Medwave

medwave.mn

Гишүүн болох
Хавдар судлалГишүүдэд

Элэгний эсийн анхдагч хавдрын (Hepatocellular carcinoma) эмнэлзүй, оношилгооны алгоритм

М
Маралмаа

Элэгний эсийн хорт хавдар буюу Hepatocellular carcinoma (HCC) нь ихэвчлэн архаг элэгний өвчин буюу ялангуяа архаг В, С вирусын халдвар авч өвчилсөн хүмүүст уг вирусын халдварын  суурин дээр үүсдэг элэгний анхдагч хавдар юм. HCC  - г оношлоход нэг буюу түүнээс олон оношилгооны арга шаардагдах нь нэлээдгүй байдаг тул оношлоход хүндрэлтэй байх нь бий[1,2].

Хавдрын хэмжээ ойролцоогоор 2 см хүрсэн үед хавдар бүрэн оношлогдох боломжтой байдаг ба  энэ үеэс хавдрын эсрэг эмчилгээг хийж болно.  НСС нь онцгой эмнэлзүйн шинж тэмдэг өгдөггүй учир хожуу оношлогдох нь элбэг [3,4]. Тийм ч учраас өвчтөнүүд анх оношлогдох үед хавдар эмчилгээгүй шатанд очсон байх нь олон. Оношлогдсоноос хойш амьдрах хугацаа нь дунджаар 6-20 сар байдаг [5]. Хавдрын хэмжээ нь том, судасжилт ихтэй, элэгний хэвийн үйл ажиллагаа нь хэт алдагдсан, тунгалгийн зангилаанд үсэрхийлэл өгсөн байх зэрэг нь явцыг болоод тавиланг хүндрүүлдэг [6,7].

Эмнэлзүйн шинж тэмдгүүд — НСС бүхий өвчтөнүүдэд архаг элэгний өвчлөлийн үед илрэх шинж тэмдгүүдээс нь өөр шинж тэмдэг илэрхий ажиглагддаггүй. Ээнэгшил бүхий циррозтой өвчтөнүүдэд ээнэгшил алдагдлын шинж тэмдгүүд болох асцит, энцефалопати, шарлалт, варикозын цус алдалт илрэх зэрэг нь НСС – д шилжиж буйг сэжиглэх шинжүүд байж болно. Дээрхи хүндрэлүүд нь ихэвчлэн хавдар элэгний болон үүдэн венийн системд нөлөөлж байгаа эсвэл хавдрын шалтгаантайгаар артери венийн шунт үүссэнтэй холбоотойгоор илэрдэг [8]. Зарим өвчтөнүүдэд хэвлийн дээд хэсгээр өвдөх ( өвдөлтийн хүч нь янз бүр байж болно ), жин буурах, эрт цатгалдах эсвэл хэвлийн дээд хэсэгт үүсгэвэр тэмтрэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинжүүд нь элэгний гэмтлийн процесс давшингуй байгааг илтгэнэ [3]. Нийтлэг бус хэдий ч :

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан