СЕКРЕТИН

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Хамгийн түрүүнд нээгдсэн даавар бол секретин юм.Секретин хүний биеийн усны гомеостазыг зохицуулахаас гадна ходоод, нойр булчирхайн шүүрлийг зохицуулж дээд гэдэсний хоол боловсруулах орчинг бүрдүүлдэг. Секретинийг дээд гэдэсний Лиеберкухны хонхорхойд (crypts of Lieberkühn) байрлах S эс шүүрүүлдэг. Бага хэмжээгээр өлөн гэдсэнд үүсдэг. Физиологийн хэвийн нөхцөлд цусны сийвэнд түүний хэмжээ 29 – 45 нг/л байдаг. Секретин ходоодны париетал эсээс ходоодны хүчил үүсэхийг хориглож, нойр булчирхайн сувгийн үелэлийн төвийн ацинус эсээс бикарбонат үүсэхийг идэвхжүүлсэнээр дээд гэдэсний рН – г зохицуулдаг.

2007 онд секретин гипоталамус, өнчин тархи, бөөрөнд нөлөөлж осмосын зохицуулгад оролцдог болох нь тогтоогджээ.

1902 онд Виллиам Баилисс, Эрнест Старлинг нар мэдрэлийн систем хоол боловсруулалтыг хэрхэн удирддаг болохыг судалж байлаа. Нойр булчирхайн шүүрэл дээд гэдсэнд шүүрч хоол боловсруулдаг талаар дэлхий нийт мэддэг болсон байв. Тийм учираас тэд судалгааны амьтныхаа нойр булчирхайн бүх мэдрэлийг тасалж туршилтаа хийжээ. Сонирхолтой нь мэдрэлийн систем хоол боловсролтыг зохицуулдаггүй болохыг нээжээ. Дээрх эрдэмтэд гэдэсний хананы эсүүдээс ялгарсан бодис цусаар дамжин нойр булчирхайг идэвхжүүлдэг гэж тодорхойлов. Тэд гэдэсний энэ шүүрлийн бодисыг секретин гэж нэрлэсэн бөгөөд шинжлэх ухаанд нээгдсэн хамгийн анхны “химийн дохио дамжуулагч” байлаа.  Иймэрхүү бодисыг орчин үед “даавар” гэж нэрлэх болсон ба 1905 онд Баилисс энэ нэршилийг хэрэглэсэн.

Бүтэц

Секретин просекретин гэдэг 120 амин хүчлээс тогтсон урьдал бодисоос үүсдэг. Уг бодис N – төгсгөлтэй дохио дамжуулах ба орон зайн байрлалын хэсэг, секретин өөрөө (дараах пептид дараалал 28–54), 72 амин хүчлийн дараалал бүхий С – төгсгөлийн пептидээс  бүтнэ.   Бүрэн боловсорсон секретин даавар 27 амин хүчлээс тогтох ба 5 ба 13 байрлалдаа хеликс үүсгэдэг. Түүний амин хүчлийн дараалал глюкагон, vasoactive intestinal peptide (VIP), гастрин  хориглогч пептид (GIP) – тэй төстэй. Секретининий  27 амин хүчлийн дарааллын 14 нь глюкагонтой, 7 нь VIP – тай, 10 нь GIP – тай адилхан байдаг.

Шүүрэл

Хүчил – хамааралт секретиний чөлөөлөгдөлт нь эндогенийн интестинал секретин – чөлөөлөх хүчин зүйлээр зохицуулагддаг. Энэ пептид нь нойр булчирхайнаас ялгарах протеаза фермент өөрийг нь задлах хангалттай хэмжээнд хүрэх хүртэл S эсээс секретинийг ялгарахыг нөхцөлдүүлсээр байна. Физиологийн  тунгаараа секретин гастрины чөлөөлөгдөлт, ходоодны хүчлийн шүүрэл, ходоодны хөдөлгөөнийг хориглоно. Секретин дээд гэдэсний рН бага үед хариу урвал болж цусруу чөлөөлөгддөг. Мөн, секретиний шүүрэл нь дээд гэдэсний салстаар хучигдсан уургийн бодисоор нөхцөлдөж ихэсдэг. Секретиний рецептор нь G уургийн хамааралт рецепторын бүлд багтдаг бөгөөд бүтцийн хувьд глюкагон, кальцитонин, паратиройд даавар, өнчин тархины аденалат циклаза – идэвхжүүлэгч пептид, судас идэвхжүүлэгч полипептид (VIP) –ийн рецепторуудтай адилхан байдаг. Химус (боловсорч буй хоол) ходоодонд орж ирэн хүчилжиж цаашид нугалуурын хуниас – дээд гэдсэнд шилжихэд секретин шүүрч нойр булчирхайд нөлөөлсөнөөр бикарбонатаар баялаг шүүсийг нарийн гэдэсрүү шүүрэх нөхцлийг бүрдүүлдэг. Бикорбанатын ион нь хүчлийг саармагжуулах суурь бөгөөд бусад хоол боловсруулах ферментүүдийн үйлдлээ үзүүлэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлэхээс гадна хоол боловсруулах замыг хүчлээр түлэгдэхээс сэргийлдэг.  Секретин чөлөөлөгдөхөд оролцдог бусад хүчин зүйлүүдэд цөсний давс, өөхний хүчил ордог. Секретиний чөлөөлөгдөлтийг Н2 – антагонист хориглодог, энэ нь мөн ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлдаг. Эцэст нь, хэрэвзэеэ, дээд гэдэсний  рН 4,5 – аас дээш болвол секретиний чөлөөлөгдөлт саатдаг.

Үйл ажиллага

Секретин нойр булчирхайн болон цөсний цоргоны эпителиэс бикарбонатын усан уусмалын шүүрлийг ихэсгэдэг. Нойр булчирхайн төв ацинус эсүүдийн плазмын мембранд секретиний рецепторууд байдаг. Секретин тэдгээр рецептортой холбогдмогц  аденилат циклазаг идэвхжүүлж АТФ – г цагриг АМФ – т хувиргадаг. Цагариг АМФ эсийн доторх трансдукцид хоёрдогч дамжуулагчийн үүргээр оролцож бикарбонатын усан уусмалын шүүрлийг нэмэгдүүлдэг байна. Секретин дээд гэдэсний Бруннерийн булчирхайнаас ус, бикарбонатын шүүрлийг ихэсгэж, химусын хүчиллэг протонуудад буфер чанар үзүүлдэг.  Түүнчлэн, холецистокининий үйлдлийг дэмжиж цөс, нойр булчирхайнаас цөс, хоол боловсруулах ферментүүдийн шүүрлийг идэвхжүүлдэг. Секретин гол эсээс пепсиногений шүүрлийг ихэсгэдэг учир хоол тэжээлээр орж ирсэн уургийн боловсролтонд чухал нөлөөтэй. Түүнчлэн глюкагон, нойр булчирхайн полипептид, соматостатины чөлөөлөгдөлтийг идэвхжүүлдэг.

M9780323045827-029-f003

Загвар 1. Секретиний үйлдэл

Ходоодны даавар

Загвар 2. Ходоодны даавруудын харилцан үйлчлэл

figure_20_25_labeled

Загвар 3. Секретин ба холецистокинин

Осмосын зохицуулга

Секретин нойр булчирхайн цоргоны эсүүд, элэгний холангиоцит, үрийн дамжуулах сувгийн эпитель эсүүдэд ус, электролитийн тээвэрлэлтийг зохицуулдаг. Секретин бөөрний ус эргэн шимэгдүүлэлтэнд вазопрессин – хамааралт зохицуулгад чухал үүрэгтэй нь нотлогджээ.

Секретин гипоталамусын супраоптик бөөм, паравентрикулар магноцеллуляр нейронууд, нейрогипопизийн замуудад агуулагддаг. Осмос байдал ихсэхэд секретин өнчин тархины арын хэсгээс чөлөөлөгддөг. Гипоталамуст секретин вазопрессины чөлөөлөгдөлтийг идэвхжүүлэх дохио өгдөг. Түүнчлэн, ангиотензин  II өөрийн үүргээ гүйцэтгэхэд  секретин нэн шаардлагатай ажээ. Секретинийг эсвэл түүний рецепторыг үгүй болгосон туршилтын амьтанд  ангиотензин  II – ийг тарихад усыг татах, вазопрессин чөлөөлөгдөлт  өдөөгдөхгүй байжээ.