Rh(D) аллоиммуны урвалаас урьдчилан сэргийлэх - Prevention of Rh(D) alloimmunization




Хүүхэд судлал
Анти – D иммун глобулиныг эмнэлзүйд хэрэглэхээс өмнө, Rh(D) – сөрөг эмэгтэйчүүдийн 16% - д Rh(D) – эерэг хүүхэд төрүүлсний дараа аллоиммуны урвал тохиолддог байжээ. Энэхүү давтамж төрсний дараа анти – D иммун глобулиныг нэг тун тарих болсоноос хойш 2% хүртэл буурсан юм.Цаашилбал, жирэмсний тээлтийн сүүлийн 3 сард буюу антенаталь үед нь уг тарилгыг хэрэглэх болсноор аллоиммуны урвал 0,1% хүтэл багассан байна. Гэвч, Rh(D) аллоиммуны урвал одоо ч гэсэн бидний санааг зовоосон хэвээр л байна. Энэхүү байдал нь нэг талаас анти – D иммун глобулиныг удирдамжийн дагуу хийх хугацаанд нь хийхгүй байх, нөгөө талаас жирэмсний тээлтийн сүүлийн 3 дахь сард анти – D иммун глобулиныг хийхээс өмнө эрт үеийн мэдрэгшил аль хэдийнэ явагдсан байх шалтгаанууд нөлөөлж байна.
Анти – D иммун глобулин: Анти – D иммун глобулин нь хүний плазмаас бэлтгэсэн анти – D (анти – Rh) IgG агуулсан ариутгасан уусмал юм. Нэг удаагийн 300 микрограмм тун (1 микрограмм = 5 IU) тарилга нь 15 мл Rh – эерэг цусны улаан эс (30 мл Rh(D) – эерэг ургийн бүх цус) – ны дархлааны хариу урвалыг дарангуйлах хангалттай хэмжээний анти – D глобулин агуулна. Нэг удаагийн 50 микрограмм тун 2,5 мл Rh – эерэг цусны улаан эсийн дархлааны хариу урвалыг дарангуйлах хангалттай хэмжээний анти – D глобулин агуулдаг.
Уг бэлдмэлийг Rh(D) – эерэг эритроцитын эсрэг өндөр титртэй антибоди агуулсан сийвэнгээс бэлтгэнэ. Сийвэнд анти – гепатит С вирус, анти – ХДХВ, анти – гепатит В вирус, анти – парвовирус В19 байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Цаашилбал, анти – D иммун глобулин бэлтгэх үйл явц (вирусыг – цэвэршүүлэх ультрафилтраци Кон хүйтэн этилийн спиртийн фракц бэлтгэгч) нь дээр дурдсан вирусуудыг зайлуулахад тун ач холбогдолтой. Энэ аргаар бэлтгэсэн анти – D иммун глобулин (жнь: HyperRho S/D®, RhoGAM®) – ыг булчинд тарих ёстой учир нь хэрвээ судсаар таривал сийвэнд агуулагдах олон янзын ургийн бүтээгдэхүүнүүд нь харшлын анафилаксийн урвал өдөөх аюултай. Харин эсрэгээрээ ион – солилцооны хроматографи тусгаарлах аргаар бэлтгэсэн анти – D иммун глобулин (жнь: Rhophylac®, WinRho SDF®) зэрэг нь сайн цэвэрлэгдсэн байдаг учир булчин, судасны аль алинаар нь хэрэглэж болно. Ямар замаар хэрэглэсэнээс хамаарахгүйгээр үр дүн нь адилхан байдаг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх