Сэхээн амьдруулах суурь тусламж (насанд хүрэгчид)



Мэс засал
Ерөнхий ойлголт: Зүрх-уушигны сэргээн амьдруулалтыг 1950 болон 1960 оноос хойш өдийг хүртэл хөгжүүлсээр иржээ. Elam болон Safar нар 1958 онд амнаас амруу амьсгалуулахын ач тусыг болон аргачлалыг тодорхойлсон. Kouwenhoven, Knickerbocker, болон Jude нар хожим цээжийг гаднаас хийхийн ач тусыг тодорхойлсон [2] нь амнаас амруу амьсгалуулах аргатай хослуулсан CPR загварын суурь тавигдсан. Гадна дефибрилляцыг анх Kouwenhoven 1957 онд тодорхойлсон [3] бөгөөд түүнээс хойш сэхээн амьдруулах зөвлөмжид оруулсан юм. Зүрх-уушигны сэргээн амьдруулах суурь тусламжинд боломжтой бол автомат гаднах дефибрилляторыг (AED) дефибрилляцид хэрэглэнэ. Гэнэтийн зүрх зогсолтоос амьд үлдэх түлхүүр (SCA) нь эрт таних болон эмчилэх ялангуяа маш сайн CPR –ыг цаг алдалгүй эхлэх болон эрт дефибрилляциар цохих юм.
2010 оны зөвлөмж 2015 онд дахин шинэчлэгдэлт хийгдлээ. Энэхүү шинэчлэлийг хураангуйлан хүргэж байна. Үүнд:
- Цээжний иллэгийг 2-2.4 инч (ойролцоогоор 5-6 см) гүн дарж, минутанд 100-120 удаа хийх
- Эхний цээжний иллэг хийх хугацааг алдахгүйн тулд CPR-ийн үндсэн үе шатуудыг тухайлбал амьсгал болон судсны цохилтыг эхний цээжний иллэгтэй аль болох хамт гүйцэтгэх
- Бай температурын менежментэнд: эмнэлзүйд биеийн хэмийг 32-36 Цельс байхаар зорьж, багадаа 24 цаг хадгалах
- Амионы шингэнтэй, амьсгалалт, булчингийн тонус хангалтгүй шинэ нярайг яаралтай хүчилтрөгчөөр амьсгалуулан радиант халаагчинд байрлуулж CPR-ийг хийх нь зүйтэй. Энгийн интубаци зөвлөхөд нотолгоо хангалтгүй байна.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх