Medwave

medwave.mn

Гишүүн болох
Халдварт өвчин судлалГишүүдэд

Бруцеллозын эмнэлзүй, оношилгоо болон эмчилгээ

Мз
O
b

Мэс засал

Оршил: Бруцеллоз нь халдварлагдсан амьтдын (хонь, үхэр, ямаа, гахай буюу бусад амьтад) шингэнтэй буюу түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүнтэй хүрэлцсэнээс хүнд дамждаг зоонозын халдварт өвчин юм. Дэлхийд маш өргөн тархсан зоонозын өвчнүүдийн нэг  [1]. Хүн болон амьтан хоёулаа өвчлөл өндөртэй; ихэнх хөгжиж буй орнуудын нийгмийн эрүүл мэндийн асуудал болон эдийн засгийн бууралтын чухал шалтгаан болдог [2]. Энэ сэдэвт бруцеллозын эмнэлзүйн онцлог, оношилгоо, болон эмчилгээг багтаасан ( Бруцеллозын үүсгэгч болон эмгэг жамыг тусад нь сэдэв болгосон).

Эмнэлзүйн илрэл – Нууц хугацаа нь үргэлж 1-4-н долоо хоног байдаг боловч ховор тохиолдолд энэ нь хэдэн сараар уртсах боломжтой [3, 4].  B. Melitensis нь B. Abortus-аас илүү хүнд хэлбэрийн халдварын шалтгаан болдог нь хүлээн зөвшөөрөгдсөн [5, 6]. Хүн төрөлхтөнд B.Suis нь B. Melitensis-тэй ижил хүнд хэлбэрээр тохиолддог. Гэхдээ B. Suis-ээр халдварлагдсан жижиг бүлгийг B. Abortusын халдвартай бүлэгтэй харьцуулахад эмнэлзүй нь илүү хүнд байгаагүй аж [8]. B. Canis нь хүний өвчинтэй тогтмол бус хамааралтай байдаг бөгөөд тэмдэглэгдсэн тохиолдлууд үргэлж хөнгөн байдаг [7].

Бруцеллозын эмнэлзүй өргөн хүрээтэй бөгөөд шинж тэмдэггүй хэлбэрээс хүнд болон/буюу аминд аюултай хэлбэрээр тохиолддог системийн халдварт өвчин юм [2]. Эмнэлзүй болон лабораторын илрэл нь маш өргөн хүрээтэй (хүснэгт 1 болон 2). Үндсэн илрэл нь бол хэсэг газрын шинж тэмдэггүй эсвэл шинж тэмдэгтэй цочмог халуурч зовиурлалт болон архаг халдвар юм.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан