Medwave

medwave.mn

Гишүүн болох
Гардан үйлдэлГишүүдэд

Пульс – оксиметр

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Пульс – оксиметрийг мэс заслын тасаг, сэхээн амьдруулах  тасаг төдийгүй ердийн тасгуудад ч түгээмэл  хэрэглэдэг  болжээ. Пульс – оксиметр эмнэлэгийн практикт нэвтэрхээс өмнө, гипоксиг үнэлэхийн тулд  эмч нар артерийн судсанд хатгалт хийж цусны хийн анализ хийдэг байв. Харин пульс – оксиметрийн арга нь хатгалтын бус аргаар артериалын хүчилтөрөгчийн ханалтыг  хялбар аргаар тогтмол  хянах боломж олгож байгаа юм. Пульс – оксиметрийг хэрэглэхэд хялбар боловч, эмч пульс – оксиметрийн ажиллагааны үндсэн зарчмийг ойлгож, түүнд бичигдэх үзүүлэлтүүдэд зөв дүгнэлт өгч чаддаг байх шаардлагатай.

Тодорхойлолт

Цусан дахь хүчилтөрөгч нь уусамтгай болон гемоглобинтой холбоотой гэсэн үндсэн 2 хэлбэртэй байдаг. Гемоглобин нь хүчилтөрөгчийг өөртөө холбон тээвэрлэх  үйл ажиллагааны чадвартай ба чадваргүй байдалтай байж болно. Үйл ажилланааны чадвартай гемоглобин нь хүчилтөрөгчийг холбон, тээвэрлэдэг бөгөөд  хүчилтөрөгчтэй холбогдсон бол оксигемоглобин, хүчилтөрөчийг хийн солилцоонд оруулж хүчилтөрөгчийн хэмжээ нь багассан бол деоксигемоглобин гэж нэрлэдэг. Үйл ажиллагааны бус гемоглобин нь хүчилтөрөгчийг холбон тээвэрлэх чадваргүй бөгөөд карбоксигемоглобин, метгемоглобин хэлбэртэй байдаг. Карбоксигемоглобин гэдэг нь гемоглобин угаарын хий /- СО/ - тэй холбогдсон байна. Харин метгемоглобин гэдэг нь гемоглобин төмрийг Fe3+, эсвэл ангижирсан төмрийн ион Fe2+ агуулсан хэлбэртэй байна гэсэн үг. Артерийн цусанд ууссан хүчилтөрөгчийн даралтын хэмжээг PaO2, харин гемаглобинтой холбогдсон хүчилтөрөгчийн хэмжээг SaO2 гэсэн үзүүлэлтүүд тус тус илэрхийлдэг. Захын цусны хүчилтөрөгчийн ханалтыг пульс – оксиметрээр хэмжсэн бол SpO2 гэж нэрлэнэ.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан