Нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан, эмгэг жам




Хүүхэд судлал
Нойр булчирхайн цочмог үрэвсэл эмчийн практикт түгээмэл тохиолддог.Нойр булчирхайг гэмтээгч хүчин зүйлүүдийн нөлөөгөөр нойр булчирхайд цочмог үрэвсэл явагдаж өөх тос, уураг задлагч ферментүүд хэт идэвхжин нойр булчирхайн өөрийн эд эсүүдээ хайлуулж, бүтэц үйл ажиллагааг алдуулснаар цочмог нойр булчирхайн үрэвсэл үүснэ. Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь цөсний чулуу, архи, гэмтэл, халдвар, зарим тохиолдолд удамшил зэрэг олон хүчин зүйлүүдээр нөхцөлддөг. Нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас сепсис, шок, амьсгал болон бөөрний дутагдал үүсч амь насанд аюултай хүндэрлүүд үүсдэг. Америкийн Нэгдсэн Улсад жил бүр ойролцоогоор 300,000 нойр булчирхайн цочмог үрэвсэл тохиололдож, 10 – 20% нь хүнд хэлбэрээр илэрч, 3000 гаруй хүн нас бардаг байна. Тохиолдын өндөр хувьтай байгаа ч нойр булчирхайн цочмог үрэвслийн эмгэг жамыг нэг мөр тогтоогоогүй л байна.
Шалтгаан
Цөсний сувгийн чулуу, архидалт нь нойр булчирхайн цочмог үрэвслийн нийт шалтгааны 80 – 90% - ийг эзэлдэг. Үлдсэн 10 – 20% - ийг шалтгаан тодорхойгүй буюу идиопатик, гэмтэл, мэс засал, эмийн бодис, халдвар, хордлого, удамшил зэрэг урьдал байдлууд эзэлж байна.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх