Архаг лимфолейкозын байнд чиглэсэн эмчилгээний явц



Мэс засал
Сүүлийн хэдэн 10 жил архаг лимфоцитын лейкемийн эмчилгээнд эс хордуулах эмүүд хүчин зүтгэж байсан ба анти-CD20 моноклонал эсрэгбие нэмэгдснээр ач тус өссөн юм. Гэхдээ сүүлийн 5 жил байнд чиглэсэн эмүүд CLL-ийн менежмент болон үр дүнг үндсээр нь өөрчилсөн. Энэхүү сэдэвт 2 судалгааны хоёрдугаар эгнээний эмүүдийг тусгасан. Судалгааны нэг нь Byrd et al акалабрутинибаар Брутоны тирозин киназ (БТК), нөгөө нь Roberts et al бай В эс лимфома 2 уураг (BCL2) -г венетоклаксаар дарангуйлах багтлаа.

Эдгээр ахицууд В эсийн биологи болон эмгэг жам дах түлхүүр уургуудад чиглэсэн програмаас үүдэлтэй. Эдгээр БТК CLL-н пролифераци болон амьдралыг тэтгэгч зам гэж таамаглаж байсан В-эс рецептор (BCR) -н бүрэлдэхүүн юм. Тэгвэл ибрутиниб бий болсноор БТК-г эргэшгүй дарангуйлсан. Үүний дүнд CLL дэх BCR-н дохио таслагдснаар BCR-ийг үр дүнтэй дарангуйлж чадсан. Түүнээс гадна ибрутиниб нь Тх2 эсийн миграци болон дархлаа хариуг зохицуулагч, идэвхжүүлэгч интерлейкин-2-р өдөөгддөг Т-эсийн киназ (ITK), ТЕС протейн тирозин киназ-г дарангуйлдаг. Мөн ритуксимаб-хамааралт NK эсийн идэвхжлийг бууруулдаг. Эмнэлзүйн гаж нөлөөнд TEC киназаг дарангуйлснаар ялтасын агрегацийг саатуулж, цус алдалт үүсгэх, арьсны өсөлтийн хүчин зүйлийг рецепторыг дарангуйлснаар тууралт гарах нь нийтлэг ажиглагдсан.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх