Жирэмсэн эмэгтэйн дотоод шүүрлийн физиологийн онцлог



Мэс засал
Өнчин тархи
Хэвийн жирэмсэнд өнчин тархи ойролцоогоор 135% томордог. Томролын энэхүү хэмжээ нь харааны мэдрэлийн зөрлөгийг нүдний хараа буурахуйц дарахад хангалттай гэж үзсэн байдаг хэдий ч үүний улмаас хараа муудах нь ховор тохиолддог. Өнчин тархины томрол нь эстрогенээр өдөөгдсөн лактотрофийн гипертрофи болон гиперплазийн улмаас анхдагчаар үүсдэг. Мөн энэхүү томролтой параллелаар эхийн сийвэн дэх пролактины төвшин нэмэгддэг. Гонадотрофуудын хэмжээ буурч, мөн кортикотроф болон тиротроф даавар тогтмол хадгалагддаг. Ихэсээс ялгарах өсөлтийн дааврууд ялгарснаар сөрөг зохицуулгын дагуу соматотроф ерөнхийдөө дарангуйлагддаг.
Төрсний дараах эхний өдөрт соронзон резонанс дүрс шинжилгээнд өнчин тархи хамгийн том хэмжээтэй буюу 12 мм байж болдог бөгөөд төрснөөс 6 сарын дараа эргэн хэвийн хэмжээндээ болно. Жирэмсэн үед өнчин тархины пролактинома-ийн тохиолдол нэмэгддэгүйг Scheithauer болон түүний хамтрагчид (1990) тэмдэглэжээ. Харин эдгээр хавдар жирэмслэхийн өмнө том (макроаденома ≥ 10 мм) байсан бол жирэмсний хугацаанд ургах илүү хандлагатай байдаг. Жирэмсэн эхийн өнчин тархи нь жирэмслэлтийг хадгалахад орлуулагдашгүй чухал биш юм. Гипофизэктоми хийлгэсэн ихэнх эмэгтэйчүүдэд жирэмслэлт бүрэн амжилттай явагддаг, ба ээнэгшилд глюкокортикойд, тиройд даавар, болон вазопрессин хэрэглэхэд зулбалт үүсгэдэг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх