Витамин Д ба түүний биологийн хангамж




Хүүхэд судлал
Витамин Д бол ясны эрүүл байдал ба кальцийн солилцооны тэнцвэрт байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг амин чухал шим тэжээлийн бодис юм. Витамин Д – н хүнд дутагдал нь нярай болон өсвөр насны хүүхдүүдэд рахит /rickets/ буюу гипокальциэми үүсгэх, өсөлтийн бүс хаагдсан өсвөр насныхан ба насанд хүрэгчдэд яс зөөлрөх /osteomalacia/ өвчний шалтгаан болно. Түүнчлэн, гипокальциэмийн улмаас таталт ч үүсч болно. Эдгээр өвчлөл нь эрдэс бодис дутагдалтай, ядуу буурай, хөгжиж буй бүс нутгийн оршин суугчид, ба суурь өвчтэй хүүхдүүдэд өндөр давтамжтай байдаг. Зарим өндөр хөгжилтэй орнуудад ч витамин Д хангалттай хэрэглэж байгаа ч тохиромжтой хоол хүнс, баяжуулсан тэжээлийн бодис хэрэглээгүйгээс, ялангуяа наранд байх хугацаа хязгаарлагдмал байдгаас рахит үүсдэг.
Витамин Д – н архаг дутагдал нь рахит байхгүй байсан ч ясны эрдсийн нягтшил багасах, ясны эрүүл байдал алдагдах зэрэг эмнэлзүйн үр дагаварт хүргэдэг. Витамин Д – н дутагдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх талаар өгүүлэх нь.
Витамин Д – н бодисын солилцоо ба хэлбэрүүд — Витамин Д нь хэт авиан цацрагийн нөлөөгөөр арьсанд нийлэгждэг урьдал бодис юм. Уг урьдал бодис элэг, бөөрөнд бодисын солилцоонд орж идэвхитэй хэлбэрт хувирдаг. Витамин Д – н 10% хүрэхгүй хувийг ердийн хоол, хүнснээс авдаг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх