Улаан бурхан өвчнийг таних

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Энэ нь вирусээр үүсгэгддэг, хүнээс хүнд халдварладаг өвчин юм. Улаан бурхны халдвартай хүн найтах эсвэл ханиалгахад үүсгэгч вирусыг агуулсан жижиг дуслууд агаарт цацагдаг, ойролцоох эд зүйлсийн гадаргууд тогтдог бөгөөд вирус 2 цаг хүртэл хугацаанд амьд буюу өвчин үүсгэх чадвараа хадгалж байдаг. Ийнхүү бохирдсон агаараар эрүүл хүн амьсгалснаар, эд зүйлсийн гадаргууд эрүүл хүн хүрснээр халдвар авах боломж бүрддэг. Улаан бурхны халдвар авсан хүн өвчний ямар нэг зовиур, шинж илрэхээс өмнө бусад хүмүүст халдвар тараах боломжтой.

Улаан бурхны үүсгэгч вирусын эсрэг дархлаа тогтоогүй хүмүүст халдвартай хүнээс амархан тархдаг. Улаан бурхны эсрэг бүрэн вакцинжуулалт хийлгүүлсэн, тусаж байсан хүмүүст дархлаа тогтсон байна.

Зовиур

Халдвар авснаас 1-2 долоо хоногийн дараа эхний зовиур, шинжүүд илэрнэ. Халуурах, ханиалгах, нусхайрах, нүд улайх, нүднээс нулимс гоожих зовиурууд үүсдэг. 3-5 хоногт арьсан дээр жижиг улаан толбон тууралт гарна. Тууралт эхлээд толгойгоор гарч, цаашид биеийн доод хэсэг рүү дараалан тархана. Тууралт гарах үед өндөр халуурч болдог. Зовиурууд цөөн өдрийн дараа арилна.

measle

Гэвч 5-аас бага насны хүүхэд, 20-оос дээш насны хүмүүст улаан бурхан илүү хүндрэх хандлагатай. Чихний халдвар, суулгалт нийтлэг ихэнх өвчтнүүдэд илэрдэг. Ноцтой хүндрэл үүсэх нь ховор ч хүндрэлд хатгаа (уушгины үрэвсэл), тархины үрэвсэл (тархины хаван) орно. Хүндрэл хүнд зэргээр тохиолдвол тархины гэмтэл эдрэхгүй үлдэх, цаашлаад нас баралтанд хүргэж мэднэ. Жирэмсэн эмэгтэй улаан бурхны халдвар тусвал ураг зулбах, эсвэл бага жинтэй нярай төрөх аюул үүсгэх нь бий.

Улаан бурхнаас урьдчилан сэргийлэлт

Өнөө үед манай оронд улаан бурхан өвчний вакциныг хүүхэд бүрт вакцины товлолын дагуу хийж байна. Мөн вакцинжуулалт хийлгээгүй, энэхүү өвчнийг өмнө тусаж байгаагүй буюу дархлаа тогтоогүй хүмүүс сайн дурын үндсэн дээр хийлгэх боломжтой.


Эх сурвалж:


Amy E. Thompson, MD “Recognizing Measles” JAMA. 2015;313(15):1584. doi:10.1001/jama.2015.1889.

2 Comments

  • Зочин

    Том хүмүүс яаж вакцинд хамрагдах вэ?

    13/04/2016 17:52

  • Jagaa

    18s deesh nastand hezeenees baktsin hih be, jiremsen hun hiilgej boloh u

    15/04/2016 12:34