Түүдгэнцрийн гэмтлийн эмгэгжам




Хүүхэд судлал
Түүдгэнцрийн гэмтэл нь генетик, дархлал, цус эргэлт, бүлэгнэлтийн өвчний үр дүнд үүсч хөгжинө. Түүдгэнцрийн генетикийн гэмтэл нь түүдгэнцэр, завсрын эд, сувганцрын хучуур эсэд байрлах уургийг кодолдог ДНХ – ийн мутациас шалтгаалдаг. Гломерулонефритийн үед түүдгэнцэрт дархлалын гэмтэл үүсдэг ба энэ нь хэд хэдэн өвчний ерөнхий нэршил боловч түүдгэнцрийн капиллярын үрэвслийг илүүтэй тодорхойлсон гистопатологийн нэршил юм. Гломерулонефрит дархлалын гэмтлээс шалтгаалдгийг дархлаа – нөлөөт гломерулонефритийн туршилтын загвар дээр морфологи ба иммунпатологийн түвшинд, өөрөөр хэлбэл түүдгэнцэрт дархлалын урвалж бодис (эсрэгбие/иммуноглобулин, хавсрага/комплемент) тодорхойлогдох, сийвэнгийн хавсрага уургийн өөрчлөлт илрэх, зарим өвчний үед ауто-эсрэгбие (anti-GBM) тодорхойлогдох зэргээр нотолжээ.
Дархлалын гэмтэлд хүргэх үндсэн хоёр эмгэгжам бий.
- Эсрэгтөрөгч – эсрэгбиеийн эргэлдэгч дархан бүрдэл: Эмгэгтөрөгчийн эсрэг үүссэн эсрэгбие түүдгэнцэртэй холбоогүй эргэлдэгч эсрэгтөрөгчтэй нэгдэн дархан бүрдэл үүсдэг. Улмаар түүдгэнцрийн суурин мембранд сууж хавсрага тогтолцоог идэвхжүүлж дархлалын шалтгаант гэмтэл үүсгэдэг.
- Түүдгэнцрийн эсрэгтөрөгч/antigen болж өөрчлөгдсөн бүтэцтэй өөрийн эсрэгбие/antibody харилцан үйлчлэлцэх (дархлалын солбио урвал ч гэж нэрлэдэг.орч): Эсрэгтөрөгч нь түүдгэнцрийн хэвийн бүрдэл (4 – р хэлбэрийн коллагений коллагений бус хэсэг, хүний anti-GBM нефритийн хуурамч эсрэгтөрөгч) эсвэл түүдгэнцэрт байршсан эмгэгтөрөгч байж болно.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх