ITP (Immune thrombocytophenia) - ийн эмчилгээнд шинээр нэвтэрч буй Тромбопоэтин – рецептор агонист
Дархлааны ( буюу идиопатик) тромбоцитопени нь дархлааны оролцоотойгоор ялтас эсийн гэмтэл, ялтас эсийн үйл ажиллагаа алдагдаж улмаар ялтас эсийн тоо < 100.000/мм3 ба цус алдах эрсдэлд хүргэдэг эмгэг юм. Оношлогдсоноос хойшхи хугацаагаар нь шинэ оношлогдсон эсвэл түр зуурын (3 сар хүртэлх) , байнгын (3-12 сар) , архаг (>12 сар) тромбоцитопени гэж ангилна. [1] Анхдагч ITP – ийн үед тромбоцитопени нь бие даасан байдаг бол хоёрдогч ITP - ийн үед бусад өвчнүүдтэй (HIV , SLE systemic lupus erythematosus гм ) холбоотойгоор үүсдэг. [2]
Тархвар зүй
Жил бүр ойролцоогоор 100.000 насанд хүрсэн хүн тутамд хүйсийн харьцаа нь тэнцүү 10 шинэ ITP - ийн тохиолдол бүртгэгдэж байна. Нас ахимаг хүмүүст тохиолдол илүүтэй байна. [3] Хүүхдүүдийн хувьд жил бүр 100.000 хүүхэд тутамд 5-6 тохиолдол бүртгэгддэг. [4] ITP – ийн үед өвчтний ялтас эсийн тоо >50.000/мм3 үед цус алдах нь ховор тохиолддог. Ялтас эсийн тоо < 10.000 - 20.000/мм3 болсон үед цус алдах төдийгүй амь нас эрсдэх эрсдэлтэй байдаг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх