Преэклампсийн эмнэлзүй, ялган оношилгоо , патологи
Амьсгал –зүрх судасны тогтолцоо
Цусны даралт ихсэлт — Цусны даралт ихсэх нь ихэнхи тохиолдолд преэклампсийг илэрхийлэх хамгийн эрт илэрдэг бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог эмнэлзүйн шинж тэмдэг юм. Цусны даралт ихэвчлэн аажим ихэсч голдуу жирэмсний 37 дахь долоо хоногоос хойш зарим тохиолдолд гурав дахь гурван сард гипертензийн түвшинд (≥140/90 mmHg) хүрдэг. [32] Гэсэн хэдий ч зарим эмэгтэйчүүдэд цусны даралт ихсэлт хурдан хугацаанд буюу жирэмсний 34 дахь долоо хоногоос өмнө эсвэл төрсний дараа үүсдэг. Хамгийн багадаа 4 цагийн зайтай 2 удаагийн үзлэгээр систолын даралт ≥160мм.муб эсвэл диастолын даралт ≥110мм.муб байх нь преэклампсийн хүнд хэлбэрийг илтгэнэ. [4]
Цусны эзлэхүүн ихсэх болон хаван — Преэклампсигийн үеийн хавагналт нь судасны нэвчимхий чанар ихэссэний буюу мөн судас “хэт дүүрсний ” илэрхийлэл гэж үздэг. Преэклампси оношлогдсон үгүйгээс үл хамааран олон эмэгтэйчүүдэд хавагнах шинж илэрдэг. Хэдий тийм ч огцом хурдацтайгаар жин нэмэгдэх ( >5 паунд/7 хоногт [1 паунд=0.453592 кг] ) болон нүүрээр хавагнах зэрэг нь преэклампситай эмэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх