Нойр булчирхайн архаг үрэвслийн шалтгаан, эмгэг жам




Хүүхэд судлал
Нойр булчирхайн архаг үрэвсэл нь олон шалтгаанаас үүсдэг бүрэн эдгэдэггүй архаг үрэвсэлт өвчин билээ. Эмнэлзүйд олон янзын хувилбараар илэрдэг бөгөөд эмчилгээний асуудал нь эмч нарыг ихээхэн сорьдог өвчинүүдийн нэг. Тохиолдлын хувьд 100,000 хүн амд 5 – 27 тохиолддог. Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсэхэд бүс нутгийн онцлог, архины хэрэглээ, нойр булчирхайн цочмог үрэвслийн өвдөлтийн давтамж зэрэг хэд хэдэн хувилбар өвчинүүд нөлөөлдөг бөгөөд сүүлийн 50 жилийн хугацаанд энэ өвчин давшингуй нэмэгдэж байна.
Нойр булчирхайн архаг үрэвслийг аутопсийн шинжилгээгээр /манайхан патанатоми эсвэл задлан гэж ярьдаг/ тогтооход төвөгтэй байдаг. Учир нь фиброз, цоргоны өргөсөл – суналт /duct ectasia/ , ацинар эсийн хатингаршил зэрэг эмгэг зүйн олон хувилбар ажиглагддаг бөгөөд энэ нь хөгшин хүмүүст ч хэвийн үед ажиглагдаж болдог өөрчлөлтүүд юм. Архины циррозтой, архины шалтгаант элэг өөхлөлттэй хүмүүст нойр булчирхайн архаг үрэвсэл 9 – 34% тохиолддог ч, эрхтэн тогтолцооны эмгэг оношлогдоогүй архичидад энэ тоо 9 – 15% болж багасдаг.
Шалтгаан
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх