Эбола вирусны тухай өнөөгийн мэдлэг
Энэ сэдэвт эбола вирусын тархалтын талаарх одоогийн мэдээлэл, төдийгүй эбола вирус хүнд хэрхэн нөлөөлж буй болон эбола вирусын бүтэц, амдралын мөчлөгийн талаарх одоогийн мэдлэг багтсан.
Эбола вирус нь филовирусын бүлийн РНХ агуулсан вирус юм. 5 дэд зүйл тодорхойлогсон: Zaire ebolavirus, Bundibugyo ebolavirus, Tai Forest ebolavirus, Sudan ebolavirus, болон Reston ebolavirus; эдгээр нь бүгд хүний биед өвчин үүсгэдэг. Zaire ebolavirus нь Баруун Африкийн одоогийн эпидемик шалтгаан болж байгаа бөгөөд өмнө нас баралт 90 байсан бол одоо нас баралт 70%-тай тооцогдсон.
Эбола вирус нь амьтанд (жимсний сарьсан багваахай) хадгалагдаж, халдварлагдсан эд эсвэл биеийн шингэнтэй шууд хүрэлцэснээр хүнд дамжиж өвчин үүсгэдэг.
Хүнээс хүнд дамжихдаа халдварлагдсан биеийн шингэнтэй шууд хүрэцсэнээр бас тохиолддог. Хэв шинжит нууц хугацаа 11 хоног. Оношилгоо нь полимеразийн гинжин урвал хийх бөгөөд үргэлж эмнэлзүй илрэхээс нэг өдрийн өмн эерэг гардаг. Эмнэлзүй нь өвөрмөц бус боловч хэв шинжит шинжүүдэд халууралт, бие сулрах болон суулгалт ордог. (Эбола вирусээр үүсгэгдсэн өвчин сэдвээс дэлгэрэнгүй уншина уу)
Дамжилтыг өвчтөнийг эмчилэх болон тусгаарлаж, харин хавьтагчийг ажиглах болон хянаж сэргийлдэг. Яаралтай тусламж: үүнд шингэн болон эрдэсийн төвшин, хоол тэжээл дэмжих болон бактерийн суперинфекцийг эмчилэх менежмент нь амьдрах магадлалыг сайжруулдаг.
Эбола вирусын өнөөгийн тархалт (бүс нутгийн нийт тохиолдол, нас баралт)
Эбола вирусын амьдралын мөчлөг
Хүн, бич, болон бусад сүүн тэжээлтний зүйлд хүнд хэлбэрийн өвчин үүсгэдэг. Вирусын эсрэгбие болон РНХ нь Pteropodidae бүлийн жимсний сарьсан багваахайн 3 зүйлд тодорхойлогдсон (Hypsignatus monstrosus, Epomops болон Myonycteris torquata). Мэрэгчид бас хадгалагч байх чадвартай. Рестон эбола вирус Филлипины тэжээвэр гахайд тодорхойлогдсон. Бусад зүйлийн хэд хэдэн вирус хадгалагч байх боломжтой. Нэг удаа хүн халдвар авч, хүнээс хүнд дамжилт халдварлагдсан биеийн шингэн болон эдтэй шууд хүрэлцсэний дараа халдвар тархах нь тохиолдож байна.
Эбола вирусын бүтэц
Эбола вирус нь Марбург вирустай төстэй, Филовиридэе-ийн бүлд хамаарагддаг. Филовирус нь филментан бүтэцтэй бөгөөд мэдрэг-сөрөг, РНХ агуулсан вирус, 80 нм диаметритэй, 14000 нм хүртэл янз бүрийн урттай вирус юм. Вирсын геном нь 19 кб урт, 7 ген агуулсан. Гликопротейн нь вирус эзэн эс рүү довтолдог ноцтой, гадаргуун трансмембраны уураг юм. Рибонуклейн хүчлийн бүрдэл нь (гликопротейнээр РНХ геном бүрхэгдсэн ) интерфероноос зайлсхийхэд, транскрипци, репликацийг дэмждэг.
Эх сурвалж:
New England Journal “Ebola Virus Disease — Current Knowledge” INTERACTIVE PERSPECTIVE
одко
Маш их баярлалаа.Хэрэгтэй мэдээлэл байна.
24/10/2014 21:01
bebe
bayrlalaa
25/10/2014 22:04
etana
Thanks
29/10/2014 00:09