Витамин Д - н дутагдал хэзээ үүсэх вэ?




Хүүхэд судлал
Витамин Д дутагдлын шалтгаан — Витамин Д – н дутагдал нь хар арьстай, 3 эсвэл 6 сар хүрэхээс өмнө дан хөхний сүүгээр хооллоогүй, ялангуяа жирэмсэн үед эх витамин Д – н дутагдалтай байсан гэх мэт нэмэлт эрсдэлтэй бол түгээмэл тохиолдоно. Түүнчлэн, цагаан хоолтой, таталтын эсрэг болон ретровирусын эсрэг эм хэрэглэж байгаа, шимэгдэлтийн өвчтэй хүүхдүүдэд витамин Д дутагдал үүснэ. Өөр эрсдэлт хүчин зүйлүүдэд амьдарч буй бүс нутгийн өргөрөг, өвлийн улирал, нартай өдөр цөөн байх зэрэг багтана.
Нийлэгжил буурах — Нарны гэрэлд гаргах нь арьсны витамин Д – н нийлэгжилд маш чухал нөлөөтэй ч арьсны пигмент ихтэй хүүхдүүдэд меланин нь нарнаас хамгаалах байгалийн хориг гүйцэтгэдэг тул витамин Д – н нийлэгжилтийг бууруулдаг. Хэт ягаан туяа хамгийн их ялгардаг үе нь бага үд байдаг. Хавар, зун, намрын улиралд нарны гэрэлд 10 – 15 минут гаргах буюу 1000 – 1500 цаг (бага үдийн 10:00 ба үдээс хойшын 3:00) байлгах нь цагаан буюу шар арьст хүмүүсийн хувьд витамин Д нийлэгжихэд хангалттай нөхцөл болно. Гэвч, бор арьстнуудын хувьд 3 дахин, хар арьстнуудын дунд 6 – 10 дахин илүү наранд гарч байж витамин Д – г хангалттай хэмжээгээр нийлэгжүүлэх боломж бүрддэг.
Витамин Д – н дутагдал үүсэх нь арьсны пигмент буюу нөсөөнөөс хамаарч бүлэг бүрт ялгаатай байна. Жишээлбэл, Их Британи улсын судалгаанаас, Витамин Д – н дутагдал хар арьстай хүүхдүүдэд хамгийн өндөр, дараа нь Азийн Энэтхэгчүүдэд, тэгээд цагаан арьст хүүхдүүд гэсэн дараалалтай байжээ. Америк болон Канадад хийсэн судалгаанууд ч үүнтэй адилхан үр дүнтэй байв. Нэгэн судалгааны үр дүнд Бостон, Массачусетийн хар арьст өсвөр насныхны 36% - д нь 25(OH)D түвшин <15 нг/мЛ (37.5 nmol/L) байсан бол өөр судалгаагаар хар арьст хүүхдүүдийн 83 – 91% нь рахиттай байжээ. Гүрж гэх мэт нартай өдөр олонтой бүс нутагт ч бага насны хүүхдүүдийн 22% - д 25(OH)D түвшин <20 нг/мЛ (50 nmol/L) байсныг тэмдэглэжээ.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх