Бүдүүн ба шулуун гэдэсний/Colorectal/ гэмтэл




Дотрын өвчин судлал
Бүдүүн ба Шулуун гэдсийг нэвтэрсэн гэмтэл нь хэвлийн хөндийн нэвтэрсэн тэмтлийн үед элбэг тохиолддог бөгөөд нас баралт өндөртөй юм. 20-р зууны эхэн үеэр бүдүүн ба шулуун гэдэсний
гэмтлээс үүдэлтэй нас баралт 90%-тай өндөр байсан юм. Дэлхийн 2-р дайны үед бүдүүн ба шулуун гэдэсний гэмтэл ба хэвлийн хөндийн нян нь хэвлийн хөндийн томоохон гэмтэл их ирдэг байсанта холбоотойгоор 50 гаран жил судлагдсан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр энэ нас баралт эрс цөөрсөн. Сүүлийн үед энэхүү туршлага нь өргөжин гэмтлийн мэс засалч ижил төрлийн өвчтөн ирэх үед анхдагч эмчилгээг хийх болсон.
Бүдүүн ба шулуун гэдэсний гэмтлийн менежмент нь гэмлийн механизм, гэмтэл болон мэс ажилбарын хооронд уялдаа холбоо, өвчтөний тогтворжилтын нөхцөл байдал, хэвлийн хөндийн бохирдол ба бүдүүн гэдэсний гэмтлийн нөхцөл байдалаас хамаардаг. Хэрэв бүдүүн гэдэс эрүүл бус тохиолдолд, анхдагч цэгцэлгээнд ихэвчлэн хэвлийн хөндийн хэд хэдэн гэмтлүүдтэй ба багахан халдвартай өвчтний гемодинамикын өөрчлөлтийг тогтворжуулна. Анхдагч цэгцэлгээний эсрэг заалтанд шок, 2-с дээш эрхтний халдвар, мессентерик судасны гэмтэл ба их хэмжээний ялгадасны бохирдол ордог. Гэмтэл ба мэс заслын хооронд 6-с дээш цагийн оочир үүссэн тохиолдолд мөн анхдагч цэгцэлгээний эсрэг зааллтай холбоотойгоор нас баралт болон өвчлөл нэмэгддэг. Гэмтэл нь эрчим ихтэй төхөөрөмж, бууны шарх, дэлбэрэлтийн гэмтлүүд нь ихэвлэн хэвлийн дотоод гэмтлүүдийг ба эдийн гадна гэмтлийг үүсгэдэг бөгөөд сэргэшгүй эдүүдийг тайрах ба ялгадасыг цэврэлснээр эмчлэгддэг. Эрүүл мэндийн давхар хүндрэлтэй, өндөр настай ба хавдар цацраг идэвхит бодисын гэмтэл зэрэг эрсдэлтэй өвчтнүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй /хүснэгт 1/.
Хэвлийн бүдүүн гэдэс, шулуун гэдэсрүү нэвтэрсэн шарх зэрэг гэмтлүүд нь ерөнхийдөө нас баралт өндөртөй байдаг. Шулуун гэдэсний анхдагч эмчилгээ нь бүдүүн гэдэсний анхдагч эмчилгээнээс илүүтэй хүнд бөгөөд энэ нь шулуун гэдэсний гэмтлийн үед их хэмжээний нян хэвлийд ордогтой холбоотой юм. Иймд шулуун гэдсийг нэвтэлсэн томоохон гэмтлүүдийн үед хэвлийн хөндийн ялгадас ба шулуун гэдэсний шингэнийг цэвэрлэн эмчлэх хэрэгтэй.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх