Могойд хазуулсан үеийн дарагдлын хам шинж ба булчингийн хальс зүсэх ажилбар




Хүүхэд судлал
Бид Компартмент синдромыг дарагдлын хам шинж, фасциотомийг булчингийн хальс зүсэх ажилбар гэж мэддэг билээ. Могойд хазуулсан тохиолдолд эмчилгээний зорилгоор мэс заслын эмч нар булчингийн хальс зүсэх ажилбарыг түгээмэл хийдэг юм. Булчингийн хальс зүсэх энэхүү ажилбарыг дарагдлын хам шинжээс "урьдчилан сэргийлэх" зорилгоор хэзээ ч хийж болохгүйг анхаараарай.
Могойд хазуулсан мөчний хөдөлгөөн алдагдаж, чинэрсэн хавантай, хүйтэн, судасны лугшилт тэмтрэгдэхээ больсон, ялангуяа энэ өөрчлөлт алганы шөрмөсний зай, шилбэний өмнөд булчингийн зайг хамарсан байвал мэс заслын эмч нарт дотоод дарагдлын даралт нэмэгдсэн байж магадгүй сэжүүрийг өгнө. Хальсны хооронд буй булчин хавагнаснаар эдийн даралт нэмэгдэж зэргэлдээх судаснуудыг даран цус хомсрол үүсгэнэ. Гэвч, могойд хазуулсан өвчтөнд дарагдлын хам шинжийг илрүүлэх нь төвөгтэй байдаг тул шаардлагагүй, аюултай, хүндрэл дагуулсан фасциотомийн мэс ажилбарыг мэс заслын эмч нар хийсээр байна.

Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх