Арьсаар болон ам дотроо тууралттай, турж байгаа эрэгтэй настан...



Мэс засал
Английн 74 настай эрэгтэй настан хүзүү, цээж, хэвлий, болон дээд мөчид төдийгүй түүний амаар бараан улаан олон тууралт гарч 4 сар үргэлжилж байгаа гэсээр арьсны клиникт үзүүлсэн бөгөөд тосгуурын фибрилляцид варфаринтай эмчилгээ хийлгэсэн өгүүлэмжтэй байв. Энэ үед өвчтөн өрхийн эмч, гематологийн, дерматологийн, кардиологийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн бөгөөд түүний тууралтыг варфарин антикоагулянт хэрэглэснээс хоёрдогч экхимоз гэж түүнд хэлсэн (цус бүлэгнэлтэнд нөлөөлдөг эмүүдийн талаар унших: Цус бүлэгнэлтэнд нөлөөлдөг эмүүд). Өвчтөн хорт хавдрын эсвэл халдварт өвчин тусаж байсан өгүүлэмжгүй. Тэр сүүлийн цөөхөн сарын дотор 15,8 кг турсан ч ямар нэг хэмжээгээр шөнө хөлөрдөгүй, халуурдаггүй гэнэ. Бодит үзлэгт арьснаас үл ялиг өргөгдсөн, улаан зангилаа хүзүүгээр, их биеэр, дээд 2 мөчдөд олон тоогоор гарсан (Зурагны зүүн тал) (Арьсны тууралтыг дэлгэрүүлэн унших: Арьсны анхдагч, хоёрдогч тууралт). Амны хөндийн үзлэгээр тусдаа байрлалтай улаан 2 толбон тууралт зөөлөн тагнай дээр тод зах хязгаартай харагдана (Зургийн баруун тал).

Лабораторын шинжилгээний хариунд протромбин 11.6 сек, олон улсын хэвийнжүүлсэн харьцаа (INR) 1.0; гемоглобин 12.1 г/дл ялтас эс 106 эс х103 микролитр, элэгний үйл ажиллагааны сорил хэвийн хязгаар дотор байсан.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх