СЕКРЕТИН




Хүүхэд судлал
Хамгийн түрүүнд нээгдсэн даавар бол секретин юм.Секретин хүний биеийн усны гомеостазыг зохицуулахаас гадна ходоод, нойр булчирхайн шүүрлийг зохицуулж дээд гэдэсний хоол боловсруулах орчинг бүрдүүлдэг. Секретинийг дээд гэдэсний Лиеберкухны хонхорхойд (crypts of Lieberkühn) байрлах S эс шүүрүүлдэг. Бага хэмжээгээр өлөн гэдсэнд үүсдэг. Физиологийн хэвийн нөхцөлд цусны сийвэнд түүний хэмжээ 29 – 45 нг/л байдаг. Секретин ходоодны париетал эсээс ходоодны хүчил үүсэхийг хориглож, нойр булчирхайн сувгийн үелэлийн төвийн ацинус эсээс бикарбонат үүсэхийг идэвхжүүлсэнээр дээд гэдэсний рН – г зохицуулдаг.
2007 онд секретин гипоталамус, өнчин тархи, бөөрөнд нөлөөлж осмосын зохицуулгад оролцдог болох нь тогтоогджээ.
1902 онд Виллиам Баилисс, Эрнест Старлинг нар мэдрэлийн систем хоол боловсруулалтыг хэрхэн удирддаг болохыг судалж байлаа. Нойр булчирхайн шүүрэл дээд гэдсэнд шүүрч хоол боловсруулдаг талаар дэлхий нийт мэддэг болсон байв. Тийм учираас тэд судалгааны амьтныхаа нойр булчирхайн бүх мэдрэлийг тасалж туршилтаа хийжээ. Сонирхолтой нь мэдрэлийн систем хоол боловсролтыг зохицуулдаггүй болохыг нээжээ. Дээрх эрдэмтэд гэдэсний хананы эсүүдээс ялгарсан бодис цусаар дамжин нойр булчирхайг идэвхжүүлдэг гэж тодорхойлов. Тэд гэдэсний энэ шүүрлийн бодисыг секретин гэж нэрлэсэн бөгөөд шинжлэх ухаанд нээгдсэн хамгийн анхны “химийн дохио дамжуулагч” байлаа. Иймэрхүү бодисыг орчин үед “даавар” гэж нэрлэх болсон ба 1905 онд Баилисс энэ нэршилийг хэрэглэсэн.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх