Витамин Д дутлын эмчилгээ




Хүүхэд судлал
Витамин Д – н түвшин бага (25(OH)D <20 нг/мЛ (50 nmol/L)) эсвэл рахиттай хүүхдүүдэд Эмнэлзүйн туршилгаар витамин Д нөхөх эмчилгээний олон төрлийн хувилбар бий.
Бидний туршлагаас витамин Д – н дараах тунг зөвлөж байна:
- Нярай <1 сар: 1000 ОУН/өдөр тунгаар зургаан долоо хоног өгөөд барих тунг хамгийн багадаа 400 ОУН/өдөр тунгаар үргэлжлүүлэн өгнө.
- 1 сараас 12 сартай хүүхэд: 1000 – 2000 ОУН/өдөр тунгаар зургаан долоо хоног өгөөд барих тунг 400 ОУН/өдөр тунгаар үргэлжлүүлнэ.
- 12 сараас дээш настай хүүхэд: 2000 ОУН/өдөр тунгаар зургаан долоо хоног эсвэл 50,000 ОУН тунгаар долоо хоног бүр, нийт зургаан долоо хоног өгөөд барих тунг 600 – 1000 ОУН/өдөр тунгаар үргэлжлүүлэн өгнө.
- Таргалалтай, шимэгдэлтийн өвчтэй, витамин Д – н бодисын солилцоонд нөлөөлөхүйц эмийн хэрэглээтэй хүүхдүүдэд илүү өндөр тунгаар өгөх шаардлага гарч болно. Барих тун ч мөн арай өндөр байна.
Эмчилгээний тунгаар хэрэглээд 25(OH)D – н концентраци хэвийн хэмжээнд хүрэхгүй бол витамин Д – г илүү өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай. Энэхүү тунг нарийвчлан тооцоогүй бөгөөд одоо судалгааны шатандаа байна. Нэгэн судалгаагаар, витамин Д – н суурь түвшин 25(OH)D <20 нг/мЛ байсан насанд хүрэгчдэд витамин Д3 – г 5000 ОУН тунгаар өгөхөд, 2000 ОУН нэгж өгөхөөс илүү үр дүнтэй байж 3 сарын дотор 25(OH)D түвшин >30 нг/мЛ болжээ. 2000 ОУН тунгаар эмчлэгдэж байсан хүмүүсийн 45%, 5000 ОУН тунгаар эмчлүүлэгсэдийн 93% - д витамин Д – н түвшин хангалттай хэмжээнд хүрчээ.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх