Галын шалтгаант амьсгалын замын гэмтэл



Мэс засал
1942 онд Cocoanut Grove шөнийн цэнгээний газрын галын сүйрлээс хойш Амьсгалын замын гэмтэл галд өртсөн хохирогчдод эмнэлзүйн чухал асуудал болдог гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Галын шалтгаант гэмтлийг эмчилж буй олон жилийн туршлага хуримтлагдсаар байгаа ч амьсгалын замын гэмтлийн бүрдэл физиологийн үйл явц муу ойлгогдсон, оношийн шалгуур тодорхойгүй, өвөрмөц эмчилгээний оролдлогууд үр дүнгүй, нас баралтын эрсдэлийг тооцоолоход төвөгтэй байсаар ба амьдрагчдад цаашид удаан хугацааны үлдэц эмгэгтэй үлдсээр байна. Эдгээр тодорхойгүй асуудлуудын төв нь уушги, цаашлаад системийн халдвар, системийн үрэвслийн уушгин дах хоёрдогч нөлөө, бронхиаль дотор өөдсүүд хуримтлагдалт, хучуур эс цэлмэнгүйжилт, шимэгдсэн хорны системд үзүүлэх нөлөө, химийн гэмтэлд өртсөн хэсэг газар дах үрэвсэл, амьсгалын дээд зам ба бронхиаль, цулцангийн салст дах дулаан хамааралт гэмтэл зэрэг олон хүчин зүйл хамтарсан гэмтлийн бүрдэл ойлголт юм.
Энэхүү сэдэвт "inhalation injury буюу халуун эсвэл химийн бодис амьсгалаар дамжин орж амьсгалын замыг гэмтээх" гэснийг амьсгалын замын гэмтэл гэж оруулсан бөгөөд амьсгалын зам мохоо ба хурц зүйлээр гаднаас ба дотроос гэмтэх гэсэн санааг илэрхийлсэнгүй.
Амьсгалын замын гэмтлийн тохиолдол, сэргийлэлт, хамрах хүрээ
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх