Женерик эм гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Нэгдсэн Улс дах бүх эмийн бэлдмэлийн ойролцоогоор 85% нь женерик эмүүд юм.

Женерик эм гэж юу вэ?

Шинэ эм хүлээн зөвшөөрөгдсөнөөр тухайн эмийн компани хамгийн багадаа 5-7 жилийн худалдааны давуу эрх авдаг. Хамгийн шинэ эм энэхүү эмнэлзүйн сорилын өмнө анх молекул нээгдсэнээр сүүлийн 20 жил патентаар хамгаалагддаг. Шинэ эмэнд нийтдээ ойролцоогоор 12-14 жилийн худалдааны онцгой эрх олгодог. Энэхүү худалдааны давуу эрхийн хугацаанд тухайн компани ашиг олох, эмээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Хулдааны онцгой эрхийн хугацаа дуусах үед онцгой эрх эзэмшиж буй компанид бусад копманиуд ижил эмийн идэвхитэй бодисын агууламжтай бүтээгдэхүүн гаргах зөвшөөрөл горилсон хүсэлтийг тавьдаг. Харин Брэйнд компани хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд женерик эмийг үйлдвэрлэн гаргана. Эмийн идэвхитэй бодисын агууламж гэдэг нь  эмийн үйлчилгээ үзүүлж буй бодис юм. Женерик компаниуд эмийн хөгжилд их хөрөнгө зардаггүй тул зах зээлд брэйнд эмийн үнээс маш хямдаар зардаг.

Зураг 1

Зураг 1

Женерик эмийн үр дүн

Женерик эмүүд эмийн идэвхигүй бодис янз бүрийн хэмжээгээр агуулдаг ч эмийн идэвхитэй бодисыг брэйнд эмтэй харьцуулахад ойролцоо байдаг. Эмийн идэвхигүй бодисын агууламж  нь тухайн эмийн тогтоц, хэлбэр, өнгө, амтыг сайжруулах эсвэл тогтворжуулах, хадгалахын тулд нэмсэн, химийн идэвхийн хувьд эмийн үйлчилгээгүй байдаг. Женерик эмүүд аюулгүй байдал, хольцгүй цэвэр, үр дүнтэй байдалдаа үндэслэн Нэгдсэн Улсын Эм, Хүнсний Захиргаанд хүлээн зөвшөөрөгддөг.

Давуу тал ба дутагдалтай тал

Женериз эмийн хамгийн том давуу тал бол хямд үнэ бөгөөд брэйнд эмээс 85% хүртэл хямд худалдаалагддаг. Нэгдсэн Улсад дутагдалтай тал нь брэйнд эмээс женерик эм рүү шилжихэд эсвэл женерик эмээс бусад женерик эм рүү шилжихэд шинэ эсвэл өөр зовиур тэмдэглэгддэг байна. Харин манай орны хувьд олон дутагдал байх талтай юм.