Рахит – Витамин Д хамааралт эмгэг
Витамин Д нь арьсны эпитель эсэд нийлэгждэг тийм ч учраас зарим мэргэжилтнүүд зарчмын хувьд витамин биш гэж үзэх нь бий. Арьсанд нийлэгждэг Витамин Д нь уг витаминий хамгийн чухал эх сурвалж бөгөөд нарны В хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд 7- дегидрохолестролоос 3-холекальциферол буюу витамин Д үүсдэг. Меланин нь дээрхи процессийн бүтээмжийг бууруулдаг учраас арьсны нөсөөжилт ихтэй хүмүүс хэрэгцээтэй витамин Д – ийнхээ нийлэгжилийг хангахын тулд арай илүү хугацаагаар нарны гэрэлд байх хэрэгтэй болдог. Биеэ халхалсан хувцас өмсөх, нарны тос түрхэх зэрэг нарны илчийг сааруулах арга хэмжээнүүд мөн хүүхдүүд гадаад орчинд өнгөрүүлэх цаг бага байх нь витамин Д – ийн нийлэгжлийг бууруулдаг. Үүнээс гадна экватороос цаашхи бүсэд өвлийн улирлын нар уг витаминий нийлэгжлийг хангах үр дүн багатай байдаг. Витамин Д –ийн цөөн хэдэн байгалийн эх сурвалж байдгаас дурдвал загасны элэг хамгийн өндөр агууламжтай бол загасны тос болон өндөгний шар бусад эх сурвалжуудад багтдаг. Аж үйлдвэржсэн орнуудад ихэнхи хүүхдүүд нь Витамин Д – г нэмэлт тэжээл ,сүү (аль аль нь 400IU/L витамин Д агуулдаг), зарим өглөөний хоол сереалууд болон талх зэрэг витаминжуулсан хоол хүнснээс авдаг.Нэмэлт витамин Д нь витамин Д2 эсвэл витамин Д байж болно. Эхийн сүү нь ойролцоогоор 12-60 IU/L буюу бага хэмжээний витамин Д агуулж байдаг. Витамин Д нь витамин Д холбогч уурагтай холбогдож элэгрүү зөөвөрлөгдөөд элгэнд 25-гидроксилаза ферментийн нөлөөгөөр цусанд хамгийн их хэмжээгээр эргэлддэг витамин Д- ийн хэлбэр болох 25 – гидроксивитамин болж хувирдаг. Элэгний гидроксилазын үе шатанд зохицуулга бага байдаг учраас 25-Д – г хэмжих нь өвчтөний витамин Д – ийн байдлыг тодорхойлох стандарт арга юм. Идэвхижлийн сүүлийн шат бөөрөнд явагддаг ба тэнд 1α – гидроксилаза хоёрдахь гидроксилийн бүлгийг нэмснээр үр дүнд нь 1,25 – дигидроксивитамин Д үүснэ. 1α – гидроксилаза нь PTH , гипофосфатеми, гиперфосфатемигаар зохицуулагддаг бөгөөд 1,25 –Д витамин нь өөрөө энэ ферментийг мөн дарангуйлдаг. 1,25 –Д витаминий дийлэнхи хэсэг нь витамин Д холбох уурагтай холбоотойгоор цусанд эргэлдэж байдаг. 1,25 – Д нь эс завсрын рецепторт холбогдож улмаар витамин Д хамааралт нэгдлүүдтэй харилцан үйлчилж генийн нийлэгжилд нөлөөлдөг. Энэхүү холболтын үр дүнд 1,25-Д – ээс өндөр хамааралтай байдаг нарийн гэдсэн дэхь кальцийн шимэгдэлт илэрхий нэмэгддэг. Мөн фосфорын эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг хэдий ч ихэнхи хоол хүнсээр авч буй фосфорын шимэгдэлт нь витамин Д хамааралгүй байдаг учраас ач холбогдол багатай. 1,25 – д нь паратиреойд булчирхайны нөлөөгөөр PTH – ийн ялгаралыг бүрэн дарангуйлдаг ба ингэснээрээ сөрөг хариу үйлдлийн хэлхээг бүрдүүлдэг. Мөн 1,25- Д хамааралт ийлдсийн кальцийн хэмжээний ихсэлт нь PTH - ийн ялгаралыг дарангуйлагддаг. Үүнээс гадна 1,25 –Д нь бөөрөн дэхь өөрийнхөө нийлэгжлийг саатуулж идэвхигүй метаболитуудын нийлэгжлийг нэмэгдүүлдэг.
Витамин Д – ийн дутагдал
Витамин Д – ийн дутагдал нь дэлхийн хэмжээнд рахитын хамгийн нийтлэг шалтгаан төдийгүй ихэнхи аж үйлдвэржсэн хөгжилтэй орнуудад өргөн тархсан эмгэг юм. Витамин Д- ийн дутагдал нь хэрэглээ багатай байдал болон арьсны нийлэгжил хангалтгүй байдаг гэсэн нэгдмэл шалтгааны улмаас ихэвчлэн нялх бага хүүхдүүдэд тохиолддог. Хэрвээ эх нь хүнд хэлбэрийн витамин Д – ийн дутагдалтай биш л бол ихсээр дамжсан витамин Д болох 25-Д нь ерөнхийдөө амьдралын эхний 2 сарын витамин Д – ийн хэрэгцээг хангадаг. Нэмэлт тэжээл хэрэглэдэг нялх хүүхдүүд арьсны нийлэгжлийн оролцоогүйгээр витамин Д – г хангалттай авдаг. Эхийн сүүний витамин Д – ийн агууламж бага байдаг учраас хөхөөр хооллодог нялх хүүхдүүдийн хувьд арьсны нийлэгжлийг хангах эсвэл нэмэлт витамин зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Арьсны нийлэгжил буурах нь өвлийн нарны туяаны хангалтгүй байдлаас болон хавдрын тухай ойлголтын улмаас наранд гарахаас зайлсхийх, уламжлалт заншил , арьсны нөсөөжилт ихэссэн байх зэргээс шалтгаалж болно. АНУ болон хойд Европын орнуудад Африк гаралтай хөхөөр хооллодог хүүхдүүдэд болон бусад хар арьстай хүн амд яагаад рахитын ихэнхи тохиолдлууд бүртгэгддэгийг арьсны нөсөөжилтийн нөлөөгөөр тайлбарладаг. Мөн витамин Д дутагдлын шалтгаант рахит нь хоол хүнсэндээ нэмэлтээр баяжуулаагүй шар буурцгийн сүү, будааны сүү зэргийг хэрэглэдэг цагаан хоолтон хүмүүст тохиолдож болно.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх