Medwave

medwave.mn

Гишүүн болох
Эх барих, эмэгтэйчүүдГишүүдэд

TORCH бүрдлийн "R" буюу "Улаанууд" өвчний оношилгоо, эмчилгээний менежмент

Хс
М
N
b

Хүүхэд судлал

TORCH бүрдлийн R буюу Улаануудын халдварын оношилгоо, эмчилгээний менежментийн талаар энд дурдана. Токсоплазмын талаарх мэдээллийг энд дарж уншина уу. Бусад халдваруудын талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Улаанууд, ихэвчлэн Герман улаан бурхан нэрээр нийтэд түгсэн дан утаслаг РНХ агуулсан, бүрхүүлтэй рубелла хэмээгч тогавирусаар үүсгэгддэг халдварт өвчин юм.  Зарим тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчлүүлэх эсвэл огт мэдэгдэхгүй халдварлагдсан байх нь ч бий. Өвчин нэгээс гурван өдрийн дотор үргэлжлэх нь ч бий. Хүүхдүүдэд насанд хүрэгчдээс илүү хөнгөн тохиолдоно. Жирэмсэн үед рубелла вирусын халдварт өртөх нь ноцтой, ялангуяа жирэмсний тээлтийн эхний 20 дахь долоо хоногт халдарт өртвөл хүүхэд эмчлэх боломжгүй төрөлхийн улаанууд хам шинжтэй /congenital rubella syndrome (CRS)/ төрдөг. Нийт тохиолдлын 20% - д зубалт тохиолдоно. Рубелла вирус хүчтэй тератоген /ургийн гажиг үүсгэх/ нөлөөтэй ба ихсийг нэвтэрч урагт халдварлан хөгжиж буй эсүүдийн хөгжлийг зогсоох эсвэл устгах нөлөө үзүүлнэ.

Рубелла вирусын олдмол халдвар агаар – дуслын замаар дамжих ба амьсгалын дээд зам, хамар залгиур, тунгалгийн зангилаанд репликацид орно. Түүнчлэн, вирус шээс, өтгөн, арьсны гадаргууд ч олддог. Халдвар тээгч гэсэн ойлголт байдаггүй бөгөөд хүнд үрглэж идэвхитэй хэлбэрт оршино. Өвчний нууц үе 2 – 3 долоо хоног. Ихэнх хүмүүс вирусээс бүрэн чөлөөлөгддөг ч төрөлхийн улаанууд хам шинжтэй төрсөн нярайд төрснөөс хойш хэдэн сар оршиж болно. Эдгээр халдар тээгч нярай нь нэг өрөөнд хэвтэж байгаа бусад нярай болон жирэмсэн эхчүүдэд халдвар дамжуулах гол эх сурвалж болохыг мартаж болохгүй.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан