Medwave

medwave.mn

Гишүүн болох
Мэс засалГишүүдэд

Мухар олгойн цочмог үрэвсэл : Ангилал, Эмнэлзүй, Оношилгоо

Мз
O
b

Мэс засал

Өмнө та бүхэнд Швартц "Мэс засал" номноос мухар олгойн цочмог үрэвслийн хэсгийг орчуулан хүргэж байсан билээ (унших: Мухар олгойн цочмог үрэвсэл). Тэгвэл энэ удаад Английн Анагаах Ухааны Сэтгүүлд (BMJ) 2017 онд хэвлэгдсэн Мухар олгойн цочмог үрэвслийн эмнэлзүйн шинэчлэн найруулгад үндэслэн Сабистон " Мэс засал" 20 дахь хэвлэл номноос баяжуулан ангилал, эмнэлзүй, оношилгооны өнөөгийн эмнэлзүйн баримтлалын талаар мэдээлэл хүргэж байна.

Дэлхий даяар хамгийн өргөн тохиолддог хэвлийн яаралтай мэс заслын өвчнүүдийн нэг бол мухар олгойн цочмог үрэвсэл ба жил бүр Нэгдсэн Вант Улсад 50,000, Нэгдсэн Улсад 300,000 орчим хүн мухар олгойн цочмог үрэвслийн улмаас аппендэктоми хийлгэдэг байна (1,2). Гэвч тохиолдлын тоо  тодорхойгүй шалтгаанаар буурч байна (3,4).

Аль ч насны хүмүүс мухар олгойн цочмог үрэвслээр өвдөх боломжтой ч 10-20 насныхан хамгийн их өвчилдөг (4,5). Тэр тусмаа эмэгтэйчүүд мухар олгой авахуулах мэс засалд 2 дахин их ордог хэдий ч эрэгтэйчүүд илүү олонтоо өвчилнө (6,7). Амьдралын туршдаа мухар олгойн цочмог үрэвслээр өвчлөх эрсдэл эрэгтэйчүүд 8,6%, эмэгтэйчүүд 6,9% байдаг ч амьдралын туршдаа мухар олгой авахуулах мэс засалд ордог хэмжээ эрэгтэйчүүд 12%, эмэгтэйчүүд 23% байдаг (6,7). Цочмог мухар олгойн үрэвсэлтэй өвчтөнүүдийн 13-20%-д мухар олгой цоорсны дараа оношлогддог (8,9). Хүндрэлгүй мухар олгойн улмаас насбарах хэмжээ 0,02% байдаг (PMSI national database 2012).

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан