Medwave

medwave.mn

Гишүүн болох
Мэс засалГишүүдэд

Аноректал сепсис ба Криптогландуляр абсцесс

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Аноректал /хошного – шулуун гэдэс/ идээт өвчнүүдийн ихэнх нь шулуун гэдэсний дотор – сфинктерийн булчирхайнуудын (криптогландуляр халдвар) халдварын шалтгаантай байдаг. Эдгээр булчирхайнуудын цорго дотор -  сфинктерээр дамжин, шулуун гэдэсний шүдлэг бүсийн түвшинд хошногны криптрүү шүүрлээ ялгаруулдаг. Хошногны булчирхайнуудын халдварын улмаас буглаа үүсч улмаар талбай томрон хошного орчим болон, шулуун гэдэсний орчмын зайруу нэвчдэг. Хошного орчмын зай/ perianal space/  нь хошногоны нүхний эргэн тойронд оршиж, хажуу талруугаа бөгсний өөхөн эдрүү үргэлжилсэн байдаг. Дотор – сфинктерийн зай /intersphincteric space/ нь гадна ба дотор хунигч булчинг заагладаг. Энэ зай нь төгсгөл хэсгээрээ хошного орчмын зайны үргэлжлэл болохоос гадна эхлэл хэсгээрээ шулуун гэдэсний ханаруу нэвтэрч орсон байна. Суудал яс – шулуун гэдэсний зай / ischiorectal space (ischiorectal fossa)/ нь хошногоны нүхний хажуу ба хойд талаар оршиж, дунд хэсгээрээ гадна хунигч булчингаар, хажуу талаараа суудал яс, дээгүүрээ хошного өргөгч булчин /m. levator ani/ доогуураа хөндлөн таславч / transverse septum/ - аар бүслэгдэн оршино. Суудал яс – шулуун гэдэсний зай нь шулуун гэдэсний доод цус болон тунгалагийн судаснуудыг агуулна. Хоёр талын суудал яс – шулуун гэдэсний зай нь хоорондоо арын хэсгээрээ хошного – ахар сүүлний холбоосны дээгүүр, хошногоны өргөгч булчингийн доогуур холбогдож, хошногоны арын гүний зайг / deep postanal space/ үүсгэнэ. Шулуун гэдэсний хоёр талд, хошного өргөгч булчингийн дээгүүр өргөгч булчингийн дээд зай / supralevator spaces/ хөндлөн орших бөгөөд хоорондоо арын хэсгээрээ холбогдоно. Эдгээр зайнуудын анатоми нь криптогландуляр халдварын байрлал, нэвчилтэнд чухал нөлөө үзүүлдэг.

ПП1

ПП2
Зураг 1. Аноректал орчмын зайнууд. А. Урд талаас. В. Хажуу талаас

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Холбоотой нийтлэл

Их уншсан