Мухар олгойн үрэвсэл



Мэс засал
Мухар олгойн анатоми болон үйл ажиллагаа
Мухар олгойн суурь нь мухар гэдэсний төгсгөлд байрладаг. Түүний байрлалыг илэрхийлэхдээ үзүүр нь мухар гэдэсний аль талдаа, хаашаа байрласнаар нь илэрхийлдэг. Мухар олгойн үзүүр хувь хүний онцлогоос хамаарч мухар гэдэсний ард (retrocecal), бага аарцагт, мухар гэдэсний дор, цутгалан гэдэсний өмнө эсвэл бүдүүн гэдэсний баруун өмнө талд байрласан байж болно. Эдгээр анатомийн байрлал нь мухар олгойн цочмог үрэвслийн үеийн эмнэлзүйн илрэлд чухал. Мухар гэдэсний холбоосонд, бүдүүн гэдэсний 3 туузны (taeniae coli) уулзварт байрладаг нь хагалгааны үед байрлалыг тогтооход дөхөм болдог. Мухар олгойн урт янз бүр бөгөөд 1см-ээс бага, эсвэл 30 см-ээс ч урт байх нь тохиолддог ч ихэвчлэн 6-9 см-ийн урттай байдаг. Зарим хүнд мухар олгой байхгүй, хоёрчлогдсон эсвэл цүлхийсэн байх нь тохиолддог.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх
