Витамин С буюу Аскорбины хүчил ба Чийг бам өвчин /Цинга, Scurvy/




Хүүхэд судлал
Хүний биед витамин С нийлэгжилтийн эцсийн шат явагддаггүй байна. Учир нь энэ шатанд Л-гулоно-Г-лактон (l-gulono-g-lactone) – оос аскорбины хүчилд хувирахад гулонолактон оксидаза энзим шаардагддаг болохыг алдарт биохимич Альберт Ленингер 1957 онд илрүүлжээ. Тэрээр, уг энзим нохой, муур гэх мэт бусад сүүн тэжээлтнүүдэд байдаг ч хүнд байдгүйг анзаарчээ. Үүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа буюу 1991 онд Никишими болон Яги нар дээрх энзимийг кодолдог ген хүнд байдаг ч үйл ажиллагаагаа алдсан хуурамч ген хэлбэрээр оршдог болохыг тогтоожээ.
Витамин С – н дутагдлаас чийг баам өвчин (цинга, scurvy) үүснэ. Энэхүү өвчин нь арьсны өөрчлөлтүүд (петехи буюу цэгчилсэн тууралт, үсний хүүдий орчмын цус харвалт, хөхрөлт), буйлны үрэвсэл, үений өвдөлт, шархны эдгэрэлт удааширах зэрэг шинжүүдээр илэрдэг ба хоол хүнсээр авах витамин С дутагдалтай байснаас хойшхи хэдхэн сарын дотор тодорхойлогдож эхэлнэ.
Эрт дээр үеэс чийг баам өвчний талаар дурдаж байжээ. Эртний Египт, Грек, Ромын ном зохиолуудад чийг баам өвчний эмнэлзүйг тун нарийн тодорхойлж байжээ. Сэргэн мандалтын үед Англи, Европийн судалгааны багийнхан чийг баам өвчний улмаас хуйгаараа нас барж байсан тохиолдол ч тэмдэглэгджээ. Европийн их өлсгөлөнгийн үе, Америкийн Иргэний Дайн, Хойт туйлын судалгаа, Калифорнийн алтны урсгалын үеүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан нь чийг баам өвчин байлаа. Ахмад Жамес Күк анх удаа далайд хэдэн сараар аялах үед хоолондоо хүнсний ногоог түлхүү хэрэглэхэд чийг баам өвчнөөс сэргийлж болохыг илрүүлсэн байна. Британийн тэнгисийн цэргийн мэс заслын эмч, Жамес Линд усан онгоцны аялалын явцад хийсэн судалгаа, туршилтандаа тулгуурлан Чийг баам өвчний судар оршвой /Treatise of the Scurvy/ нэртэй бүтээлээ хэвлүүлжээ. 1928 – 1931 оны хооронд, Шент-Жеорж / Szent-Gyorgyi/ гэгч эрхэм байцаа, жүрж, улаан чинжүү, бөөрний дээд булчирхайнаас гексуроны хүчил /hexuronic acid/ ялган авсан байна. Хожимоо гексуроны хүчлийг витамин С гэж нэрлэх болсон ба чийг баам өвчнөөс сэргийлдэг болохыг нь тогтоожээ.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх