Medwave

medwave.mn

Гишүүн болох
Эх барих, эмэгтэйчүүдГишүүдэд

Кесар мэс заслын дараах төрөлтийн менежмент

М
Маралмаа

Өмнө нь кесар мэс заслаар төрсөн эмэгтэйчүүдийн дараагийн төрөлтийн хамгийн тохиромжтой менежментийн асуудал 100 гаруй жилийн турш маргаантай байсаар байна. [1-6] Анхны төрөлтөө кесар мэс заслаар төрж буй эмэгтэйчүүдийн тоо сүүлийн арван жилүүдэд өсөж байгаа бөгөөд энэ нь цаашид олон тооны эмэгтэйчүүд нэг буюу түүнээс дээш удаа кесар мэс заслаар давтан төрөх шалтгаан болж байна. Кесар мэс заслын төрөлтийн дараах  төрөх замаар төрөх ( trial of labor after cesarean delivery (TOLAC))  асуудлыг дэмжих зорилгоор 1980 онд Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (National Institutes of Health (NIH)) хөгжлийн зөвшилцлийн чуулганаар кесар мэс заслаар давтан төрөх ( elective repeat cesarean delivery (ERCD)) заалт журмыг баталж Америкийн эх барих эмэгтэйчүүдийн коллеж (American College of Obstetricians and Gynecologists (ACOG)  ) [7-9] гарын үсэг зурж баталгаажуулсан түүхтэй. Дээрхи оролдлогууд нь тодорхой үр дүн харуулж  1995 онд TOLAC  - ийн хувь хамгийн өндөр буюу 51.8% - д хүрч улмаар үүнийг дагалдан АНУ - ын нийт кесар мэс заслаар төрөх төрөлтийн хэмжээ буурсан  байна. [10] Хэдийгээр TOLAC  - ын хувь өссөн ч  үүнтэй зэрэгцэн эхийн умайн урагдал болоод перинаталь эндэгдэлтэй холбоотой мэдээлэл анхаарал татаж эхэлсэн [11-15]. Улмаар энэхүү сөрөг үр дагаваруудын улмаас TOLAC- ын талаархи асуудал төвөгтэй болж эхэлсэн.

Урьд нь кесар мэс заслаар төрсөн эмэгтэйчүүдийн дараагийн төрөлтийн замыг төлөвлөхийн тулд эх пренаталь хяналтандаа эрт орох хэрэгтэй. Төрөх замаар эсвэл кесар мэс заслаар төрөх эсэх шийдвэрийг тухайн эмэгтэй болоод түүний асран хамгаалагч мөн хариуцсан эмч нь  хамтдаа гаргасан байх ёстой. Аль замыг сонгосон эсэхээс үл хамааран өмнө нь кесар мэс заслаар төрж байсан  эмэгтэйчүүдийн хувьд эхийн талаас  төдийгүй ургийн талаас пренаталь хүндрэлүүд гарах  эрсдэлтэй  байдаг. Мөн төрөлтийн менежмент тус бүрт нөлөөлөх хувь хүний хүчин зүйлс буюу эрсдэлт хүчин зүйлс , давуу талуудыг тодорхойлж  анхаарах нь хамгийн чухал. Энэ нь ялангуяа умай урагдах , бусад дагалдах хүндрэлүүд гарах  өндөр эрсдэлтэй байж болохуйц эмэгтэйчүүдэд илүүтэй хамаарна.  Үүнээс гадна шийдвэрийг гаргахдаа кесар мэс заслаар төрсний дараах төрөх замын төрөлтийг үр дүнд хүрэхэд нөлөөлөх хүчин зүйлсүүдийн зөвлөмжинд үндэслэж болно. 1990 – 2009 оны үед АНУ – д кесар мэс заслын дараах төрөх замаар төрөх оролдогын амжилттай үр дүн гарсан хувь 39 –70%  - тай хэлбэлзэж байсан [10] бөгөөд үүнд эмнэлэг болоод төрөгч эхийн төрөхийн өмнөх, төрөлтийн үеийн , эмнэлгийн бус хүчин зүйлсүүд нөлөөлж байсан байна. [26] Төрөх замуудын эрсдэлт хүчин зүйлс болон давуу талуудын тэнцвэр өөрчлөгдөхөд нөлөөлж чадахуйц хүчин зүйл бол төрөлт хоорондын хугацаа юм. Ийм байдлаар төрөлтийн замыг сонгох шийдвэр гаргахад олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг. Судалгаагаар эрүүл мэндийн зөвлөхүүдийн өгсөн зөвлөмж болоод тэдний илүүд үзэж буй сонголт нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргахад хамгийн ихээр нөлөөлдөг болох нь тодорхойлогдсон байна. [31] Төрөх замаар төрөх сонголт хийж буй эмэгтэйчүүдийн хувьд урьд нь төрөх замаар төрж байсан, ирээдүйн жирэмслэлтийн төлөвлөгөө, төрсний дараа хэвийн идэвхитэй амьдралд хурдан хугацаанд эргэн орох шаардлага, байгалийн жамаар төрөх хүсэл болон төрөлтийн үед гэр бүлийнхэн нь хамт байх хүсэл зэрэг бусад хүчин зүйлсүүд нөлөөлдөг бол давтан кесар мэс заслаар төрөхөөр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд урьдаас төлөвлөсөн байх, урьд нь төрөх замаар төрөх үед хүндрэл гарч байсан , яаралтай кесар мэс заслаар төрж байсан, төрөх үеийн өвдөлтөөс зайлсхийх зэрэг шалтгаануудыг зонхилон өгүүлдэг. [20,26]

Төрөх замаар төрөх (TOLAC) болон давтан кесар мэс заслаар төрөх (ERCD) замуудын эрсдэлтэй болоод давуу талууд : Өмнөх төрөлт кесар мэс заслаар шийдвэрлэгдсэн эмэгтэйчүүдэд гарч болох гурван үр дүн бий. Үүнд : төрөх замаар хүндрэлгүй төрөх, төрөлтийн үед төрөх замаар төрөх боломжгүй болж яаралтай мэс заслаар төрөлт дуусах,  кесар мэс заслаар төрөх.  Төрөх замаар хүндрэлгүй төрөх үед дээрхи гурван сонголтоос хамгийн бага эндэгдэл гардаг бол давтан  кесар мэс заслаар төрөх нь эндэгдлийн түвшингээр хоёрдугаарт ордог. [14] Харин төрөх замаар төрөх үед хүндрэл гарч яаралтай кесар мэс заслаар шийдвэрлэгдэх нь эндэгдлийн түвшин хамгийн өндөр нь юм.  Эхийн болоод неонаталь эндэгдлийн дийлэнхи нь умайн урагдлын шалтгаантай байдаг. Эх ургийн эрсдэлт хүчин зүйлсийг харьцуулсан жирэмсэн эмэгтэйчүүдийн шийдвэрийн эмчийн шийдвэрээс ялгаатай нь жирэмсэн эмэгтэйчүүд өөрийнх нь эрсдлийн түвшин хэдий хэмжээгээр ихсэхийг үл хамааран хүүхдийнхээ эрсдлийг багасгах шийдвэрийг сонгодог. [32,33]

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан