэг. Чөлөөт давхарга нь цааш холбоос, шөрмөс, эсвэл периосттой холбогддог.
Ареолар синовиумын гистологи

Ареолар субинтима бүхий синовиумын гистологи

б. Өөхөн субинтима бүхий синовиум

Синовиаль эгнээний эсүүдийн суурь нь өөхөн эд байдаг. Синовиум суурин мембран байдагүй тул интима давхарга шууд өөхөн эс дээр орших бөгөөд энэ хэсэг коллаген ширхэгээр маш баялаг. Субинтимагийн гүнд өөхөн эд капиллярын сүлжээ бүхий цэлмэн агуулдаг. Гэвч цэлмэн судасгүй байж болдог. Цэлмэнгийн доторх өөхөн эд нас нэмэгдэх тусам буурч холбогч эд нэмэгддэг.

Өөхөн синовиумын гистологи

Өөхөн субинтима бүхий синовиумын гистологи

  1. Фиброзон субинтима бүхий синовиум

Эсүүдийн давхарга нь зарим хэсэгтээ холбоос, шөрмөс дээр оршдог холбогч эд бүхий синовиум юм.

Фиброзон

Фиброзон субинтима бүхий синовиумын гистологи

Интимагийн эсүүд

Интима нь 2 төрлийн эсээс тогтдог.

  1. Синовиаль эгнээний макрофаг эс (тип А эс)

Синовиаль эгнээний макрофаг нь цусан дах моноцит ирж интимад суурьшиж ялгаран хөгждөг нь батлагдсан юм.  Макрофаг нь авармац бус эстеразагаар тодорхойлогддог бө, гадаргуудаа CD68 болон CD163 хүчтэй, CD14 сул илчилдэг. Мөн FcRIIIα гадаргуудаа илчилдэг.

n_syn_stained for CD68+ macrophages (red)

CD68+ макрофаг (улаан)

Синовиаль макрофаг интима болон субинтима хоёуланд нь байдаг. Субинтимагийн макрофагууд FcRIIIα сул илрүүлдэг.

  1. Синовиаль эгнээний фибробласт төст эс (тип В эс)

Фибробласт нь VCAM 1 болон CD55 (хавсарга задралыг түргэсгэгч хүчин зүйл) голдуу илчилдэг.

Normal synovium (X200 magnification) stained for VCAM-1 (stained red)

VCAM-1 (улаан) фибробласт

Синовиаль фибробластууд интима болон субинтимад хоёуланд нь байдаг. Гиалуранон үүсгэхэддасан зохицсон байдаг бөгөөд UDPGD ихээр агуулдаг. UDPGD нь UDP-glucose-ийг UDP-глюкуранатруу хувиргадаг. Эдгээр фибробластууд CD55 илрүүлдэг онцлогтой. Мөн адгезив молекулууд: VCAM1, ICAM1, CD44 болон β1 интегрин илчилдэг.

Интимагийн фибробластууд синовиаль шингэн рүү (үений шингэн) полиморф эсүүдийн (нейтрофил) нэвчүүлдэг  боловч мононуклеар эүүдийг нэвчүүлдэггүй.

Ихэнх үений өвчнүүд тухайбал РА нь интимагийн эсийн тоо болон хэмжээг нэмэгдүүлдэг. Гэхдээ гиперплази биш бөгөөд эсүүдийн үйл ажиллагааны популяцийн болон  байршил хамтдаа өөрчлөгддөг. Ихэвчлэн макрофаг нүүн ирдэг.

Интимал матрикс

Интимал матрикс нь ширхэглэг бүтэцтэй. I төрлийн коллаген багаар, III, IV, V, VI төрлийн коллагенийг маш багаар агуулдаг.

Мөн ламинин, фибронектин, хондройтин 6 сульфатаар баялаг байдаг. (хондройтин 6 сульфат нь коллаген IV-тэй хамт суурин мембран үүсгэдэг хэдий ч синовиумд суурин мембран байдаггүй)

Мөн эдгээр эсүүд нь лубрицин хэмээх гликопротейн үений шингэн рүү ялгаруулдаг бөгөөд энэ нь үений шингэний гулгамтгай чанарыг бий болгодог.

Хэвийн синовиумд үрэвслийн цитокин болон остеокластыг идэвхжүүлэгч хүчин зүйл ялгарч байдаг ч түүний эсрэг тогтолцоо тэнцвэртэйгээр ялгарч байдаг нь эмгэг үүсгэхгүй бөгөөд харин ч тухайн хэсгийн эсүүдийн үйл ажиллагаа, моноцит дайлчагдан ирэхийг сайжруулж өгдөг сайн талтай байдаг.