Medwave

medwave.mn

Гишүүн болох
Эх барих, эмэгтэйчүүдГишүүдэд

TORCH бүрдэл "Н" буюу Бэлгийн Энгийн Херпес Вирусын халдвар

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Энгийн херпес вирүс - 2 /ЭХВ/ (Бэлгийн хомхой) нь дэлхий нийтэд өргөн тархсан бэлгийн замаар дамждаг хамгийн түгээмэл халдварт өвчний нэг юм. Жирэмсэн үед вирус эхэд анхдагчаар халдварлах нь эхээс урагт халдвар дамжин эмнэлзүйн ноцтой өөрчлөлтөнд хүргэнэ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт нэмэгдэхийн хирээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд энгийн херпес вирусын халдвар өндөр тохиолдон улмаар жирэмсэн үед эхээс урагт халдвар дамжин ургийн эрүүл мэндийн байдалд ихээхэн сөрөг нөлөө учруулж байна. Харин Энгийн херпес вирус хэв шинж - 1 нь бидний сайн мэдэх "хомхой долоох" гэж нэрлэдэг уруулын херпес өвчний шалтгаан болдог билээ (Дэлгэрүүлэн унших: Энгийн херпес вирусын халдвар ).

ТОRCH бүрдлийн ерөнхий ойлголт, Токсоплазм, Бусад халдварууд, Улаанууд, Цитомегаловирус, TORCH бүрдлийн оношилгоо тус бүрийн талаар тухайн нэр дээр нь дарж дэлгэрэнгүй уншаарай.

Жирэмсний сүүлийн хагаст бэлгийн замын херпес вирусын анхдагч халдварт өртөх нь жирэмслэхээс өмнө халдварт өртсөнөөс илүү шинэ төрсөн нярайд халдвар дамжих эрсдэлтэй. Нярайн энгийн херпес вирусын халдварын нэмэлт эрсдэлт хүчин зүйлүүдэд ургийн хуйхны электрод (foetal-scalp electrode – ургийн зүрхний бичлэгийг умай дотор хийх ажилбар) ашиглах, эхийн нас < 21 зэрэг багтана. Энгийн херпес Вирус – 2 бол ДНХ агуулсан, альфахерпесвирина бүлийн вирус юм. ЭХВ – 2 нь ихэнхдээ бүсэлхий – ахар сүүлний мэдрэлийн зангилаанд байрлана. ЭХВ – н хамгийн чухал халдварлалт нь жирэмсэн үед бэлгийн замаар халдварлах явдал юм.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Холбоотой нийтлэл

Их уншсан