Глюкокортикойдын шалтгаант остеопороз – /Glucocorticoid-induced osteoporosis/




Хүүхэд судлал
Анх 1932 онд Харвей Кушинг стеройдууд ясны эдэд нөлөөлж байгаа тодорхойлжээ. Дотоод шалтгаантай (жнь: Кушингийн хам шинж - Cushing's syndrome) эсвэл гадаад шалтгаантай глюкокортикойдыг илүүдэл нь остеопороз, ясны хугаралд хүргэх боломжтой.
Эмгэг жам
Глюкокортикойд нь ясны уусалтыг ихэсгэж, ясны үүсэлтийг бууруулдаг. Глюкокортикойдыг хэрэглэж эхэлсэн эхний хэдэн саруудад ясны уусалт их эрчимтэй байдаг бол цаашид үргэлжлүүлэн хэрэглэхэд яс удаан боловч тогтвортой ууссаар байдаг. Тироксин эсвэл паратиройд дааврын ихсэлт гэх мэт ясыг уусгадаг хүчин зүйлүүд ясны уусалтыг хурдасгаад зогсохгүй, ясны үүсэлтийг ч нэмэгдүүлдэг. Гэтэл, глюкокортикойд ясны үүсэлтийг дарангуйлах замаар ясыг уусгадаг учир эмчилгээнд хэрэглэх эхний үед ясны уусалт хурдтай явагддаг. Харин, удаан хугацаагаар хэрэглэхэд остеокласт – хамааралт ясны уусалт удааширч, ясны үүсэлт дарангуйлагдах нь араг ясанд ноёлох нөлөө үзүүлж эхэлнэ. Глюкокортикойд эмчилгээ яс хугарах эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа, ясны уусалт хурдтай явагдаж буй шатанд нурууны хугарал болох нь түгээмэл тохиолдоно.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх