Аарцгийн үрэвсэлт өвчин : Эмнэлзүй, оношилгоо



Мэс засал
Аарцгийн үрэвсэлт өвчнийг (АҮӨ) цочмог ба далд халдвар (subclinical infection) хэмээн ангилж авч үздэг бөгөөд энэ үед умай, үрийн хоолой, өндгөвч гэх мэт аарцгийн зэргэлдээ эрхтэнүүдийг ихэнхдээ цуг хамардаг. Үүний улмаас эндометрит, салфингит, оофорит, перитонит, перигепатит, болон үрийн хоолой-өндгөвчний буглаа үүснэ.
АҮӨ-ий ихэнх тохиолдол (85%) -ыг бэлгийн замаар дамждаг эмгэгтөрөгчид, эсвэл бактерийн вагинозтой хамааралтай эмгэгтөрөгчид үүсгэдэг. Цочмог АҮӨ-ий 15-аас бага хувийг бэлгийн замаар дамждаггүй эмгэгтөрөгчид эзлэх бөгөөд гэдэсний эмгэгтөрөгчид (Escherichia coli, Bacteroides fragilis, Group B streptococci, болон Campylobacter spp гэх мэт) эсвэл амьсгалын замын эмгэгтөрөгчид (Haemophilus influenzae, Streptococcus pneumoniae, Group A streptococci, and Staphylococcus aureus гэх мэт) бэлгийн замаас өсгөвөрлөгддөг (1). Ажилбарын дараах аарцгийн целлулит болон буглаа, жирэмслэлтэй холбоотой аарцгийн халдвар, жижиг эсвэл том гэмтэлтэй холбоотой аарцгийн халдвар, хоёрдогч халдвар (мухар олгойн үрэвсэл, дивертикулит, хавдар гэх мэт) нь эмнэлзүйн маш төстэй зураглалтай. Гэхдээ эдгээрийн шалтгаан нь өөр юм.
АҮӨ нь халдварын маш өргөн хүрээгээр илэрдэг тул оношилгооны ганц алтан стандарт гэж үгүй. Эмнэлзүйгээр оношлох нь хамгийн чухал практикын арга хэвээр байна.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх