Метаболизмын эцсийн бүтээгдэхүүнүүдийн эмнэлзүйн ач холбогдол
1.Ammonia (NH 3 ) – (шүвтэр, аммиак )
Уургийн метаболизмын эцсийн бүтээгдэхүүн болох аммиак нь нарийн гэдэсний бактерууд болон бөөрний глутамин гидролизын оролцоотой үүсдэг. Хэвийн үед биед үүссэн аммиакын ихэнхи нь элэгний үүдэн венийн тогтолцоогоор дамжин өнгөрдөг ба элэг аммиакыг шээсний хүчил болгон хувиргадаг. Цусандахь аммиак тодорхой хэмжээнд хүрэхэд биеийн хүчил суурийн тэнцвэр, тархины үйл ажиллагаанд нөлөөлж эхэлдэг учраас аммиакыг биеэс гадагшлуулах нь нэн чухал юм. Элэг аммиакыг шээсний хүчил болгон хувиргаж бөөрөөр ялгарах боломжтой болгосноор энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Цусан дахь аммиакын түвшин нь Reye хам шинж (олон эрхтэнг хамарч гэмтээдэг ялангуяа тархи элгийг гэмтээж улмаар цусны чихэр багасалтанд хүргэдэг эмгэг), метаболизмд дүгнэлт өгөх, элэгний эмгэгүүдийн явцыг хянах, эмчилгээнд хяналт тавих зэрэг олон тохиолдолд ашиглана. Мөн судсаар шингэн сэлбэх эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд аммиакыг хянах нь чухал. Аммиакын хэвийн хэмжээний лавлагааг хүснэгт №1а - аас харна уу.

Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх