Medwave

medwave.mn

Гишүүн болох
UncategorizedГишүүдэд

Бушке – Оллендорфф синдром /Buschke-Ollendorff syndrome/

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Саяхан Өмнөговь аймагт Ревматойд аритрит  өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон эмэгтэйн бүх үений рентген зураг авсан байна. Ингээд зураг авсны дараа Өмнөговь аймгийн БОЭТ - н Дүрслэл оношилгооны их эмч Бушке – Оллендорфф синдром гэсэн оношийн таамаглал дэвшүүлж энэ талаар унших шалтаг гарсан нь та бүхэнд хүргэж буй энэ мэдээллийн суурь болсон юм.

Бушке – Оллендорфф синдром  нь ховор тохиолдох, аутосомын ноёлогч генээр удамшдаг, ясны гэмтэл (остеопойкилоз /osteopoikilosis/, "цоохор ясны шинж") – ээр өргөн илэрдэг боловч, зарим нөхцөлд холбогч эдийн ургацагт өөрчлөлттэй (эластома, коллагенома) хавсарсан чөмөгт ясны эмгэгээр илэрнэ. Үүнийг мелореостоз /melorheostosis/ буюу чөмөгт ясны хальс зузаарах эмгэг гэж нэрлэнэ. Ихэнх өвчтнүүдэд холбогч эд болон ясны эмгэгүүд хавсран илэрдэг ч заримд нь зөвхөн арьсны эсвэл ясны эмгэг дангаараа тохиолдож болно. Арьс болон араг ясны эмгэгүүд нь ихэнхдээ шинж тэмдэггүй явагдаж, голдуу санамсаргүйгээр оношилогддог.

Анх 1928 онд Бушке болон Оллендорфф нар  түгмэл дерматофиброз гэх нэрээр уг өвчнийг тодорхойлж байжээ. Гэвч, уг өвчин остеопойкилоз бүхий түгмэл дерматофиброз,  остеопойкилоз бүхий дерматофиброз, дермато – остеопойкилоз, мелореостоз бүхий дермато – остеопойкилоз, түгмэл остеопати, холбогч эдийн ургацагийн синдром гэх мэт олон нэршлээр нэрлэгддэг.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан