Төрсний дараах эндометрит
Төрсний дараах эндометритийг децидуал хальсны (жирэмсний эндометр) халдварын гаралтай гэж үздэг. Халдвар нь миометрлүү тархах (эндомиометрит) улмаар параметрийг ч (параметрит) хамрах боломжтой. Төрсний дараах эндометрит нь төрсний дараах халууралтат өвчний шалтгаан болох нь хамгийн элбэг. АНУ ын нэгдсэн комиссын тодорхойлсноор эхний 24 цагийг хамааруулахгүйгээр, төрсний дараах 10 хоногийн 2 өдөрт нь аманд үзсэн температур ≥38oC (≥100.4oF) байхыг төрсний дараах халууралтат өвчин гэнэ.[1]
Төрсний дараах эхний 24 цагийг хамааруулаагүйн учир нь энэ хугацаанд бага хэмжээний халууралт илрээд аяндаа арилах нь эмэгтэйчүүдэд, ялангуяа өөрөөрөө төрсөн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог байна. [2] Өөрөөрөө төрсөн болон кесар мэс заслаар төрсөн эмэгтэйчүүдэд илрэх төрсний дараах эндометритийн тухай энэхүү сэдэвт хэлэлцэх болно.
Микробиологи : Төрсний дараах эндометрит нь ихэнхи тохиолдолд полимикроб буюу хоёроос гурван төрлийн аэроб , анаэроб бактерийн халдварын дүнд үүсдэг. Баттай оношлогдсон төрсний дараах эндометрит бүхий урьдчилан сэргийлэх антибиотик хэрэглээгүй, 55 эмэгтэйд хийсэн судалгаагаар тэдгээр эмэгтэйчүүдийн 70 гаруй хувьд нь нэгээс илүү бичил биетний халдвар тодорхойлогдсон бол тэдгээрийн ойролцоогоор 60% орчимд нь грам +, грам – бактериуд, 40% нь анаэроб, 30% нь микоплазмын халдвар эераг байсан. Микоплазмууд эндометрийн хөндийгөөс тусгаарлагдмал байдаг учир өөр давхар микроорганизмийн халдваргүй зөвхөн Ureaplasma urealyticum – ийн халдвар тодорхойлогдсон эмэгтэйчүүдийн эмчилгээнд антибиотик эмчилгээ ихэнхи тохиолдолд шаардлагагүй гэж үзэж байна. [4-6] Гэсэн ч одоог хүртэл эндометритийн патогенез дэхь микоплазмын оролцоо тодорхой бус хэвээр байна. Neisseria gonorrhoeae , Chlamydia trachomatis зэрэг бэлгийн замаар дамждаг халдвар нь төрсний дараах эндометритийн шалтгаан болох нь ховор хэдий ч дээрхи шалтгаанууд нь жирэмслэлттэй холбоогүй эндометритийн шалтгаан болох нь цөөнгүй. Chlamydia trachomatis хожуу үед (төрсний дараа хоёр буюу түүнээс дээш долоо хоног) шинж тэмдэг илэрч буй эмэгтэйчүүдэд тодорхойлогдох хандлагатай байдаг ч мэдээлэл хангалттай баталгаатай биш юм. [7,8]
Эрсдэлт хүчин зүйлс — Кесар мэс заслаар төрсөн эмэгтэйчүүд төрсний дараах эндометрит үүсэх эрсдэл өндөртэй байдаг [18-20] ба өөрөөрөө төрсөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад төрсний дараах эндометритээр өвчлөх нь 3% - иар илүү тохиолддог байна. [19,20] Үүнээс гадна доорхи нөлөөллүүд төрсний дараах эндометрит үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн тоонд багтана.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх