Глюкокортикойд эмчилгээний дархлаа тогтолцоонд үзүүлэх нөлөө
Глюкокортикойдууд (кортикостеройдууд) нь Т болон В эсээр нөхцөлдөх өвөрмөц дархлааны хариу урвалыг төдийгүй фагоцитүүдийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлж өргөн хүрээтэйгээр дарангуйлдаг. Өвөрмөц болон өвөрмөц бус дархлаа хоёуланд нь дархлаа дарангуйлдаг нөлөө үзүүлдэг учир глюкокортикойдууд нь аутоиммун өвчнүүд болон хурц үрвсэлт өвчүүдийн менежментэд гайхалтай үр дүн харуулдаг. [1] Энэхүү сэдвийн хүрээнд глюкокортикойдуудын дээрхи үйлдлүүдийн механизмыг өгүүлэх болно.
Эс дотор үзүүлэх нөлөө : Глюкокортикойдууд нь эсийн мембранаар идэвхигүй хэлбэрээр нэвчиж эс доторхи глюкокортикойдын рецепторт холбогддог. Тэрхүү рецепторт эмийн бодис холбогдож бүрдэл үүсгэн бөөмрүү нэвтрэх ба тэнд ДНХ – ийн өвөрмөц дараалал болох глюкокортикойд хамааралт хэсэг (glucocorticoid-responsive elements [GREs]) болон бусад транскрипцийн хүчин зүйлстэй харилцан үйлчилнэ.
Генийн транскрипцид үзүүлэх нөлөө : GRE – д холбогдсоны дүнд дараалал дахь генүүдийг идэвхижүүлэх эсвэл дарангуйлах нөлөө аль алиныг нь үзүүлнэ. Глюкокортикойдуудын үрэвслийн эсрэг нөлөө нь доорхи үйлдлүүдээр тайлбарлагдана :
- IL1α , IL1β зэрэг үрэвслийн өмнөх цитокинүүдинй генүүдийн промотор хэсгүүдэд холбогдож хориглодог. [2]
- I-kappa-B (IkBa), IL-1 рецептор-II (IL-1RII), lipocortin-1 (аннексин I), IL-10, α-2-макроглобулин болон лейкоцитын ялгаруулдаг протеаза ингибитор inhibitor зэрэг үрэвслийн эсрэг генийн бүтээгдэхүүнүүдийг кодолдог генийн дараалалуудын промоторын транскрипцийн хүчин зүйлүүдийг идэвхижүүлнэ. [3-5]
- Хүснэгт №1 – т бичигдсэн цитокинүүдийн нийлэгжлийг дарангуйлах ба энэ үйлдэл нь үрэвслийн өмнөх медиаторуудын транскрипцид шаардагддаг активатор уураг -1 activator protein-1 (AP-1), nuclear factor kappa B (NF-kB) зэрэг транскрипцийн факторуудын үйл ажиллагаанд хориг үүсгэснээр илэрнэ. [3,5-8] Энэхүү үйлдэл нь эс доторхи дохио дамжуулалтанд оролцдог уургуудын дараалсан дефосфоролизаци болон митоген идэвхижүүлэгч протейн киназын экспрессийг идэвхижүүлсэнтэй холбоотой юм. [8]Тэдгээр киназа уургуудад Jun N-terminal kinase (c-Jun , AP-1 – ийн нийлэгжилд оролцдог ), эсийн гаднах дохио дамжуулагч киназа 1 , 2 болон р38 МАРК багтдаг. Дээр дурдсанчлан глюкокортикойдууд NF-kB – г идэвхигүйжүүлдэг уураг болох IkBa- ийн нийлэгжлийг нэмэгдүүлдэг. [3,5]
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх