Medwave

medwave.mn

Гишүүн болох
Шээс бэлгийн зам судлалГишүүдэд

Пиелонефрит ба Шээсний Замын Халдвар /Pyelonephritis and Urinary Tract Infection/

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Пиелонефрит нь бөөрний сувганцар, завсрын эд, бөөрний тэвшинцэрийг хамарсан хамгийн түгээмэл тохиолддог бөөрний өвчинүүдийн нэг юм. Үндсэн 2 хэлбэрээр тохиолдоно. Цочмог пиелонефрит /Acute pyelonephritis/  нь бактерийн халдварын шалтгаанаар үүсдэг бөгөөд бөөрний гэмтэл нь шээс дамжуулах замын халдвартай холбоотой байдаг. Архаг пиелонефрит /Chronic pyelonephritis/  нь илүү цогц эмгэгшил /complex disorder/ үүсгэдэг өвчин юм. Архаг пиелонефритийн үед бактерийн халдвар гол үүрэгтэй оролцох боловч бусад хүчин зүйлүүд (давсаг – шээлэйн сөргөө - /vesicoureteral reflux/, шээс дамжуулах замын бөглөрөл) уг өвчний эмгэг жамд чухал үүрэгтэй. Пиелонефрит нь шээс дамжуулах замын халдварын ноцтой хүндрэл бөгөөд давсагийг үрэвсүүлж цистит (cystitis), бөөр болон сувганцар, завсрын эдийг үрэвсүүлж (pyelonephritis) үүсгэдэг. Дээрх хүндрэлүүд нь дангаараа буюу хам илэрч болдог. Шээсний доод замын бактерийн халдвар бөөрөнд дамжихгүйгээр давсаг орчим байрлаж эмнэлзүйд шинж тэмдэггүй бактерури (asymptomatic bacteriuria) хэлбэрээр илэрч  болно. Гэхдээ, шээсний доод замын халдвар ямагт бөөр, түүний завсрын эдрүү тархах боложтой байдаг.

 Шалтгаан, эмгэг жам

Шээсний замын халдварын  шалтгааны 85% - аас дээш хувийг шээсний замд хэвийн оршин байдаг грам – сөрөг савханцар эзэлдэг. Хамгийн түгээмэл тохиолддог нь гэдэсний савханцар Escherichia coli бөгөөд Proteus, Klebsiella, Enterobacter, Streptococcus faecalis, төдийгүй бусад грам – эерэг бактер, мөөгөнцөрүүд  шээсний доод замын болон бөөрний халдвар үүсгэх эрсдэлтэй. Дархлаа дарангуйлагдсан хүмүүс, ялангуяа  эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүст цитомегаловирус, Polyomavirus, аденовирус гэх мэт үүсгэгчидээр  бөөрний халдвар  тохиолдох нь цөөнгүй.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан