Нойр булчирхайн цочмог үрэвслийн эмнэлзүй, оношлогоо




Хүүхэд судлал
Нойр булчирхайн үрэвслийн оношлогоог хийхэд эмчээс ихээхэн ур чадвар шаардана. Ходоодны шарх цоорох, нарийн гэдэсний үхжилт бөглөрөл, цочмог холецистит зэрэг хэвлийн хөндийн бусад эмгэгүүдээс ялган оношлох шаардлага гарна. Яагаад гэвэл, эдгээр өвчинүүдийн үед мэс заслын эмчилгээг яаралтай хийхгүй бол амь насанд аюултай. Тиймээс, яаралтай ялган оношлогоо хийхгүй бол зөв арга хэмжээ авч чаддагүй юм.
Нойр булчирхайн цочмог үрэвслийн хамгийн эхний шинж нь хурц өвдөлтөөр эхэлдэг ба энэ нь ихэвчлэн өөх тостой, хурц хоол идсэний дараа үүсдэг. Өвдөлтийн байрлал ихэнхдээ аюулхай орчимд байрладаг боловч, хэвлийн аль ч хэсэгт төдийгүй цээжний доод хэсгээр ч өвдөх нь цөөнгүй. Ууцны араар “хутгалуулж байгаа - "knifing"” мэт эсвэл “чилж "boring through" байгаа мэт өвдөнө. Дотор муухайрч, бөөлжинө. Бөөлжилтийн улмаас ходоодны агуулагдахуун хоосорсон ч гэсэн огиулсаар байдаг. Бөөлжилтийн дараа зовиур арилдаггүй бөгөөд нойр булчирхайн үхжилт үрэвслийн үед энэ зовиур илүү тогтвортой ажиглагддаг. Архаг болон цочмог нойр булчирхайн үрэвслийн үед эмнэлзүйд онцгойлох ялгаа гардаггүй.
Бодит үзлэгээр, тахикарди, тахипноэ, гипотензи, гипертерми шинжүүд илэрч болно. Нойр булчирхайн үрэвслийн хүндрэлгүй үед халуун аажимаар нэмэгддэг. Аюулхайн орчимоор булчин чангарна. Гэдэсний хуржигнах чимээ сулрах буюу сонсогдохоо болино. Тэмтрэлтээр ямар нэгэн эзлэхүүнт буюу хатуу зүйл мэдэгдэхгүй. Хэвлийн хөндийд шингэн хурж болно. Зүүн талын плеврт шингэн хуралт үүсч болно.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх