Зүрх судасны эмгэг ба жирэмсэн




Хүүхэд судлал
Жирэмсэн эмэгтэйн зүрх судасны өвчин нь эх барихуйн болоод ерөнхий эмч нарт тулгамддаг хүнд эмгэгүүдийн нэг юм. Учир юу вэ? гэвээс зөвхөн жирэмсэн эмэгтэйг эмчлээд зогсохгүй эхийн хэвлийд байгаа ургийн эрүүл байдлыг хангах асуудал тулгардаг билээ. Жирэмсэн эхийн зүрх судасны системд нэлээд гүнзгий өөрчлөлтүүд гардаг бөгөөд ялангуяа зүрх судасны ужиг өвчтэй бол жирэмсэн эх болон ургийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулдаг. Нийт эрүүл жирэмсэн эхчүүдийн 4% - өөс дээш хувьд зүрх судасны өвчний хүндрэл гардаг ажээ. Дэлхийн Өвчний Хяналт, Урьдчилан сэргийлэх Төвийн мэдээлж байгаагаар зүрх судасны өвчин 25 – 44 насны нийт эмэгтэйчүүд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа юм. (Kung and colleagues, 2008)
Жирэмсэн болон төрсний дараах үеийн зүрх судасны физиологийн өөрчлөлт
Жирэмслэлт нь цусны эргэлтийн системд гүнзгий нөлөө үзүүлдэг. Эдгээр гемодинамикийн өөрчлөлтүүд жирэмсний эхний 3 сард эхэлж, хоёрдугаар 3 сард дээд хэмжээндээ хүрч улмаар жирэмсний сүүлийн 3 сарын турш тогтвортой хэмжээнд байдаг. Зүрхний шахалтын эзлэхүүн 30 – 50% - иар өссөнөөр эргэлдэх цусны эзлэхүүн, зүрхний хэмийг хоёрдогчоор нэмэгдүүлдэг. Ихсийн бага эсэргүүцэлтэй цусны эргэлт болон судасны ерөнхий тэлэгдлээс улбаалж цусны даралт 10 – 15 мм.муб – аар буурдаг. Үүнээс гадна зүрхний хэм хэвийнээр минутанд 10 – 15 агшилтаар нэмэгддэг. Цусны сийвэнгийн хэмжээ цусны улаан эсийн тоотой хамааралгүй ихэссэнээс гематокрит буурна.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх